Эванэссэнс
Evanescence | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Идэвхтэй | 1995–одоог хүртэл[1] |
Студи | Wind-up Records |
Цахим хуудас | Evanescence.com |
Эйми Лий Терри Балсамо Тим МкКорд Трой МкЛоухорн Уилл Хант | |
Өмнөх гишүүд | |
Бэн Мүүди Дэйвид Ходжэс Роки Грэй Жон ЛеКомпт Уилл Бойд |
Эванэссэнс (Evanescence) нь Америкийн рок хамтлаг. Дуучин, төгөлдөр хуурч Эйми Лий, гитарчин Бэн Мүүди нар Арканзас муж улсын Литтл Рок хотноо 1995 онд байгуулсан.[1][2] Хувиар цомгууд гаргасныхаа дараагаар 2003 онд анхныхаа бүрэн хэмжээний Fallen цомгийг Wind-Up Records студиар гаргажээ. Fallen нь дэлхий даяар 15 гаруй сая хувь борлуулагдсан бөгөөд хоёр Грэмми шагнал хүртээсэн.[3] Жилийн дараа Anywhere but Home нэртэй анхны амьд цомгоо гаргасан бөгөөд дэлхий даяар сая гаруй хувь борлогджээ. 2006 онд хоёр дахь студийн цомог болох The Open Door-ийг гаргасан бөгөөд энэ нь таван сая хувь борлогдсон байна. [4]
Evanescence нь 1995 онд Арканзасын Литтл-Рок хотод дуучин, төгөлдөр хуурч Amy Lee ба гитарчин Ben Moody хоёрын бүрэлдхүүүнтэйгээр анх гараагаа эхэлжээ. Хамгийн анхны цомгийнхоо дараа хамтлаг анхны бүрэн хэмжээний цомог буюу Fallen-г Wind-up Records студиар анх 2003 онд худалдаанд гаргажээ. Fallen цомог нь 17 саяас их хэмжээгээр зарагдсан бөгөөд Grammy Awards-д 7 удаа нэр дэвшиж, 2 удаа түрүүлж, сүүлийн шилдэг 10 жилийн хамгийн их зарагдсан цомгуудаас зургаад орсон байна. Жилийн дараа Evanescence хамтлаг "Anywhere But Home" гэх амьд цомгоо хийсэн бөгөөд энэ цомог нь Дэлхий даяар 1 сая хүртэл зарагджээ. 2006 онд хамтлаг хоёр дахь цомог буюу “The Open Door” цомгоо худалдаанд гараад 5 сая хүртэл хуулбараар зарагдсан юм.
Хамтлагийн гишүүд хэд хэдэн удаа солигдсон: 2002 онд David Hodges хамтлагаас гарсан. 2003 онд хамтлагийг үүсгэгч Moody аялан тоглолтын үеэр хамтлагаас гарсан, басс хөгжмөөр тоглогч Will Boyd 2006 онд, дагалдан гитарчин John LeCompt бас бөмбөрчин Rocky Gray тус тус 2007 онд хамтлагаас гарсан байдаг. Хамтлагийн сүүлийн хоёр гишүүнээ алдсанаас болж түр зуурийн өөр өөр гишүүдээр аялан тоглолтоо гүйцээсэн. Billboard-д Evanescence хамтлаг сүүлийн арван жилийн шилдэг дуучинаар 71-т орсон байдаг. Evanescence хамтлаг нь 2009 оны 6 дугаар сард шинэ бүрэлдхүүнтэйгээр буцаж ирснээ зарласан ба 2011 оны 10 сарын 11-нд өөрсдийнхөө бие даасан гурав дахь цомгийг гаргасан. Тэдний энэ цомог нь хямдралтай худалдаанд 127000 хувь борлогдож үүгээрээ Billboard-ын шилдэг 200 жагсаалтанд тэргүүн байранд орсон бөгөөд Examiner.com веб сайтад Billboard-ын 4 төрлийн жагсаалт болох Рoк цомог, Альтернатив цомог, Дижитал цомог, Хүнд рок цомгуудад тус тус тэргүүлсэн амжилт гаргасан байна. 2011 оны 8 сарын 9-нд тэд анхны Сингл бүтээл болох "What You Want"-ийг гаргасан байна. Тэдний хоёрдахь бүтээл болох "My Heart Is Broken" нь 2011 оны 10 сарын 31-нд радио фм-ээр цацагдаж эхэлсэн байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1995–2001: Үүсгэн байгуулалт ба өмнөх жилүүдэд
[засварлах | кодоор засварлах]Evanescence хамтлаг нь дуучин, үг зохиогч Amy Lee ба хуучин хамтлагт байсан гитарчин Ben Moody хоёроор анх хамтлагаа бүрдүүлж гараагаа эхэлсэн. Анх энэ хоёр 1994 онд Литтл-Рокийн багачуудын кэмпэд тааралдсан ба анх Moody Amy Lee-гийн Meat Loaf-тай төгөлдөр хуур дээр “I’d Do Anything for Love (But I Won’t Do That)” гэдэг нэртэй дууг дуулж байхад нь анх сонсчээ. Тэдний анхны дуу бол ‘Solitude’ ба ‘ Give Unto Me’ хоёуланг нь Amy Lee бичсэн бөгөөд харин ‘Understanding’ ба ‘My Immortal’ хоёрыг Moody бичжээ. Энэ дуунууд хоёр дуучны хоёулангынх нь хөдөлмөр үр дүн нөлөөлсөн билээ.
