Бахчисарай
Бахчисарай | |||
Бахчисарай | |||
| |||
Ерөнхий мэдээлэл | |||
---|---|---|---|
Муж: | Крым | ||
Район: | Бахчисарайн район | ||
д.т.д: | мэдээлэл алга | ||
Нутаг дэвсгэр: | мэдээлэл дутуу | ||
Хүн ам: | 26,700 (2004) | ||
Шуудангийн дугаар: | 98400 | ||
Утасны код: | +380 6554 | ||
Газар зүйн байршил: | 44° 46′ У, 33° 51′ Д | ||
КОАТУУ: | 120410100 | ||
Засаг захиргааны гишүүнчлэл: | 1 хот, 1 хотын энтэй суурин | ||
Засаг дарга: | Дмитро Кретов | ||
Хаяг: | вул. Сімферопольска 14 98400 м. Бахчисарай | ||
Статистикийн мэдээлэл | |||
|
Бахчисарай (украин, оросоор: Бахчисарай; крым татараар Багъчасарай, татараар утга нь Цэцэрлэгт хүрээлэнгийн харш) нь Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улсын нэгэн хот бөгөөд Симферополь хотоос галт тэргээр нэг цаг орчмын зайтай оршдог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Энэхүү суурингийн талаар судар бичигт хамгийн анх 1502 онд дурдсан байх ба 1532 онд I. Сахиб Гирей ханы ордон байсан учраас Крымын ханлигийн нийслэл болно. Мөн түүнчлэн Исми Хан лалын сүмийг бас энэ хотод бүтээн босгожээ. 1783 онд болсон Орос-Туркийн дайны дараа тус хотын зэрэглэлийг буцаан суурин болгоод Оросын эзэмшилд очсон байна. Сүүлд ЗХУ-ын засаглалын үед 1926 онд буцаан хотын статустай болгосон байдаг.
"Бахчисарай" гэдэг үг цэцэрлэгт ордон гэж орчуулагддаг бөгөөд Алтан ордын нийслэл байсан Сарай гэж /Ордон/ хоттой нэрийн хувьд хамаатай болох нь ойлгомжтой юм.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Бахчисарайд нэгэн үед Крымын ханлигийн хант улсыг захирч байсан хааны ордон байдаг. Энэхүү барилгын цогцыг 16-р зуунаас 18-р зуун хүртэл иран, турк, орос, украйны шилдэг барилгачид оролцон босгосон бөгөөд төрөл бүрийн барилгын хийцийг өөртөө агуулжээ. Тус харш нь нулимаст усан оргилууртай ба үүний тухай алдарт яруу найрагч Александр Пушкин магтан шүлэглэсэн байдаг. Бахчисарайн усан оргилуурын тухай оросын олон олон хөгжмийн зохиолчид дуу болгосны жишээнд Аренскийн кантата (1899 онд), Асафьевийн балетын бүтээл (1933/1934 онд) зэрэг бүтээлүүд байдаг аж.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Карло Боссолигийн Хааны ордон хэмээн бүтээл, 1856 он
-
Xааны ордон: Их Хан лалын сүмтэй ордны доторх талбай
-
Xааны ордон: Алтан усан оргилуур
-
Xааны ордон: Харем