Jump to content

Францис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ромын Пап Францис
Гэгээн хутагт, Пап Францис
Өргөмжлөгдсөн2013 оны 03 сарын 13
ӨмнөхXVI Бенедикт
Санваартны хэргэм хүртсэн1969 оны 12 сарын 13
Санваартны хэргэм хүртээсэнРамон Хосе Кастеллано
Хамба ламын хэргэм хүртсэн1992 оны 6 сарын 27
Хамба ламын хэргэм хүртээсэнАнтонио Куаррачино
Кардиналаар томилсон ПапII Иохан Паул
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэрХорхе Марио Берголио
Төрсөн1936 оны 12 сарын 17 (1936-12-17) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Буэнос-Айрес, Аргентин
УлсАргентин
Оршин суух ордонЭлч нарын ордон (de jure), Гэгээн Мартагийн өргөө (de facto)
Гарын үсэг{{{signature_alt}}}
Сүлд тэмдэгInsigne Francisci.svg

Францис (латин. Franciscus, итал. Francesco), сонгогдохоос өмнө -Хо́рхе Ма́рио Берго́лио (испан. Jorge Mario Bergoglio; 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентины Буэнос-Айрес хотод төрсөн-) нь Католик шашны 266 дахь тэргүүн Пап, Ватикан улсын төрийн тэргүүн юм.

Пап Францисын өвөг дээдэс Италиас Аргентинд цагаачилж ирсэн гэдэг. Эцэг төмөр замчин Марио Жузеппэ Берголио, эх Режина Мариа Сивори нарын таван хүүхдийн нэг болон 1936 оны 12 сарын 17-нд Аргентин улсын Буэнос-Айрес хотод төржээ. Төрөхөд нь өгсөн нэр нь Хорхе Марио Берголио (Испани: Jorge Mario Bergoglio). Залуу Берголио хэдэн жил хими технологич мэргэжлээр ажиллаж байв. 1969 онд католик шашны санваартны хэргэм хүртэж, 1973-1979 онд Аргентины Есүсийн Нийгэмлэгийн мужийн тэргүүн болж байв. 1998 он буюу 62 насандаа Буэнос-Айресын тэргүүн хамба болжээ.

2013 оны 2-р сарын 28-д Пап XVI Бенедикт сэнтийгээс бууж, сарын дараа 3-р сарын 13-аас 76 настай Берголио Ромын шинэ Папаар сонгогдож, Францис хэмээх алдрыг хүртсэн. 741 оны Сирийн III Григорийгоос хойш буюу мянгаад жилийн дараа Европоос өөр тивээс сонгогдсон Пап, мөн Өмнөд Америкаас гаралтай анхны Пап болсон.

Хорхе Марио Берголио 1936 оны 12-р сарын 17-нд Буэнос Айрес хотын зэргэлдээ суурин болох Флорест 5 хүүхэдтэй айлын отгон хүү нь болж мэндэлсэн. Түүний эцэг Марио Берголио нь Италийн Пиемон нутгаас гаралтай Өмнөд Америкт цагаачилж ирсэн ба нягтлан бодогч байв. Эх Режина Сивори нь мөн умард Италиас гаралтай ажээ. Марио Хосегийн гэр бүл 1929 онд Бенито Муссолинигийн фашист дэглэмээс зугтаж, Аргентин руу цагаачилсан ажээ.

Хорхе Марио Берголио 6-р ангиасаа Буэнос Айрес хот дахь Дон Боскогийн мэргэжлийн сургалттай дунд сургуульд элсэн суралцаж, хими технологич мэргэжлийн дипломтой төгсчээ. Багаасаа өвддөг байсан уушгины өвчин нь хүндэрч, 21 настайдаа мэс засал хийлгэж өрөөсөн уушгиа авахуулжээ. Берголио залуу байхдаа Сан Лоренцо де Алмагро хөлбөмбөгийн багийг хөгжөөн дэмждэг байсан. Хорхе Марио мөн танго бүжиг болон Латин Америкийн уламжлалт бүжиг болох милонгад дуртай гэнэ.

Папын сэнтийд залрахаас өмнөх замнал (1958-2013)

[засварлах | кодоор засварлах]

Пап Францис өөрийн санваартан болох дуудлагаа Аргентины Хаврын баярын үер анх олж сонсчээ. Тэрээр наманчлал хийхээр сүм рүү алхаж байхдаа санваартан болох дуудлага хүлээн авсан байна. Хорхе Марио Берголио Буэнос Айрес хотын шашны их хүрээний "Язгуур гэм нүгэлгүй үр тогтолт" семинарт суралцаж төгсөөд, улмаар 3 жилийн дараа буюу 1958 оны 3 сарын 11-нд Есүсийн Нийгэмлэг буюу Есүитэд элсэх хүсэлт гаргаж, Чили улсын Сантьяго хотод хүмүүнлэгийн ухаанаар суралцаж 1960 оны 3 сарын 12-нд тус нийгэмлэгт элсжээ.