Lee гийн хоёр дуу болон Moody гийн дуунууд нутгийн радио долгионоор цацагдаж байсан ба нутгийнхан тэднийг хамтлагаараа ба концертонд орох ёстой гэж ойлгуулах гэж эхэлсэн.
Хамтлаг удалгүй нэрд гарч эхэлсэн ба ойр хавьдаа их нэр хндтэй болоод байлаа. Тиймээс хамтлаг багтаа хүүхдийн санаа гэмээр цочирдсон(Evanescence) гэж нэр өгөв. Evanesce гэсэн үг нь алга бололт гэсэн утгагтай бөгөөд бүхэл утгаар зугтан яваа гэсэн утгатай зүйрлүүлжээ.
2002–2005: Fallen ба Anywhere but Home
[засварлах | кодоор засварлах]Хамтлагийн гарын үсэг ‘Fallen’ цомгийн дундуур бий болжээ. Дизайнардсан хүмүүс дууны нэрүүдийг холбон нэгтгэх янзтай ийм хэлбэртэй оруулжээ.
Memphis дахь Ardent Studio-д анх энэ хамтлагийг харж сэтгэл нь хөдөлсөн продюсер Pete Matthews Diana Meltzer-ийн Wind-up Records дээр найзууддаа тэдний демөг үзүүлжээ.
Энэ үед Meltzer "My Immortal" дууг сонссон ба хит болохыг нь мэдэж хамтлагийг ихэд сонирхжээ. Wind-up A&R HitQuarters-д хэлэхдээ тэд хэдийгээр асар их авьястай боловч дэндүү залуу, тэднийг хөгжүүлэх хэрэгтэй, хөгжүүлэх тсаг хугацаа олгох хэрэгтэй гэжээ.
Хамтлаг Los Angelesт байр, бэлтгэлийн байртай болж тийшээ шилжимн байрлах боллоо. Lee жүжиглэх, дуулах мэргэжлийн хичээлүүдэд явах болов. Бараг 2 жилийн дараа продюсер Dave Fortman тэдний анхний альбомыг хийх ажилд орлоо.
2003 онд хамтлагийн бүрэлдхүүн Amy Lee ба Ben Moody-гийн найзуудаас бүрджээ. John LeCompt, Rocky Gray ба Will Boyd бөгөөд хамтлагийн өмнө байсан бүх гишүүд юм. Evanescence хамтлаг яаж Fallen-г дэлгэрүүлэх вэ гэж бодон байтал Nintendo гэх видео тоглоомын компани Evanescence-д Nintendo Fusion Tour гэдэг аялан тоглолтын санал тавьжээ.
Fallen 43-н долоон хоног Billboard-iin эхний 10т жагссаар байсан байна. Тэд Америк даяар 17 сая хуулбар цомог гаргасан бөгөөд 104-н долоон хоног Биллбоардад байсаар байсан байна. Энэ нь Түүхэн дэх шилдэг найман цомогуудаас Билбоардадийн эхний 50-т жил байсангаараа онцлог юмаа.
