Jump to content

Уйгурууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Уйгур-с чиглүүлэгдэв)
Уйгурууд
  • ئۇيغۇرلار
  • Уйғурлар
  • Uyghurlar
Кашгар дахь Уйгур эрэгтэй
Нийт хүн ам
Маргаантай; 11 сая гаруй[note 1]
Томоохон хүн амтай бүс нутаг
 Хятад
(голдуу Шиньжянд)
11 сая[1]
 Казахстан300,000 (2024)[2]
 Пакистан1,000 (2021)[3]
 Турк100,000[4]
 Киргиз60,210 (2021)[5]
 Узбекистан48,500 (2019)[6]
 Америкийн Нэгдсэн Улс8,905 (АНУ-ын 2015 оны хүн амын тооллого)[7] – 15,000 (ETGE-ийн 2021 оны тооцоогоор)[8]
 Саудын Араб8,730 (2018)[9]
 Австрали4,000[10]
 Орос3,696 (2010)[11]
 Энэтхэг2,000[12]
 Афганистан2,000[13]
 Япон2,000 (2021)[14]
 Швед2,000 (2019)[15]
 Канад~1,555 (2016)[16]
 Герман~750 (2013)[17]
 Финланд327 (2021)[18]
 Монгол258 (2000)[19]
 Украин197 (2001)[20]
 Палау6 (2009)[21]
Хэлнүүд
Шашин
Голдуу Суннит Ислам
Холбоотой угсаатны бүлэг
Узбекчүүд,[22] Или Түрэгүүд, Эйну

Уйгур (уйг. ئۇيغۇر‎, у.л.б.: Uyghur; хял. 维吾尔; ханз. 維吾爾; латин галиг Wéiwú'ěr; [ʔʊjˈʁʊː][23]) нь Зүүн болон Төв Азид оршин суудаг, түрэг угсааны үндэстэн юм. Өнөөдөр уйгурууд ихэвчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Оронд оршин суудаг. Шинжянгийн уйгуруудын 80% нь баруун өмнөд хэсгийн Таримын хотгорт амьдардаг байна.[24]

Хятад дахь, Шинжаанаас гадна уйгуруудын төвлөрсөн газар бол Хүнань мужийн өмнө-төв хэсэгт орших Таоюань шянь болно.[25] Хятадаас гадна Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг Төв Азийн орнуудад уйгурууд олноор оршин суудаг. Түүнчлэн Афганистан, Пакистан, Туркт цөөн тоогоор амьдардаг байна.[26]

Уйгур гэдэг үгийг уйгурууд  /uː.iˈɡʊər/ гэж дууддаг. Анх англи хэлтнүүдэд /ˈwiːɡər/ гэж хятадын буруу дуудлагаар танигдсан. Сүүлийн жилүүдэд эрдэмтэд болон уйгурууд тэдний нэрний зөв англи дуудлага нь /uː.iˈɡʊər/ байх ёстой гэж онцлох болсон. Мөн латин үсгээр "Uyghur" гэж бичих ёстойг ч сануулсан.

Монгол хэлнээ "Уйгур", "Уйгар" гэж хоёр ялгаатай байдлаар дууддаг. Учир нь монгол бичгийн уламжлалаа дагавал "Уйгур" гэх нь зөв боловч кирилл үсэг дэх эгшгийн зохицлоос үүдэж "Уйгар" гэж дууддаг. Мөн бичгийн хэлнээ "Уйгур" гэдэг хувилбарыг түлхүү хэрэглэдэг.

Уйгур гэдэг үгний утга нь одоогоор тодорхойгүй. Өвөг Түрэг хэлний сурвалжийг үзвэл уяхур,

Манихей тахилч нар 8-9-р зууны орчим Таримын сав газар дахь Кочо хотод Согдын гар бичмэл бичдэг

