бор
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [borʌ]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠪᠤ᠊ᠷ
ᠪᠤ᠊ᠷᠣ /~втор/ ᠪᠤ᠊ᠷᠣ᠊ᠪᠳ᠋ᠣ᠊᠊ᠷ, /~втордуу/ ᠪᠤ᠊ᠷᠣ᠊ᠪᠳ᠋ᠣ᠊ᠷᠳ᠋ᠠᡍᠣ, /~дуу/ ᠪᠤ᠊ᠷᠣ᠊ᠳ᠋ᠠᡍᠣ, /~дуухан/ ᠪᠤ᠊ᠷᠣ᠊ᠳ᠋ᠠᡍᠣ᠊ᠠᠠᠠ᠊᠊ᠨ, /~хон/ ᠪᠤ᠊ᠷᠣ᠊ᠠᠠᠠ᠊ᠨ
- (бору)
Үгийн утга
[засварлах]- I тэм.
- Хөх улаан хоёр хольцолдсон хүрэнтэй ойролцоо өнгө
- Малын зүс; цагаан зүсэнд улаан хүрэн, хөх, хар зэрэг өнгө, сор хольцолдсон нь
- Хүмүүсийн царай зүсний хүрэн хар өнгө
- Харуй бүрий, гэгээ муутай бүрсгэр байдал
- шилж. Бяцхан, өхөөрдөм, хөөрхөн
- шилж. Эгэл, энгийн, жирийн; бүдүүлэг, хялбар дөхөм
- Их төлөв, бараг тойм
- Амьтан, ургамлын нэрэнд хоршин орж тэдгээрийн өнгийг заана
- II нэр.хуучир.
- Архи
- III тэм.
- Зорьсондоо хүрэхээр чармайдаг зан.
- IV.
- бор хөрс (Монгол орны говь цөлд тархсан хөрсний хэв шинж, дэд хэв шинжийн нэр; говийн бор хөрс, цөлөрхөг хээрийн бор хөрс, хээржүү цөлийн бор хөрс).
- V нэр.анагаах.
- Өвчний төрөл
- VI амьт.
- Халиуны зулзага; бойр.
- VII нэр.хими.
- Химийн нэг махбод
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- бор дов - цас хайлж, бор сааралдуу өнгөтэй болсон дов
- бор дээл - хүрэн дээл
- бор хүрэн - арай бараавтар хүрэн өнгө
- бор эсгий - бараан өнгө дийлэнх эсгий
- бор морь - улаан хүрэн, хөх, хар зэрэг өнгө, сор холилдсон цагаан цайвар зүсмийн морь
- бор саарал - а.хар цагаан хольцолдсон зэвхий өнгө; б.адууны харавтар сортой саарал зүсэм
- хүйлэн бор - харавтар хөх зүсэм
- бор нүүр - хүрэн нүүр
- бор гэгээ - нар жаргаснаас хойших шар гэгээ, үдшийн бүрий хоёрын завсрын үе
- бор түүш - үдшийн бүрэнхий
- бор униар - хөх униарыг бодвол арай шингэн, сааралдуу униар
- бор борви - бяцхан борви
- бор гар - бяцхан өхөөрдөм гар
- бор гэдэс - хүүхдийн гэдэс
- бор ажил - жирийн ажил
- хар бор ажил - а.бүдүүн хадуун ажил; б.аар саар ажил
- бор амьдрал - а.жирийн амьдрал; б.шилж. энгүүн, дорой, хөөрхийлөлтэй
- бор өөх - хөхтөн амьтны нялх төлийн хүзүү дал, бүдэрхий, нурууг дагаж илч үүсгэдэг өөх
- бор тос - мэхээрийг нүдэж жижиглээд шар тосонд хольж хийсэн цагаан идээ
- бор хоол - а.өөхгүй махан хоол; б.сүүнээс бусад хоол
- бор бударгана урга. - өндөр нь хориос хорин таван сантиметр, мөчирлөг, мөчрийн дагуу мөхлөгтэй, Монгол орны говь талын бүсэд ургана, ногооноороо өвөлждөг учир малд тэжээл сайтай
- бор бургас урга. - ой, хярд ургана, дурс харавтар, навч дүгрэгхэн болоод зузаан, гол нь улаан нэг зүйл мод
- бор харгана урга. - өндөр нь нэг аравны таваас хоёр метр, шар ногоон хальстай, Монгол орны говь талын бүсэд ургана, бор харганыг мал идвэл ам нь гэмтдэг гэдэг
- бор шувуу амьт. - нүд улаавтархан, хошуу болоод сүүл харавтар, цагаан чандартай нэг зүйл болжмор
- бор бадган - уламжлалт анагаах ухааны өвчний нэр
- бор цанх - өвчний нэр
- борын хүчил - эмнэлэг, техникт хэрэглэх химийн бодос
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]бор тэм.. борыг, борын, борд, бортой нэр Бор ♫:боор
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- бор хар - боровтор хар
- бор шар - а.бор өнгө дийлэнх шар өнгө; б.нэг зүйл дотрын өвчин
- бор дарс - а.сархад; б.архи айраг хольж найруулан нэрж гаргасан болон айрагт элдэв жимсний зүйл хольж, исгэн нэрж гаргасан архи
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- бор ходоодоо баярлуулах - юм идэх, уух
- бор зүрхээрээ зүтгэх - бие дааж хөдөлмөрлөх, мэрийх
- шар нар, бор хоног - а.өдөр хоног; б.ядуу буурай үе
- бор борви бохилзож, саарь таваг гялалзах - зарцлагдах~Насаараа баян ноёныд бор борви бохилзож, саарь таваг гялалзаж амьдарсаар ирсэн.
