4 сарын 29
Appearance
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
4 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 119 дахь (өндөр жил бол 120 дэх) өдөр юм. Мөн он дуустал 246 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1386 - Смоленскийн вант улс Вихра голын бэлчирт Литвын их вант улсын армид ялагдал хүлээв.
- 1429 - Жанна Д'Арк Орлианы бүслэлтийг сэтлэхээр ирэв.
- 1483 - Канарын бүлэг арлын хамгийн том бөгөөд гол арал Кастиллийн хаант улсын мэдэлд шилжжээ.
- 1521 - Шведийн чөлөөлөх дайн: Шведийн арми Вастерасын тулаанд Данийн цэргийн хүчийг ялав.
- 1770 - Их Британийн аугаа аялагч Жеймс Күүк Австралийн нутагт Ботани мөргөцөгт хүрчээ.
- 1781 - Америкийн хувьсгалын дайн: Британи болон Францын усан онгоцнууд Мартиникийн арал орчимд тулалдав.
- 1837 - Нэрт эрдэмтэн Чарльз Дарвин Бийгл хөлөгөөр хоёр дахь удаагаа аялалд гарав.
- 1861 - Америкийн иргэний дайн: Мерилэнд мужийн засаг захиргаа Холбоотонд дагаар орохоос татгалзжээ.
- 1862 - Америкийн иргэний дайн: Девид Фаррагутаар удирдуулсан Холбоотны арми Нью-Орлиан мужийг бүслэв.
- 1903 - Канадын Альберта тойргийн Френк дүүрэгт 30 сая куб.метр хөрсний нуралт болж, 70 хүн амиа алджээ.
- 1910 - Их Британийн парламент иргэдийг хөрөнгө оруулалтад оролцох, нийт хөрөнгөнөөсөө хувьцааны арилжаа хийх эрхийг баталгаажуулав.
- 1911 - Хятадын боловсролын салбарт сургалтын хөтөлбөрөөрөө тэргүүлэгч Цинхуа их сургууль байгуулагджээ.
- 1912 - Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөн Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд бэхлэн сууж, шинэ тутам Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.
- 1916 - Дэлхийн нэгдүгээр дайн: Их Британийн явган цэргийн зургадугаар батальон Османы эзэнт гүрний армид бууж өгөв. Энэ нь тус дайны түүхэнд Британийн цэргийн хүч бууж өгсөн эхний бөгөөд сүүлийн тохиолдол болсон юм.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Францыг сэргээн мандаж, нацистын дарлалаас гарахыг уриалсан Британийн тагнуулч Ненси Вейкыг Гестапогийн удирдлагууд аюултай этгээд хэмээн зарлалаа.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Итали дахь Германы арми холбоотон гүрнүүдэд бууж өгөв.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы удирдагч Адольф Гитлер хоргодох байрандаа Эва Браунтай гэрлэв. Гэвч дараа өдөр нь Гитлер болон Эва нар хор ууж амиа хорлосон билээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын цэргүүд Дачаугийн бөөнөөр хорих лагерийг чөлөөлжээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн Форново ди Таро сууринг Бразилийн цэргүүд Германаас чөлөөлөв.
- 1946 - Олон улсын цэргийн шүүхийн дорно дахины хэлтэс шалгах ажиллагаа явуулж Японы ерөнхий сайд Тожо Хидеки болон албаны 28 хүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.
- 1951 - БНХАУ-ын Засгийн газар Төвдийн тусгаар тогтнолыг хэрэгсэхгүй болгож, автономит эрх олгов.
- 1953 - Дэлхийн түүхэнд анх удаа АНУ-ын Лос Анжелес хотын ABC телевизээр гурван хэмжээст нэвтрүүлэг цацжээ.
- 1965 - Пакистаны Сансар болон агаар мандал судлалын хүрээлэн "Рехбер" хөлгийг амжилттай хөөргөв. Пакистан улс түүхэндээ долоо дахь удаагаа сансрын хөлөг хөөргөсөн нь энэ болсон юм.
- 1967 - АНУ-ын армид зарлан дуудсаныг эсэргүүцсэн Мухаммад Алигийн сүүлийн аваргын цолыг хураан авчээ.
- 1970 - Вьетнамын дайн: АНУ болон Өмнөд Вьетнамын цэргийн хүч Кампож улс руу халдан довтлов.
- 1974 - Уотергейтын дуулиан: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Цагаан ордонд чагнах ажиллагаа явуулсан тухай бичгээр эцсийн байдлаар үйлдэж дуусчээ.