Токуз огузын гол аймгуудын нэг. Тэдний угсаа гарвалын тухай домог, түүхүүд хятад, перс хэлний сурвалжид үлдсэн байдаг. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүхдээ Жувейн, уйгурууд Хархорумын Орхон голын хөвөөнд эртнээс нутаглаж Буку ханыг хүртэл таван зуун оныг үдсэн, Туул, Сэлэнгийн завсарт байдаг довноос шидтэй хүүхдүүд төрсөн, тэднийг нэг Буку-г хан сууринд залсан домгийг дурдсан. Ж.Маркварт 1912 онд Уйгурын домгийн Буку-г бодит хүн, Харбалгасын бичээст гардаг хаан мөн гэсэн. П.Пеллио 1930 онд Buku бол Bügü нэрийн хувилбар юм гэжээ. Уйгурын түүхэнд Бөгү (Бёгю) нэртэй хаан тус улсыг 759 оноос эхлэн хорин жил захирсан гэж гардаг. Судрын чуулганд бас Уйгурын түүх бий. Уйгур улсад байдаг нэг том уулын хажууд нэг газар 10, нөгөө газарт 9 гол байдаг. Арван голоор нутаглагчдыг Он-уйгур, есөн голоор нутаглагчдыг Токуз-уйгур гэдэг, тэдний ураг зуугаад жил хаанчилсан гэжээ. Вэй улсын судрын 103-р бүлэгт Хүннүгийн шаньюй үзэсгэлэнт хоёр охиноо нутгийнхаа хойд хэсэгт хүн амьтангүй газарт суулгасан. Нэг охин нь чонотой гэрлэж хүү төрүүлсэн ба хожим түүний ураг олширсон. Энэ улсын хүн ард чоно улихтай адил урт үргэлжилсэн дуу дуулах дуртай гэж бий. Зарим нь уйгур хаадын эмэг эх Хүннүгийн шаньюйн охиноос гаралтай гэж ярилцдаг тухай дурджээ. Уйгур аймаг эртнээс Токуз Огуз аймгууд дунд тэргүүлэх байр суурьтай явж ирсэн. Жужаны үед холбогдох эртний хятад бичгийн сурвалжид өндөр тэрэгтэнд Юаньхэ (Юаньгэ, 袁紇 < *wən-γət) овог байгаа нь Уйгурын тухай анх дурдсан хэрэг. Хятадын Сүй улсын (581-618) үед Вэйхэ (韋紇 < wuj-γət эсвэл *ui-γət) гэж нэрлэх болжээ. Тангийн үед (618-906) Хуйхэ (迴紇 < γuɑi-γət) гэж нэрлэх болжээ. Дуло (Туул) голын ард Пугу, Тунло, Вэйгэ (Уйгур), Баегу, Фуло, Мэнчэнь, Туругэ, Сызе, Хунь, Хусэ зэрэг овог, аймаг нутагладаг, нийт бараг хоёр түм цэрэгтэй гэж Сүй улсын түүхэнд дурдсан байдаг. Тан улсын хуучин сударт Удэ (618-626)-гийн эхэн хүрэхэд Сеяньто, Циби, Хуйхэ, Дубо, Гулигань, Доланьгэ, Пугу, Баегу, Тунло, Хунь, Сызе, Хусэ, Си (Кумоси), Аде, Байси аймгууд говийн араар тархжээ гэж тэмдэглэжээ.

VIII зууны үеийн уйгурын гэрэлт хөшөөний бичээст “Он Уйгур, Секиз Огуз” гэж бий. Секиз огуз гэдэг нь Уйгурын хожуу хаант улс байгуулагдсаны дараа Огузын бүрэлдэхүүнээс уйгурууд тусгаарлаж дангаар Он Уйгур гэж нэрлэгдэх болсонтой холбоотой. Түүх сурвалжид өгүүлснээр Уйгур аймаг 9 овгоос бүрэлдэнэ. Тан улсын хуучин сударт: Уйгурыг Тан улсын Кайюаний үед (713-741 он) аажмаар хүчирхэгжсэн, Өтүкэн ууланд хоргоддог, өмнө зүг Сичэн (Хань улсын үеийн Гаоцюэ бэхлэлт юм, одоогийн Хангин хойд хошууны нутаг дэвсгэр) хүртэл 1700 ли зайтай.

Уйгурт дараах овгууд байсан гэжээ. Үүнд:

  1. Яглакар(Жалайр),
  2. Утургар,
  3. Күрэбир,
  4. Могэсици,
  5. Ауцзэ,
  6. Хасар/Хазар,
  7. Хувасу,
  8. Ябуткар,
  9. Аябир бий гэжээ.

Уйгурын гэрэлт хөшөөдийн бичээсээр Уйгур эртнээс Сэлэнгэ, Орхоны савд, Өтүкэн, Өгрэсийн дунд суусаар ирсэн тухай өгүүлдэг.

