Беллона
Appearance
Беллона нь Эртний Ромын дайны бурхан бөгөөд Эртний Грекийн Энётой дүйцнэ. Беллонагийн билэг тэмдэг бол илд, түүнийг дуулга өмсч, жад, бамбар барьснаар дүрсэлдэг юм.
Гадаад улс гүрэнтэй хийх дайнтай холбоотой хурлаа сенатууд помериумын гадна, Капитолийн толгой дээр байх Беллонагийн сүмд хийдэг байжээ.
Мөн Беллонагийн наадмыг 6 сарын 3-нд тэмдэглэдэг байв.
Нэршил
[засварлах | кодоор засварлах]"Беллона" хэмээх нэр нь "дайн" (bellum) гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Орчин үеийн англи хэлэнд Беллона бурхны нэрээс гаралтай "belligerent" ("дайнч") гэх үг байдаг. Анхандаа Беллона нь "тулаан" гэсэн утгатай бүр эртний үгээс гаралтай Дуэллона (Duellona) гэдэг нэртэй байсан гэдэг.