Мекка
Мекка
مكة Ариун Нийслэл العاصمة المقدسة Бүх тосгодын эх أم القرى | |
---|---|
Макках Ал-Мукаррамах مكة المكرمة | |
Улс | Саудын Араб |
Муж | Мекка муж |
Захиргаа | Ариун Нийслэлийн Захиргаа |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Усама аль-Бар |
• Мужийн захирагч | Халид ибн Фейсал Аль Сауд |
Газар нутаг | |
• Нийт | 1,200 км2 (500 бээр2) |
• Газар | 760 км2 (290 бээр2) |
Өндөр | 277 м (909 фут) |
Хүн ам (2015) | |
• Нийт | 1,578,722 |
• Тооцоо (2020) | 2,042,000 |
• Байр | 3-р |
Иргэдийн нэршил | Макки مكي |
Цагийн бүс | UTC+3 (AST) |
Бүсийн дугаар | +966-12 |
Вэб сайт | holymakkah |
Мекка буюу Макка(х), албан ёсоор Макках Ал-Мукаррамах, Араб: مكّة المكرمة нь Исламын шашны хамгийн ариун цэг, Кааба бунхан ба Их сүмийн байрлах газар юм. Мекка нь Исламын таван тулгын нэг Хаж мөргөлөөр алдартай бөгөөд тус мөргөлд жил бүр 3 сая гаруй хүн ирдэг байна.
Исламын уламжлалаар Меккаг Ишмаелын үр удам байгуулсан хэмээнэ. 7-р зуунд Исламын зөнч Мухаммед нь тухайн үедээ томоохон худалдааны төв басан Меккад Исламын шашныг тунхагласан бөгөөд тус шашны эртний түүхэнд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байв. 966 оны дараа Мекка нь орон нутгийн шарифуудаар захирагдаж байсан бөгөөд 1924 онд Саудын Араб улсын газар нутаг болсон. Орчин үед Меккагийн хэмжээ, дэд бүтэц ихэд хөгжиж өргөжиж байна.
Өнөөгийн Мекка хот нь Саудын Арабын Макках мужийн төв, түүхэн Хижаз бүсэд оршино. 2008 оны байдлаар 1,700,000 хүн амтай бөгөөд Жеддагаас 73 км зайд, д.т.д. 277 орчим өндөрт, нарийн хөндийд байрладаг.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Mecca – Викимедиа дуу дүрсний сан
- Ариун Мекка хот (араб хэлээр)
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.