Дорнод Туркестаны босогчдыг Чин улс цэрэглэн дарж буй нь (1828 он)

839 оны үед хурцадсан дотоодын хямралын улмаас Уйгурын сайд Гюелоу (Цзюэлоу) 839 онд Шато аймгийн цэргийг дагуулж Са тегин хааныг алж Хэса тегинийг хаан болгов. Эдиз аймгийн эзэн Гюйлу мохэ (Цзюйлу мохэ) Киргизтэй нэгдэж 1 буман цэрэг дагуулж Гюелоу, хаан нарыг довтолж алаад ордонг шатаав. Хааны ургийн Пан тегинийг Сачжи сайд авч 15 овог дагуулан Куча руу нүүв. Эзний гол Алаша руу хэсэг уйгур нарыг Яглакар овгийн яззгууртан толгойлж нүүж очжээ. Үлдсэн 13 овог, зуугаад мянган хүн Уцзе (Өгэ) хааныг дагаж Цагаан хэрмийн ард Хөх хот, Цахар хавиар суух болжээ. Энэ уйгуруудыг 848 он хүртэл Өгэ хаан захирч байв. Түүнийг үхсэний дараа эл бүлэг уйгурууд Ганьчжоу руу зугтаж очжээ. Хожим эдгээр уйгурууд 860-900 оны үед Ганьжоугийн Уйгурын хант улс байгуулж 1028-1036 онд Тангудад эзлэгдэх хүртэл оршин тогтнож байжээ. 840 оны орчим Куча руу нүүсэн Пан тегиний зуугаад мянган хүнтэй уйгурууд бараг тэр даруй бэсрэг хант улс байгуулжээ. Кучагийн хант улсыг 866 оны орчим Турфан, Бешбалыкт нүүж ирсэн 200-аад мянган хүнтэй Буку Чиний токуз огузууд эзлэн авсан гэдэг.[27]

Уйгуруудыг Хар Хиданууд эзлэн авч, мөн Их Монгол Улс мандан бадарсны дараа Чингис хаанд дагаар оржээ. Цагаадайн Улсын хожуу үед Уйгур, Моголистанын ноёд язгууртнуудыг хамтад нь исламжуулж, улмаар 1514-1705 онд Яркендын хант улсыг байгуулжээ. Манжийн үед "цагаан малгайтны бослого" дарагдсаны дараа 1884 онд Уйгуруудыг Шинжаан мужид оруулсан оруулсан.

Зүүн Туркестаны анхны БНУ-ын сүлд, далбаа
Уйгурын хувьсгалчид
1933 оны 11 дүгээр сарын 12-нд Кашгар хотод Дорнод Туркестаны анхдугаар Исламын БНУ-ыг тунхаглаж байгаа нь
ДТБНУ-ын Засгийн газрын бүрэлдхүүн
Дорнод Туркестаны армийн офицерууд
Исмайл бек Аксугийн тулалдааны өмнө

Уйгуруудын үзэж буйгаар 1949 оны Зүүн Туркестаны 1,820,000 км2 газраас Цинхай, Ганьсуд зарим нутаг нь орсон байна.[28][29] Тэд Ганьсуд 120,000 гаруй км2 газар алдсан гэж үздэг. Одоо Шинжаан орон 1,664,900 км2 нутагтай. Уйгурууд нь Төв болон Зүүн Азид амьдардаг Туркийн салбар ястан юм. Өнөөдрийн байдлаар, Уйгурууд БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Улсад голчлон амьдарч байгаа бөгөөд БНХАУ дахь албан ёсны бүртгэлтэй 55 үндэстний цөөнхийн нэг.

Царайны хувьд Ислам төрхтэй ч Кавказ болон Монголжуу төрхтэй ястан юм.