2002 оны 10 сарын 22нд Moody Fallen цомгийнхоо төлөө аялан тоглолтоос болж хамтлагаасаа гарсан гэдгээ мэдэгдсэн байна. Amy Lee хэдэн сарын дараа ярилцлага өгөхдөө бид хэрвээ өөрчлөлт хийгээгүй байсан бол хэвээрээ л байх байсан, өөрчлөлт хийснээр бид хоёрдохь амжилтаа хийсэн. Moody Lee хоёр сайн найзууд байсан гэдэг нь Fallen-гийн цомгууд дээр тусгагдсан байдаг байна. Lee хэлэхдээ Moody явсан нь бидэнд өгч буй дэмжлэг юм яагаад гэвэл бид нар хоорондоо их зөрчилтэй байсан, үүнийг шийдвэрлэж дэмжлэг өгсөн гэсэн байна. Lee ярилцлагийн дундуур хэлэхдээ би сайн мэдэхгүй байна гэхдээ би зүгээр л ийм юм болно гэж бодсон гэж хэлсэн байна. Тэр түүнийг цомог зарж болруулах тал дээр их бодлого явуулдаг байсан болхоор бид түүнд дургүй болсон гэж хэлсэн байна. Lee дандаа уран бүтээлийн юм хийх гэдэг байсан харин Moody дандаа хүний хэлснээр явдаг байсан. Бид юу хийх дуртай хаана зугаа цэнгэл байна бидний юу хийх ёстой бид тийм л газраа байдаг байсан тиймээс Cold хамтлагаас Gray Moody-тэй солигдсон гэж ярилцлагандаа тусгасан байна.
Evanescence хамтлаг удалгүй McCoy-ийн гоцлол дуучин Паултай хамтран Bring Me To Life хэмээх дуугаа гаргажээ, энэ дуу нь дэлхий дахинд хит дуу болоод дуусаагүй Америкийн Биллбоард чатанд Халуухан 100 дуунуудаас 5-т орсон байна. Энэ нь Америкийн номёр нэг дуу болох чадлийг хангажээ Bring Me to Life дуу 2003 оны 6 дугаар сараас 7 дугаар сар хүртэл байрнаасаа хөдлөөгүй байна. Bring Me to Life дуу нь 2003 оны чатаас гарахгүй гэсэн жагсаалтны гол дүр нүүр болж байсан байна. My Immortal дуу нь адилхан хүч тэнцүү Америк чатад 7-т жагсаж байсан байна. Энэ хоёр дуу DareDevil киноны дуу болсон байна."Bring Me to Life" дуу нь 2004 оны Grammy Awards-д шилдэг рок үзүүлэлт шилдэг рок хамтлаг гэснээрээ нэр дэвшсээр байсан байна. Үлдсэн 2 дуу болох Fallen ба "Going Under" Америкийн орчин үеийн рок дуунууд дотроо 5-т болон 8-т жагсаж байсан байна. Everybody Is Fool дуу нь Америкийн орчин үеийн дуунд 36-т чатад 25-т жагсаж байсан. Энэ бүх дуунд бидео оруулсан.
Fallen сүүлийн 10 жилийн шилдэг зарагдсан цомгуудаас 6т жагссан юм. Ганцхан Америкт 7 сая хуулбараар зарагдсан ба дэлхийн хэмжээнд 17 сая хүртэл зарагдсан юм.
2006–2009: The Open Door
[засварлах | кодоор засварлах]2006 оны 7 сарын 14нд басс хөгжмөөр тоглогч Will Boyd хамтлагаасаа гарсан байна. Түүний шалтгаан нь дахиж том аялан тоглолтонд оролцохгүйн тулд. түүнчлэн гэр бүлтэйгээ илүү ойртож дотносхийн тулд гарчээ. Amy Lee EvBoard.com. вэб сайт буюу фенүүдийнхаа мэдээллийн амжилтыг эвджээ.
The Open Door аялан тоглолт нь 2006 оны 10 сарын 6нд Канадын Торонтогоос эхлээд Америкийн нэгдсэн улс болон Европ луу аялан тоглолтоо тэр жилдээ багтааж хийсэн байна. Энэ анхны аялан тоглолт 2007 оны 1 сарын 7нд Канадад Стонь Соур гэдэг газар дууссан байна.Аялан тоглолтынхоо үеэр Evanescence 2007 оны 4сарын 15нд Аргентиний Quilmes Rock 07 наадам дээр тоглолтоо Aerosmith, Velvet Revolver ба нутгын бусад хамтлагуудтай хийжээ. Тэд бас 2007 оны Гэр Бүлийн Үнэт аялан тоглолт хэмээн Korn хамтлагтай аялан тоглолтоо эхлүүлсэн байна. Хамтлаг Еврөпийн аялан тоглолтоо Раананагийн Ампи дахь концертоороо 2007 оны 6 сарын 26-нд дуусгажээ.
