Jump to content

Хибакүша

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хибакуша (япон. 被爆者, англиар-Hibakusha) - Япон улсын Хирошима (06.08.1945), Нагасаки (09.08.1945) хотод цөмийн бөмбөгт нэрвэгдэн хохирсон хүмүүсийг хэлдэг байна. Хибакүша гэдэг үг япон хэлнээс «дэлбэрэлтэд өртсөн хүн» гэж орчуулагддаг. Цөмийн бөмбөг дэлбэлсний дараа тэр дороо 80 мянган хүн нас барсан бөгөөд 1945 оны сүүл гэхэд хорт хавдар болон цөмийн цацараг туяаны улмаас 160 орчим мянган хүн нас барсан байна.

Хирошима

2014 оны 3 дугаар сард хибакүша хэмээн бүртгэгдсэн 192.719 хүн байсан бол 2021 оны 3 дугаар сарын байдлаар Японд 127.755 хибакүша амьд сэрүүн байгаа гэсэн албан ёсны мэдээ байна. Эдгээрийн хүмүүсийн 1% цөмийн бөмбөгдөлтийн улмаас цацраг туяанд өртөж хүнд хэлбэрийн хавдрын өвчтэй болсон гэж Японы Засгийн газар мэдээлсэн байна.

Хуулийн дагуу хибакүша нь:

  1. дэлбэрэлтийн төвөөс хэдхэн км зайд байсан хүмүүс;
  2. Хибакуша нар. 2012 он
    дэлбэрэлт болсон төв цэгээс хоёр долоо хоногийн дотор хоёр км хүрэхгүй зайд байсан хүмүүс;
  3. цацраг идэвхт нунтагт өртсөн хүмүүс;
  4. дээрх тохиолдлуудад өртсөн жирэмсэн эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүд мөн хамрагддаг байна.

Японы Засгийн газар цөмийн бөмбөгдөлтөд нэрвэгдсэн хүмүүст сар бүр тэтгэмж өгч, эмнэлгийн тусламж үзүүлж тэднийг дэмжиж ирсэн. Гэсэн хэдий ч тэд өөрсдөө болон хүүхдүүд нь өдөр тутмын амьдралд ноцтой бэрхшээлтэй тулгардаг: тэднийг ажилд авдаггүй, тэдэнтэй гэрлэхээс зайлсхийдэг, учир нь гажигтай буюу өвчтэй хүүхэд төрөх эрсдэлтэй байдаг гэж үздэг ажээ.

  • Баримтат кино: White Light/Black Rain: The Destruction of Hiroshima and Nagasaki, HBO