Jump to content

Ноос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Боловсруулахын өмнөх ноос
Мерино үйлдэрийн хонь

Ноос нь хонь, тэмээ, туулай болон бусад үсэрхэг тэжээмэл амьтадаас гардаг үс бөгөөд хүний хувцасны хэрэглээнд ба дулаалгын хэрэглээнд өргөн ашигладаг. Ноос нь дийлэнхдээ уураган материал байдаг мөн цөөн хувь липидээс бүтсэн юм. Энэ нь химийн бүтцээрээ хөвөн даавуунаас эрс өөр бөгөөд даавуу нь целлойзоос бүтдэг.

Ноос нь арьсан дээрх тусгай эснээс ургадаг. Энэ эс нь арьсны дээд хэсэгт байрлаж ноосны ширхэг ургахад доош хоёр дах давхрагад дарж өгдөг.

Ноосны ширхэгийн олон тоо ба буржийдаг онцлог нь нэг нэгэндээ наалдагдаж хоорондын завсартаа агаар агуулдаг нь дулааныг хадгалах гол нөхцөл болдог. Ноос нь дулааны өндөр коэфиценттэй буюу дулааныг сайн хадгалагч материал болно. Тиймээс хүмүүс олон мянган жилийн өмнөөс ноосны ач холбогдолыг таньж хэрэглэж иржээ.

Ноосноос эсгий гаргах арга нь ноосны ширхэгт олон дахин цохилт өгснөөр маш жижиг микро утсанцарууд ноосон ширхэгт үүсэж хоорондоо барьцалдсанаар эсгий бүтдэг.

Хүмүүс хамгийн үсэрхэг амьтан хонийг эртнээс гаршуулж ноосыг нь ашиглаж иржээ.

Монголын Ноос Ноолуурын Холбоо