Jump to content

Энэтхэгийн далай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхийн далайнууд
Энэтхэгийн далай

Энэтхэгийн далай нь Дэлхийн гурав дахь том далай бөгөөд дэлхийн усан гадаргуугийн 20%-ийг эзлэнэ. Уг далай нь хойд талаараа Ази, баруун талаараа Африк, зүүн талаараа Малайзын хойг, Австрали, урд талаараа Өмнөд мөсөн далайгаар (Антарктидаар) хүрээлэгдэнэ. Энэтхэгийн далай нь зүүн уртрагийн 20°-аар Атлантын далайгаас [1], зүүн уртрагийн 147°-аар Номхон далайгаас тус тус тусгаарлагдана. Хамгийн хойд цэг нь хойд өргөргийн 30° буюу Персийн булан юм. Энэтхэгийн далайн урт, өргөн нь ойролцоо бөгөөд 10,000 км өргөн, нийт талбай нь 73,556,000 км² (Улаан тэнгис, Персийн буланг оролцуулаад), усны нийт эзэлхүүн нь 292,131,000 км³ болно. Далайн дундаж гүн 3,890 м.

Энэтхэгийн далайн усны гүний зураг

Энэтхэгийн далайд хэд хэдэн томоохон мөрөн - Замбези, Шат-Эль-Араб, Инд, Ганга, Брахмапутра, Иравади зэрэг цутгана. Уг далайд 2 том урсгал урсгал байна. Эхнийх буюу хойд урсгал нь цагийн зүүний дагуу, дараагийнх нь экваторийн өмнөд хэсэгт цагийн зүүний эсрэг чиглэлд урсана. Далайн гүний урсгал нь Атлантын далай, Улаан тэнгисээс ирэх урсгалаас хамаарна. Хойд өргөргийн 20° орчимд гадаргуугийн усны хэм 22 °C, түүнээс зүүн тийш 28 °C-аас давна. Өмнөд туйл руу ойртоход далайн усны гадаргуугийн хэм огцом буурна. Өмнөд өргөргийн 65° орчимд мөсөн уул тааралдана. Давсжилт нь 3,2 - 3,7% байх бөгөөд Арабын тэнгис, баруун өмнөд Австрали орчимд ус хамгийн өндөр давсжилттай байна.


  1. Limits of Oceans and Seas (Memento 8. Арваннэгдүгээр сар 2006 цахим архивт). International Hydrographic Organization Special Publication No. 23, 1953.
  • Braun, D., The Indian Ocean (1983)
  • Chandra, S., ed., The Indian Ocean (1987);
  • Chaudhuri, K. N., Trade and Civilization in the Indian Ocean (1985);
  • Cousteau, Jacques-Yves, and Diole, Philippe, Life and Death in a Coral Sea (1971);
  • Cubitt, Gerald, Islands of the Indian Ocean (1975);
  • Das Gupta, A., and Pearson, M.N., India and the Indian Ocean (1987);
  • Dowdy, W. L., and Trood, R., eds., The Indian Ocean (1985);
  • Kerr, A., ed., Resources and Development in the Indian Ocean Region (1981);
  • Nairn, A. E., and Stehli, F. G., eds., The Ocean Basins and Margins, Vol. 6: The Indian Ocean (1982);
  • Ostheimer, John M., ed., The Politics of the Western Indian Ocean Islands (1975);
  • Torabully, Khal, Coolitude: An Anthology of the Indian Labour Diaspora (with Marina Carter, Anthem Press, London, 2002) ISBN 1-84331-003-1
  • Toussaint, Auguste, The History of the Indian Ocean, trans. by June Guicharnaud (1966).

Much of this text is based on public domain text by US Naval Oceanographer at: http://oceanographer.navy.mil/indian.html