2007 оны 5 сарын 4нд John LeCompt Evanescence-ээс халагдсанаа мэдэгдсэн бөгөөд Rocky Gray-г хүртэл гархаар шийдсэн гэдгийг хэлсэн байна.Wind-up 2007 оны 5 дугаар сарын 17-нд Харангуй өдрийн шинэ гишүүд хэмээн бөмбөрчин Will Hunt болон гитарчин Troy McLawhorn хоёрийг шинээр орж ирж буй LeCompt ба Gray хоёрийн оронд орж буй гишүүд хэмээн танилцуулсан байна. Иймээс McLawhorn ба Hunt хоёр Evanescence-тэй 2007 оны 9 сар хүртэл хамт аялан тоглолт хийх нь илт болсон байна, гэвч тэр 2 The Open Door тоглолтыг дуустал аялан тоглолт хийхээр шийджээ.
2009–одоогийн Evanescence
[засварлах | кодоор засварлах]Evanescence хамтлагийн вэбсайтад 2009 оны 6 дугаар сард тавигдсан бичлэгээс Evanescence хамтлаг 2010 оны шинэ цомгийнхоо ажилд орсон гэсэн байжээ. Amy Lee өмнөх ажлаасаа хавьгүй дээр ажиллах ба хүчтэй сонирхолтой болгоно гэж зарлажээ. Хамтлаг 2009 оны 11 сарын 4-нд Нью-Иоркийн Manhattan Center-д нэгэн хамтлагтай нууц тоглолт хийжээ. Тоглолтын билет нь 5 минутын дотор л дууссан байна. Энэ тоглолт нь Maquinária-гийн наадамд зориулсан халаалт байжээ. Тус тоглолт нь 11 сарын 8-нд болсон байна. Evanescence хамтлаг 2010 оны 2 дугаар сарын 22-нд студио орж бичлэг хийж эхэлсэн. Will Hunt бөмбөрчингөөр хамтлагтаа буцаж орсон бөгөөд хамтлагтаа бүүр ороогүй бусаддаа дууны үгийг бичих гэх мэт зүйлсэд тусалжээ. The Open Door, дээр өмнө нь ажиллаж байсан David Campbell ирсэн бөгөөд төлөвлөгөөг зохицуулах гэж иржээ. Тэдний цомгийг Steve Lillywhite хийсэн байсан бөгөөд Amy Lee Түүнийг хангалттай биш гэж үзжээ. Тиймээс тэр Продюссэр Nick Raskulinecz-ийг орлуулсан байдаг.
Гэвч 2010 оны 6 дугаар 21-нд Lee EvThreads.com вэб сайтаар дамжуулан Evanescence ni студийн ажлаа түр хугацаагаар орхиж, "get our heads into the right creative space" гэдэг альбом дээрээ ажиллахаар болсон гэдгээ мэдээллэсэн. Мөн Lee Wind-up Records гэдэг альбомыг гаргах хугацаа нь тодорхойгүй багаа тухай тэмдэгэлн хэлжээ. Энэ хамтлаг нь 2011 оны 4 дүгээр сарын эхээр найруулагч Nick Raskulinecz-тай хамт Alice in Chains ба Foo Fighters дээр ажилласан ба 3 дахь альбом дээр үргэлжлүүлэн ажилласан. Энэ альбом нь 2011 онт эцсээр гарна гэж мэдээлсэн байдаг.
Бусад мэдээ
[засварлах | кодоор засварлах]Lee 2005 онд Нарниягийн түүх киноны тухай дуу гаргаснаа тусгасан гэвч харанхүй хүйтэн энэ дууг хасагдсан байна. Тэгсэн ч Lee энэ нь миний [The Open Door]" цомогт маш сайн зүйл боллоо гэдгээ хэлсэн байдаг. Ахин нэг дуу Нарниягийн төлөө бичигдсэн нь Мозарт аятай "Lacrymosa" дуу юм. Нарниягийн төлөө оруулсан дуунуудаас Evanescence-ийн дуунууд киноны дуу биш юм байна гэдгийг ойлгуулж өгөв.