Шинжаан Уйгурын уйгуруудын 80% орчим нь Шинжааны баруун өмнөд хэсэг Tarim Basin-д амьдардаг. Шинжааны бүс нутгаас гадна БНХАУ дахь уйгурын өөр нэг томоохон бүлэг нь Хүнань мужийн Таоюань-д оршдог. БНХАУ-аас гадна Казахстан, Киргиз, Узбекистан болон Туркэд тархсанаас гадна цөөн тооны уйгурууд Афганистан, Герман, Бельги, Нидерланд, Норвеги, Швед, ОХУ, Саудын Араб, Австрали, Канад болон АНУ-д байдаг.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. "Geographic Distribution and Population of Ethnic Minorities". Хятадын статистикийн эмхэтгэл 2021. Татаж авсан: 2025-05-11.
  2. Kazakhstan population by ethnic groups
  3. "Чей Кашмир? Индусов,Пакистацев или уйгуров?". Татаж авсан: 29 January 2023.
  4. "About The Uyghurs". Зүүн Түркистаны цөллөгт байгаа засгийн газар. 2021-03-04. Эх хувилбараас архивласан: 2022-10-02. Татаж авсан: 2025-05-11.
  5. "Национальная самобытность: О жизни уйгуров в Кыргызстане". Московский комсомолец (орос хэлээр). 14 April 2021.
  6. "Uyghur". Ethnologue. Татаж авсан: 2025-05-11.
  7. "Detailed Languages Spoken at Home and Ability to Speak English for the Population 5 Years and Over: 2009–2013". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Татаж авсан: 2025-05-11.
  8. Hawkins, Samantha (2021-03-18). "Uighur Rally Puts Genocide in Focus Ahead of US-China Talks". Courthouse News. Татаж авсан: 2025-05-11.
  9. "Uyghurs in Saudia Arabia".
  10. "Uighur abuse: Australia urged to impose sanctions on China". www.sbs.com.au. Архивласан огноо 2018-09-11. Татаж авсан: 2025-05-11.
  11. "Перепись населения России 2010 года" [2010 оны Оросын хүн амын тооллого]. Архивласан огноо 2012-02-01. Татаж авсан: 2025-05-11.
  12. Кумар, Кумар (2016-12-18). "For Uighur exiles, Kashmir is heaven" (Indian English хэлээр). Al Jazeera. Архивласан огноо 2020-10-05. Татаж авсан: 2025-05-11.
  13. Гунтер, Жоэл (2021-08-27). "Afghanistan's Uyghurs fear the Taliban, and now China too". BBC News. Татаж авсан: 2025-05-11.
  14. "ウイグル族 訪れぬ平安 ... 日本暮らしでも「中国の影」". 読売新聞オンライン (япон хэлээр). 2021-11-06. Татаж авсан: 2025-05-11.
  15. Линтнер, Бертил (2019-10-31). "Where the Uighurs are free to be". Asia Times. Татаж авсан: 2025-05-11.
  16. Статистик, Канадын Засгийн газар, Канадын (2017-02-08). "Census Profile, 2016 Census – Canada [Country] and Canada [Country]". www12.statcan.gc.ca. Архивласан огноо 2018-04-28.
  17. Шихор, Ицхак (2013). "Nuisance Value: Uyghur activism in Germany and Beijing–Berlin relations". Journal of Contemporary China. 22 (82): 612–629. doi:10.1080/10670564.2013.766383. S2CID 145666712.
  18. "Language according to age and sex by region, 1990-2021". stat.fi. Татаж авсан: 2025-05-11.
  19. "Khovd Aimak Statistical Office. 1983–2008 Dynamics Data Sheet". Эх хувилбараас архивласан: 2011-07-22.
  20. State statistics committee of Ukraine – National composition of population, 2001 census Архивлагдсан 2014-10-08 at the Wayback Machine (Украин хэлээр)
  21. Press, Associated (1 November 2009). "Released Guantánamo Uighurs land in Palau". The Guardian (британи-англи хэлээр). ISSN 0261-3077. Татаж авсан: 2025-05-11.
  22. Тураж Атабаки, Санжёт Мехендале (2004). Central Asia and the Caucasus: Transnationalism and Diaspora. p. 31. Уйгурууд ч бас лалын шашинтай Түрэг үндэстэн бөгөөд хэл, соёлын хувьд казахуудаас илүү Узбекчуудтай илүү ойр холбоотой.
  23. Mair, Victor (13 July 2009). "A Little Primer of Xinjiang Proper Nouns". Language Log. Татаж авсан: 30 July 2009.
  24. Dillon, Michael (2004). Xinjiang: China's Muslim far northwest. Routledge. ISBN 9780415320511. p.24
  25. "Ethnic Uygurs in Hunan Live in Harmony with Han Chinese". People's Daily. 29 December 2000.
  26. "Ethno-Diplomacy: The Uyghur Hitch in Sino-Turkish Relations" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2011-09-27. Татаж авсан: 2011-08-28.
  27. Уйгур Монголын түүхийн тайлбар толь
  28. "Uyghuramerican.org:About Uyghurs". Эх хувилбараас архивласан: 2020-04-17. Татаж авсан: 2014-05-12.
  29. East Turkistan is a lost Country


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "note", but no corresponding <references group="note"/> tag was found