Jump to content

Торго

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Торго (англи. silk, орос. шёлк, ) Хүр хорхой амьтаны шүлсээс гаралтай нэхмэл эдлэл. Торгоны шүлсийг ээрэх аргаар утас гаргаж улмаар зөөлөн гөлгөр, нягтрал багатай гоёмсог даавуу хийдэг байна.

Хорхойн шүлсийг устай урт дамжлаганд хийн, татаж сагсанд ороон торго нэхэх үндсэн түүхий эдийг бэлтгэдэг. Торгон утас нь цавуулагтай байдаг учир тусгай савантай усаар угааж цэвэршүүлдэг ба энэ нь торгыг будахад чухал нөлөөтэй байдаг.

Торго нь хүний биеийг гадны температурыг нөлөөнөөс болон хэт ягаан туяанаас хамгаалдаг байна.

Торго нь анх Хятадаас гаралтай бөгөөд Торгоны замаар Европ буюу Итали руу зөөвөрлөсөн чухал түүхий эд байв. Шилэн зузаан нь 20-30 микрометр байна. Нэг хүр хорхойн үүрний нарийн торгон моно утас (ялам) нь 400-1450 метр хүрдэг. Утас нь гурвалжин хөндлөн огтлолтой бөгөөд призм шиг гэрлийг хугаралд орж үзэсгэлэнтэй гялалзан гэрэлтдэг байна.

МЭӨ 2 зууны үеийн торгоны хэлтэрхий.

Торгон даавууны хэлтэрхийг Дайчин улсуудын үеийн (МЭӨ 475-221) өмнөд Хятадын булшны нэгэнд олдсон байна. Хятадын эрх баригчид торгоны нууцыг гадаадын иргэнд задлахгүй байхыг сайтар хянаж, нууцыг задруулбал цаазаар авах ял оноодог байсан тул олон зууны турш Хятадаас гадна хэн ч торгоны үйлдвэрлэлийн технологийг эзэмшиж чадаагүй юм. Бусад орны засгийн газар энэ нууцыг олохын тулд асар их хүчин чармайлт, мөнгө зарцуулсан гэдэг.

Одоогийн байдлаар торгоны хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад (дэлхийн нийт үйлдвэрлэлийн 50 орчим хувь), Энэтхэг улс дэлхийн торгоны 15 орчим хувийг үйлдвэрлэдэг бол Узбекистан (ойролцоогоор 3%), Бразил (ойролцоогоор 2.5%) Иран, Тайланд, Вьетнам зэрэг орнууд торгоны томоохон үйлдвэрлэгчид юм.