Номин шогшир
Номин шогшир | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Дэд зүйл A. a. ispida, Польш
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Alcedo atthis (Карл Линней, 1758) | ||||||||||||||
Шар;Үржлийн Ногоон;Суурин Цэнхэр;Үрждэггүй |
Номин шогшир (Өвөр Монголчууд: Хөхөц, бусад Монголчууд: Нохой шогшор[1] ) Alcedo atthis, нь Шогширынхон овгийн жижиг шувуу бөгөөд нийт 7 дэд зүйл бий. Тэд Еврази, Хойд Африкийг хамарсан өргөн нутагт тархан амьдардаг. Амьдрах бүсийн ихэнх хэсгийн шувууд нь суурин боловч өвөлдөө гол хөлддөг газрынх нь нүүдэллэнэ.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Номин шогшир богино сүүл, том толгой, урт хошуутай. Нас гүйцсэн баруун Европын дэд зүйл A. a. ispida нь хөх ногоондуу нуруун хэсэг, ууц нуруундаа цайвар номин цэнхэр ба хошууны уг, чихний хэсэгт улбар шар судалтай. Хөл сарвуу нь тод улаан юм. Биеийн урт 16 см, далавчаа дэлгэхэд 25 см, биеийн жин 34-46 гр байна.
Тэд голдуу 5-7 гөлгөр цагаан өндөг гаргадаг. Өндөг нь 1.9 см өргөн, 2.2 см урт, 4.3 гр орчим жинтэйгээс 5% нь хальс юм. Эцэг эх нь өдрийн цагт ээлжлэн дарах ба шөнөдөө зөвхөн эмэгчин нь дарна. 19-20 хоноод ангаахай гардаг.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Нохой шогшор голын эргийн модны усны мандалаас 1-2 м өндөр дэхь мөчир дээр суугаад идэш тэжээл хайн хүлээдэг. Усны мандалаас 25 см хүртэл гүнд сэлж буй загас олж хармагц шунган авладаг байна. Гол ан нь 12.5 см хэмжээтэй загас ба хулд, жараахай гэх мэт юм. Идэш тэжээлийн 60% орчим нь загас бөгөөд тэд мөн усны элдэв шавж, цэнгэг усны сам хорхой зэрэг иддэг.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- A hunting European(Common) Kingfisher
- Common Kingfisher videos, photos & sounds on the Internet Bird Collection
- Ageing and sexing (PDF) by Javier Blasco-Zumeta
- Common Kingfisher shown in maximum card of China