2010 онд Evanescence "Together Again" гэх дуугаа дижитал хэлбэрээр гаргасан бөгөөд энэ дуу нь The Open Door –ийн төлөө хийгдсэн гэвч сүүлд энэ дууг хасжээ. Энэ дуу нь Хайтигийн газар хөдлөлтийн мэдээллийн тухай утгатай дуу байжээ. Энэ дуу нь удалгүй 2011 оны 2 сарын 23нд өргөн татагдсан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Жил | Шагнал | Төрөл | Дэвшсэн ажилгаа | Үр дүн |
---|---|---|---|---|
2003 | Kerrang! Awards | Шилдэг шинэ эхлэлт | Evanescence | Ялсан |
2003 | MTV Europe Music Awards | Шилдэг дуу | Evanescence | Нэр дэвшсэн |
2003 | MTV Europe Music Awards | Шилдэг хамтлага | Evanescence | Нэр дэвшсэн |
2003 | MTV Europe Music Awards | Шилдэг жүжиглэлт | Evanescence | Нэр дэвшсэн |
2004 | MTV Australia Awards | Шилдэг рок хамтлага | Evanescence | Ялсан |
2004 | Grammy Award | Шилдэг шинэ хамтлага | Evanescence | Ялсан |
2004 | Grammy Award | Жилийн шилдэг цомог | Evanescence | Нэр дэвшсэн |
2004 | Grammy Award | Шилдэг рок цомог | Evanescence | Нэр дэвшсэн |
2004 | Grammy Award | Шилдэг Hard рок үзүүлэлт | Evanescence | Ялсан |
2004 | Grammy Award | Шилдэг рок дуу | Evanescence | Нэр дэвшсэн |
2005 | Grammy Award | Шилдэг гоцлол | Evanescence | Нэр дэвшсэн |
2006 | MTV Europe Music Awards | Шилдэг Рок | Evanescence | Нэр дэвшсэн |
2007 | Kerrang! Awards | Тачаангүй эмэгтэй | Amy Lee | Ялсан |
2007 | MTV Australia Awards | Жилийн шилдэг цомог | Evanescence | Ялсан |
2007 | Латин Америк MTV Los Premous | Шилдэг үндсэний рок хамтлага | Evanescence | Ялсан |
2007 | MTV Europe Music Awards | Рок | Evanescence | Нэр дэвшсэн |
2008 | Grammy Awards | Шилдэг рок үзүүлэлт | Evanescence | Нэр дэвшсэн |
2011 | Loudwire Music Awards | Жилийн шилдэг рок дуу | Evanescence | Ялсан |
2011 | Loudwire Music Awards | Жилийн шилдэг эргэн ирэлт | Evanescence | Ялсан |
2011 | Loudwire Music Awards | Жилийн шилдэг дуу | Evanescence | Нэр дэвшсэн |
2011 | Loudwire Music Awards | Жилийн шилдэг рок цомог | Evanescence | Нэр дэвшсэн |
2011 | Loudwire Music Awards | Жилийн шилдэг рок гоо үзэсгэлэн | Evanescence | Нэр дэвшсэн |
2012 | Revolver Golden Gods Award | Шилдэг дуучин | Evanescence | Ялсан |
2012 | Revolver Golden Gods Award | Шилдэг цомог | Evanescence | Нэр дэвшсэн |
2012 | Revolver Golden Gods Award | Шилдэг эргэн ирэлт | Evanescence | Нэр дэвшсэн |
2012 | Revolver Golden Gods Award | Хамгийн их фен | Evanescence | Нэр дэвшсэн |
2012 | Kerrang! Awards | Шилдэг үндэсний хамтлага | Evanescence | Нэр дэвшсэн |
2012 | Kerrang! Awards | Тачаангүй эмэгтэй | Example | Нэр дэвшсэн |
2012 | MTV Europe Music Awards | Дэлхийн хэмжээний үзүүлэлт | Evanescence | Нэр дэвшсэн |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Amy's Story". OutoftheShadows.com. Татаж авсан: 2008-07-04.
- ↑ Berelian, Essi (2005). The Rough Guide to Heavy Metal. London: Rough Guides. pp. 114–115. ISBN 1-84353-415-0.
- ↑ "Second Cup Cafe: Amy Lee Of Evanescence". CBS News. November 10, 2007. Татаж авсан: 2008-08-20.
- ↑ Hartzler, Amy (June 19, 2009). "News: Will the real Slim Shady please stand up?". Evanescence.com. Татаж авсан: 2009-06-19.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны цахим хуудас
- Evanescence-н Юүтүүб дахь суваг