Хорхе Марио 1960 онд Сан Хосегийн Максимо Коллежид суралцаж, философийн эрдмийн зэрэг хүртжээ. Үүний дараа 1964-1965 онд "Язгуурын гэм нүгэлгүй үр тогтолт" коллеж болон Санта Фе хотын дунд сургуульд уран зохиол, сэтгэл судлалын багшаар ажилласан. 1969 оны 12 сарын 13-нд санваартны хэргэмтэй болсон. Сан Мигелийн Философи, Шашин судлалын факультетад үргэлжлүүлэн сурч, тус факультетаддаа шашин судлалын профессороор ажиллав.

1973 оны 7-р сарын 31-нд Есүит нийгэмлэгийн Аргентин дахь бүсийн удирдагчаар томилогдсон. 1980 оноос Сан Мигелийн Философи, Шашин Судлалын факультетийн ректороор томилогдож 1986 он хүртэл ажилласан.

Ромын Пап хамба лам Казахстанд. 2022 он.

1986 онд ректорын ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа Германы Франкфурт хот руу явж, тэндээ Гэгээн Жоржийн Философи, Шашин судлалын сургуульд судалгааны ажил хийжээ. 1992 онд Есүит нийгэмлэгийн удирдлагуудын зүгээс Берголиогийн үзэл бодол, шашин судлалын арга барил нь тэдэнтэй зөрчилдөж байна гэж үзэж, түүнийг Есүит нийгэмлэгийн байранд амьдрахыг нь хоригложээ. Үүнээс хойш Ромын Папын сэнтийд залрах хүртлээ тэр нийгэмлэгээсээ хол хөндий байдалд амьдрах болсон байна.

Буэнос Айрес хотын дэд хамба

[засварлах | кодоор засварлах]

1992 оны 6-р сарын 27-нд Кардинал Антонио Куаррачино түүнийг Буэнос Айрес хотын дэд хамба, Аукагийн өргөмжит хамбаар томилжээ. Хорхе Марио Берголио хамба ламын хэргэм хүртэхдээ Ариун Библийн Матай номны 9:9-13 эшлэлийг өөрийн уриа үгээр сонгосон. Латин хэлээр Miserando atque eligando буюу "Өршөөл нигүүлслээр сонгогдсон" гэсэн утгатай үг юм.

1998 оны 2-р сарын 28-нд Кардинал Антониог нас барсны дараа Хорхе Марио Берголио Буэнос Айрес шашны их хүрээний тэргүүн хамба лам болсон. Тэргүүн хамба лам болсныхоо дараа тэр шашны хүрээний сүм хийдүүдэд бүтцийн өөрчлөлт хийж, олон улсын болон улсын банкин дахь сүмийн дансыг цэгцэлж, гэр бүл салалтыг зохицуулах комисс байгуулжээ.

2005 онд Берголио Аргентины Хамба лам нарын Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр сонгогдон 2008 он хүртэл тус албыг хашсан. Аргентины Католик хамба лам нарын Зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байхдаа тэрээр ард түмнээсээ Бохир Дайны үед тэднийг хамгаалж чадаагүй хэмээн уучлалт гуйж байв. 2011 онд 75 нас хүрсэн учир Ромын Пап XVI Бенедикт түүнийг Буэнос Айресийн тэргүүн хамба ламын албанаас чөлөөлсөн боловч залгамжлах санваартан томилогдоогүй тул үргэлжлүүлэн ажилласаар байжээ.

Кардиналаар томилогдсон нь (2001-2013)

[засварлах | кодоор засварлах]

2001 оны 2-р сарын 21-нд Ромын Пап II Иоанн Павел Буэнос Айресын тэргүүн хамба лам Хорхе Марио Берголиог кардиналаар томилов. Кардиналаар томилогдсоны дараа түүнд Ромын Куриагаас удирдах түвшний 5 албан тушаалыг хариуцуулжээ.

2005 онд Ромын Пап II Иоанн Павел нас барахад шинэ Ромын Папыг сонгох Ватиканы нууц зөвлөгөөнд оролцож, кардинал Иосеф Ратцингерийн дараах хамгийн олон санал авсан кардинал болж байсан. Түүний оролцсон анхны нууц зөвлөгөөнөөр Германы кардинал Иосеф Ратцингер буюу XVI Бенедикт сонгогдов.

2013 оны 3-р дугаар сарын 13-нд Ромын Папаар сонгогдож Францис (латин. Franciscus) гэж нэр авсан. Энэ нь Ассиси нутгийн Францис гэгээнтнийг хүндэтгэн авсан нэр ажээ. 2013 оны 3-р дугаар сарын 19-нд албан ёсоор Папын сэнтийд заларсан байна.

