RSA (алгоритм)
RSA: Нийтийн болон хувийн түлхүүр ашигладаг нууцлалын алгоритмуудаас хамгийн их тархсан алгоритм. Тоон гарын үсэг, сертификатад ихэвчлэн ашигладаг.
Ерөнхийдөө нууцлал хамгаалалтын алгоритмуудыг 2 төрөлд хуваадаг. Эдгээрийг дундын түлхүүрийн алгоритм (shared key) болон нийтийн түлхүүрийн алгоритм (public key) гэнэ. Анх сонсож байгаа хүнд бараг ижил мэт сонсогдож болох ч өөр хоорондоо эрс ялгаатай. RSA нь нийтийн түлхүүрийн нууцлалын алгоритмын сонгодог жишээ юм. RSA-ийг ярихаас өмнө нийтийн түлхүүрийн тухай тайлбарлах хэрэгтэй.
Нийтийн түлхүүрийн алгоритм
[засварлах | кодоор засварлах]Нийтийн түлхүүрийн алгоритм нь айлын үүдэнд байдаг шуудангийн хайрцагтай төстэй юм. Шуудан зөөгч, сонин борлуулагч, сурталчилгааны ажилтан, татварын байцаагч, сахилгагүй этгээд гээд хэн ч өөрийн хүссэн зүйлээ жижигхэн завсараар нь шургуулж болох боловч нэгэнт орсон бол буцаж гарч ирэх ямар ч боломжгүй. Зөвхөн хайрцагны эзэн өөрийн түлхүүрээр арын том тагийг онгойлгож байж доторх захиануудыг авна. Тэгвэл нууцлалын алгоритмд урд талын жижиг завсарыг нийтийн түлхүүр, ар талын жижиг завсрыг хувийн түлхүүр гэж нэрлэнэ. Үнэндээ нийтийн түлхүүрийн алгоритм гэж ярьж заншсанч түүнд нийтийн болон хувийн гэсэн хоёр түлхүүр үйлчилдэг.
Хувийн түлхүүр алдаж болохгүй үнэтэй зүйл. Дээрх аргыг ашигладаг нууцлалын алгоритмууд:
- DH: Diffie Hellman
- DSS: Digital Signature Standard
- RSA: Rivest Shamir Adleman
Түүх
[засварлах | кодоор засварлах]RSA алгоритмыг MIT сургуулийн Рон Ривест, Ади Шамир, Леонард Адлеман гурав 1978 онд нийтэд танилцуулжээ. RSA алгоритмын түлхүүрийг 512бит, 1024бит, 2048бит, 4096бит урттайгаар сонгон авч болдог. Төсөөлбөл 64, 128, 256, 512 үсэгтэй нууц үг байна гээд ойлгочих. Ийм урт нууц үгийг цээжлэх хэцүү. Тиймээс нууц үгийг файл дээр бичээд компьютертээ хадгалдаг. Нийтийн түлхүүрийг харилцагч бүр мэддэг байх ба хувийн түлхүүрийг ганцхан өөртөө хадгалах ёстой. Нийтийн болон хувийн түлхүүрүүд нь бие биенээсээ харилцан хамааралтай хосолмол шинжтэй байдаг. Аливаа нэг хосын хувийн түлхүүр өөр нэг хосын нийтийн түлхүүртэй зохицон ажиллах боломжгүй. Нийтийн түлхүүрийг бусдад түгээхдээ шууд файл хэлбэрээр дамжуулах, нийтийн түлхүүр хадгалах сервер дээр байршуулах зэрэг аргууд ашигладаг. Хувийн түлхүүрийг бол зөвхөн өөрийн компьютерт хадгална. RSA алгоритмаар ямар ч хэмжээний өгөгдлийг нууцлаж болно. Өгөгдлийг нийтийн түлхүүрээр нууцлаж, хувийн түлхүүрээр тайлна. RSA алгоритмын давуу тал нь өгөгдлийг нууцлах болон баталгаажуулах чадвартай байдаг. Нууцлах бол бидний мэддэгээр баримт бичгийг бусад хүмүүс гартаа оруулсан ч унших боломжгүй болгохыг хэлнэ. Харин баталгаажуулах нь баримт бичигт тамга даран баталгаажуулдаг шиг тийм үйлдлийг тоон баримтад хэрэгжүүлдэг. Үүнийг тоон гарын үсэг гэж нэрлэн заншжээ. RSA алгоритмыг тоон гарын үсэг, сертификатад голлон ашиглаж байна.
Энэ өгөгдлийн бүтэц ба алгоритмын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.