- бор зүрх бол бол хийж, богино хавирга шир шир хийх - ихэд айх~Чингис хаан сэрээд, зургаан сайддаа ингэж зарлиг болруун
- бор зүрх борт гэж, богино хавирга ширт гэх - айх, балмагдах, сандрах, мэгдэх~Зэр зэвсгээр зэвсэглэсэн түмэн цэргийг хараад бор зүрх борт гэж, богино хавирга ширт гэв ээ.
- бор зүрхээрээ зүтгэх - бие дааж хөдөлмөрлөх, мэрийх~Бор зүрхээрээ зүтгээд ч хүнийг үнэлэх үнэлэмж одоо үед өөр болсон байна.
- бор овоохойд нар гийгүүлэх - айл, гэрт морилон очих~Таны алдрыг эрт дээр сонссон боловч танилцах завшаан олдсонгүй. Өнөөдөр миний бор овоохойд нар гийгүүлэн морилж ирсэнд өчүүхэн би баярлавч барахгүй (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- бор ходоодоо баярлуулах/борлуулах - юм идэх, уух~Хаа нэгтээ нүүр өгөхүйц хүн дайралдмагц амар эрэн танилцаж, бор ходоодоо борлуулахыг бодон урагш эргэж олон хашаа руу орлоо. Харамсалтай нь амьтан үл үзэгдэнэ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
- бор ходоодоо болгож авах - юм идэх~Бор ходоодоо болгож аваад ажилдаа гарна даа. Тэгэхгүй бол хоол нэхээд ажил явахгүй.
- бор юм - цөөхөн төгрөг~Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллан байж хэдэн бор юм авдаг аа.
- ↑ шар нар, бор хоног
- ↑ хар бор ажил
Хэвшмэл хэлц
[засварлах]- Бор борви бөхөлзөж
- Бор таваг гялалзах
- Бор мод тод дуулиатай явж
- Боролзот газар хэвтэштэй явах
- Бор нохойд идүүлчих үү юмаа
- Богд эзэндээ өргөчих үү юмаа
- Бор тов нь л байвал
- Боролж шарилжаар дутахгүй
- Бор шаваг өсөвч мод болохгүй
- Буруу номтон сүрдүүлэвч бодь мөрийг олохгүй
- Бор шаваг ургавч мод болохгүй
- Хорз хэдий ширгэвч ус болохгүй
- Боролдой өвгөнийг барьж ир гэснээс биш
- Бор гэрийг нь цоолж ир гэв үү?
- Бороо ахадвал үер
- Бор ахадвал өвчин
- Булт олноороо бүлгэмдвэл
- Бор шороогоо алт болгоно
- Буян дээр буман хүн сундална
- Бор морин дээр нэг хүн сундална
- Зүүн баруун гэгч зүгийн ялгал
- Бор шар гэгч будгийн ялгал
- Хар гэртээ хаан сууж
- Бор гэртээ бурхан болох
- Хар гэртээ хаан
- Бор гэртээ богд
- Хар нохойн хаагаар
- Бор нохойн богтоор
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Бор гэртээ богд
- Хар гэртээ хаан
Тайлбар: муу боловч гэртээ эзэн