Хүний хөгжлийн илтгэцүүр
Appearance
0.800–1.000 (very high) 0.700–0.799 (high) 0.550–0.699 (medium) | 0.350–0.549 (low) Data unavailable |
Хүний хөгжлийн илтгэцүүр (ХХИ) буюу Хүний хөгжлийн индекс гэдэг нь Хүний хөгжлийн түвшнээр нь улс орнуудыг дээд (Англи хэлээр very high), дээгүүр (high), дундаж (medium), доогуур (low) хэмээн зэрэглэхэд ашиглагддаг, холимог статистик хэмжигдэхүүн юм.
ХХИ нь дэлхийн улс орнуудыг хүний амьдралын дундаж наслалт, бичиг үсэг тайлагдалт, боловсролын түвшин, амьдралын хэм хэмжээ зэргээр харьцуулж үнэлдэг болохоор энэ нь хүний сайн сайхан байдал, хөгжлийн тоон хэмжигдэхүүн болдог. Мөн түүнчлэн ХХИ-г хот, тосгон, муж гэх зэрэг орон нутгийн түвшнүүдэд хэмждэг.
Хэмжүүр ба тооцоолол
[засварлах | кодоор засварлах]2010 оны 11-р сарын 4-нд хэвлэгдсэн Хүний Хөгжлийн Тайланд 2010 оноос эхлэн цаашид доорх гурван хэмжүүрийг хослуулан нийлүүлж тооцоолохыг мэдэгдсэн юм.
- Урт удаан үргэлжлэх, эрүүл саруул амьдрал: Амьдралын наслалтын магадлал
- Мэдлэгийн хүртээмж: Суралцах дундаж жил, суралцах магадлалт жил
- Амьжиргааны хэм хэмжээний төлөв: Нэг хүнд оногдох ҮНО (ХАЧ-аар тэгшитгэсэн).
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Human Development Report 2019 – "Human Development Indices and Indicators"" (PDF). HDRO (Human Development Report Office) United Nations Development Programme. pp. 22–25. Татаж авсан: 9 December 2019.