Пап Францисын шашны шинэтгэл, үзэл санаа

[засварлах | кодоор засварлах]

Пап Францисын Христийн шашны бусад урсгалуудад хандах хандлага, сүмийн зохион байгуулалтын шинэчлэлт

[засварлах | кодоор засварлах]

Пап Францис Ла Стампа сонинд өгсөн ярилцлагадаа Христийн шашны урсгалуудыг нэгэн алил авч үзэж, эв нэгдлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолж байсан. [1]Хорхе Марио Берголио католик шашны тэргүүн болсныхоо дараа шашны номлол сургаалаа зөрчсөн санваартнуудын гэмт үйлдэл болон авлигатай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж зарим нэг ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал түүнийг АНУ-д айлчлах үеэр католик санваартны хүчингийн хэрэг олны анхаарлыг татаж байсныг Гардиан сонинд бичиж байсан[2] бөгөөд тэрээр "Насанд хүрээгүйчүүдийг хамгаалах Папын зөвлөл"-ийг байгуулсан. Берголио 1000 гаруй жилийн турш бие биенээсээ тусгаарлагдаад байсан Үнэн Алдартны сүмийн патриархтай уулзалт хийсэн нь түүхэн үйл явдал болсон. 2016 оны 2-р сарын 12-нд Пап Францис Куба улсын Хавана хотын нисэх онгоцны буудалд Москвагийн Үнэн алдартны хамба Патриарх Кирилтэй уулзаж, хамтарсан Тунхаглал гаргав. 1054 оноос хойш Католик ба Үнэн алдартны сүмийн тэргүүнүүд уулзаж байгаагүй.[3]2016 оны 10-р сарын 31-нд Пап Францис Лютерийн урсгал Католик шашнаас тусгаарласны 500 жилийн ойг угтсан мөргөлийг Швед Улсын Лунд хотын цогчин дуганд удирдсан байна.[4]

Ижил хүйстний гэрлэлтийг шүүмжилж, эсрэг байр суурьтай байдаг юм.

Ромын Пап Францис 2022 оны 9-р сарын 14-нд ислам шашинт Казахстанд айлчилж олон улсын шашны хуралд оролцсон байна.

2023 оны 8-р сарын 31-нээс 9-р сарын 4-ний хооронд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.

Пап Францисын гадаад айлчлалууд

[засварлах | кодоор засварлах]
  • Бразил (2013.07 сар);
  • Израиль, Иордани (2014.05 сар);
  • Өмнөд Солонгос (2014.08 сар);
  • Албани (2014.09 сар);
  • Франц (2014.11 сар);
  • Түрк (2014.11 сар);
  • Шри-Ланк, Филиппины (2015.01 сар);
  • Босни, Герцеговин (2015.06 сар, Сараево);
  • Эквадор, Боливи, Парагвай (2015.07 сар);
  • Куба, АНУ (2015.09 сар);
  • Төв Африк, Кени, Уганда (2015.11 сар);
  • Куба, Мексик (2016.02 сар);
  • Лесбос арал, Грек (2016.04 сар).
  • Армени (2016.06 сар).
  • Польш (2016.07 сар).
  • Гүрж, Азербайжан (2016.09 сар).
  • Швец (2016.10 сар).
  • Египет (2017.04 сар).
  • Португал, Фатима (2017.05 сар)
  • Колумби (2017.09 сар)
  • Мьянма, Бангладеш (2017.11 сар)
  • Чили, Перу (2018.01 сар)
  • Швейцар (2018.06 сар)
  • Ирланд (2018.08 сар)
  • Литв, Латви, Эстони (2018.09 сар)
  • Панам (2019.01 сар)
  • Арабын Нэгдсэн Эмират(2019.02 сар)
  • Марокко (2019.03 сар)
  • Болгар, Умард Македони (2019.05 сар)
  • Румын (2019.06 сар)
  • Мозамбик, Мадагаскар, Маврик (2019.09 сар)
  • Таиланд, Япон (2019.11 сар)
  • Ирак (2021.03 сар)
  • Унгар, Словак (2021.09 сар)
  • БНКипр улс, Грек (2021.12 сар)
  • БНКазахстан улс (2022.09 сар)
  • Монгол Улс (2023.09 сар)
  1. Андреа Торниелли, "Пап Францисын шашны үзэл номлол", Ватикан Инсайдер, 2015 оны 9 сарын 27
  2. Католик сүм дэх хүчингийн хэргүүд нь Ромын Папын АНУ дахь айлчлалыг сүүдэртүүлэв, 2015-12-10, Гардиан сонин
  3. Алтон Ж. Пеловский, "Дорнын ахан дүүс, Колумбиа, х. 20-23 (2013, 5 сар)
  4. Силвиа Паггиоли, Пап Өрнийн Христ итгэлийг хуваасан Шинэчлэгдсэн Чуулганы ойд оролцлоо, Нэшнл Католик Режистер цахим сэтгүүл, 2016 оны 10 сарын 29
Өмнөх
XVI Бенедикт
266 дахь Ромын пап
2013- өнөөг хүртэл
Дараах
'