Моссад
«Мосса́д» (иврит хэлээр. הַמּוֹסָד, араб. الموساد, аль-Мосад, орчуулбал. «байгууллага») бүтэн нэр нь «Тагнуул болон тусгай үүрэг гүйцэтгэх байгууллага» (иврит. המוסד למודיעין ולתפקידים מיוחדים, ха-Мосад ле-модиин у-ль-тафкидим меюхадим) - Израил улсын үндэсний тагнуулын гурван байгууллагуудын нэг юм. Моссад-аас гадна АМАН (Цэргийн тагнуулын удирдах газар) болон Шабак гэсэн тагнуулын байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Байгууллагын төв байр нь Тел-Авив хотын Шауль Ха-Мелех гудамжинд байралдаг байна. Үндсэн гүйцэтгэх албаны салбарууд 1989 оноос хойш Тель-Авив хотын ойролцоо байралдаг байна. Уг байгууллага нь Израил Улсын Ерөнхий сайдын шууд удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой.
«Моссад» -ын үйл ажиллагааны хүрээнд тагнуул (мэдээлэл цуглуулах) хийх, төрөл бүрийн нууц далд ажиллагаа хийх болон терроризмын эсрэг операцууд хийдэг байна. «Моссад» бол Израилын аль нэг байгууллагтай холбоогүй байдаг бөгөөд үйл ажиллагааг нь тус улсын аль нэг хуулиар (Үндсэн гол хуулиуд) зохицуулагддагүй, тийм ч учраас «Моссад»-ыг «улс доторх улс» буюу гүний улс гэж нэрэлдэг байна.
Мөн "Моссад"-ыг Израилын «улс төрийн тагнуул» гэж үздэг бөгөөд үйл ажиллагааны зорилго, цар хүрээгээрээ АНУ-ын ТТГ-тай дүйцэх хэмжээний ажээ. «Моссад»-ын төсөв, ажилтны тоог улсын нууцад хамруулдаг байна. Зарим мэдээлллээр 1 жилийн төсөв нь 10 млрд. шекель (2,73 тэрбум америк доллар) байдаг бөгөөд уг тагнуулын байгууллага 7 мянга орчим ажилтантай гэдэг байна.
Үйл ажиллагааны чиглэлүүд:
[засварлах | кодоор засварлах]- Гадаадад мэдээлэл нууцаар цуглуулах.
- Хилийн чанд дахь Израилын болон еврейчүүдийн эсрэг террорист үйл ажиллагааг урьдчилан сэргийлэх.
- Хилийн чандад улс төрийн болон бусад онцгой нууц холбоо хэлхээ ажлуулж хөгжүүлэх.
- Дайсагнаж буй орнуудад хууль бусаар зэвсэг үйлдвэрлэх,олж авах болон зохион бүтээхийг урьдчилан сэргийлэх.
- Албан ёсоор Израилд ирэхийг зөвшөөрдөггүй орнуудаас еврейчүүдийг нутагт нь шилжүүлэн авчрах ажлыг гүйцэтгэх.
- Стратегийн, улс төрийн болон тагнуулын гүйцэтгэх ажлын мэдээлэл цуглуулах ажил эрхлэнэ.
- Израил улсын газар нутгаас гадна тусгай операци гүйцэтгэх зэрэг юм.
"Израилын тагнуулын байгууллага дэлхийн еврейчүүдийн аюулгүй байдлын батлан даагч байх ёстой. Нууцлаг үйл ажиллагаа нь орчин үеийн технологид суурилсан, тагнуулын чиглэлээр гарсан хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглаж, найрсаг байгууллагуудтай холбоотой ажиллах ёстой"- өмнө Заслани овогтой байсан Реувен Шилоах (Reuven Shiloah) - Моссадын анхны захирал.
Моссад нь иргэний байгууллага учраас цэргийн цол зэрэг дэв ашигладаггүй байна. Гэхдээ дийлэнх ажилтнууд нь цэргийн алба хаасан байдаг тул армийн цолтой байдаг байна.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]1948-1952 онд Реувэн Шилоах,
1952-1963 онд Иссер Харель,
1963-1968 онд Мэир Амит,
1968-1974 онд Цви Замир,
1974-1982 онд Ицхак Хофи,
1982-1989 онд Нахум Адмони,
1989-1996 онд Шавтай Шавит,
1996-1998 онд Дани Ятом,
1998-2002 онд Эфраим Халеви,
2002-2011 онд Мэир Даган,
2011-2016 онд Тамир Пардо,
2016-2021 онд Йоси Коэн,
2021 оноос Давид Барнеа "Моссад"-ын 13 дахь захирлаар ажиллаж байна.
Боловсон хүчин
[засварлах | кодоор засварлах]"Моссад" дүрмийн дагуу армид алба хаасан болон Их дээд сургууль төгсөгч Израил иргэдээс ажиллах сонирхолтой хүмүүсийг элсүүлэн авдаг ажээ. Урьдчилсан туршилт, шалгалт хэдэн сар үргэлжилнэ. Энэ ажлыг боловсон хүчний алба хариуцдаг. Шалгалтанд тэнцсэн хүмүүсийг "Мидраш" хэмээх Моссадын Академид элсүүлж сургадаг байна. Ажилчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор 1960-аад оны дундуур тус Академийг байгуулжээ. Академийг маш нууцалдаг бөгөөд академи дотор ч нэрийг дууддаггүй байна. Анхнаасаа курсантууд хуурамч нэр, зохиомол намтартай явж байнга үүнийг дагаж мөрдөх ёстой байдаг байна. Мидрашийн сургалтын хөтөлбөр нь дэлхийн хаана ч, ямар ч нөхцөлд ямар ч ажиллагаа явуулах чадвартай мэргэжлийн тагнуулчдад зориулсан сургалт явуулдаг. Жилийн турш бэлтгэл хийсний дараа курсантууд Моссадын салбар ангиудад бэлтгэл хийдэг. Курсантууд дараа дараагийн курс руугаа буцдаг. Сургалтын бүх үе шатыг амжилттай давж, хяналтын шалгалтанд тэнцсэн хүмүүс л идэвхтэй ажилтан болдог байна.
"Моссад" албан ёсоор 1951 оны 4 дүгээр сарын 1-нд байгуулагдсан байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Албан ёсны цахим хаяг: mossad.gov.il