- 1975 - Вьетнамын дайн: АНУ-ын Засаг захиргаа Сайгон хотоос америкчуудыг явуулах ажиллагааг эхлүүлэв. Энэ нь АНУ дайныг дуусгахын төлөө хийсэн анхны оролдлого байсан билээ.
- Вьетнамын дайн: Умард Вьетнамын арми Өмнөд Вьетнамын мэдэлд байдаг Труонг Са бүлэг арлыг мэдэлдээ авчээ.
- 1986 - АНУ-ын Лос Анжелес хотын нийтийн номын санд гал гарч 400 мянган ном, түүхийн сурвалж устаж үгүй болов.
- 1991 - Бангладеш улсын Читтагонг дүүрэгт хүчтэй шуурга дэгдэж 138 мянган хүн амиа алдаж, 10 сая хүн орох оронгүй болжээ. Түүхийн сурвалжид дурдсанаар тухайн үед салхины хурд цагт 249 км-т хүрч байсан гэдэг.
- Гүржийн Рача хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 270 хүн амиа алджээ.
- 1992 - АНУ-ын Лос Анжелес хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгджээ. Цагдаагийн ажилтан хар арьст Родни Кингтэй зүй бусаар харьцсаныг эсэргүүцсэн жагсагчид сүүлдээ хяналтаа алдаж Лос Анжелесийн дэлгүүр, албан газрыг түйвээсэн байна. Гурван өдөр үргэлжилсэн энэ жагсаалын улмаас 63 хүн амиа алдаж, 100 гаруй үйлчилгээний газар их хэмжээний хохирол амсчээ.
- 1997 - Химийн зэвсгийн бага хурлаар олон улсад химийн зэвсэг үйлдвэрлэх, худалдаалахыг хориглов.
- 2011 - Их Британийн хунтайж Уиллиам болон Катерин Миддлтон нар Вестминстерт хуримлажээ.
- 2013 - Чехийн нийслэл Прага хотод байх нэгэн барилгад хийн түлш дэлбэрсний улмаас нурж, 43 хүн гэмтэж, бэртжээ.
- 2015 - Америкийн мэргэжлийн бейсболын лигийн ээлжит тойргийн тоглолтын хүрээнд учраа таарсан Балтимор Ориолес, Чикаго Уайт Сокс багийн тоглолт хоосон цэнгэлдэхэд болжээ. Балтимор хотод гарсан үймээн, самууны улмаас цэнгэлдэхийг хаасан юм. Энэ нь тус тэмцээний түүхэнд тохиосон анхны тохиолдол болсон билээ.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1818 - Оросын хаан II Александер (1881 онд нас барсан)
- 1863 - "Шар сэтгүүл зүй"-н үндэслэгч Херст компанийг үндэслэн байгуулсан сэтгүүлч Уильям Рандольф Херст (1951 онд нас барсан)
- 1887 - Олимпын мөнгөн медальт Америкийн усанд сэлэгч Реймонд Торн (1921 онд нас барсан)
- 1893 - Нобелийн шагналт Америкийн химич Харольд Урей (1981 онд нас барсан)
- 1901 - Японы эзэн хаан Хирохито (1989 онд нас барсан)
- 1907 - Академийн наадмын дөрвөн удаагийн шагналт найруулагч Альфред Зиннеманн (1997 онд нас барсан)
- 1917 - Академийн наадмын шагналт жүжигчин Селест Хольм (2012 онд нас барсан)
- 1925 - Сейнт Люси улсын анхны ерөнхий сайд Жон Комптон (2007 онд нас барсан)
- 1927 - Олимпын мөнгөн медальт, Европын аварга Британийн гүйгч Дороти Менли
- 1933 - Бельгийн 61 дэх ерөнхий сайд Марк Эйскенс
- 1942 - Олимпын дөрөв, дэлхийн таван удаагийн аварга ЗХУ-ын цаначин Галина Кулакова
- 1947 - Олимпын мөнгөн медальт Америкийн хөнгөн атлетикч Жеймс Район
- 1957 - Академийн наадмын гурав, "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт жүжигчин Даниель Дэй-Льюс
- 1962 - Олимпын мөнгөн медальт, Танхимын дэлхийн аварга Нидерландын гүйгч Роб Драпперс
- 1968 - Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович
- 1970 - Их дуулгын найман удаагийн аварга Америкийн талбайн теннисч Андре Агасси
- "Биллийг устга", "Палд фикшн" киноны од, нэрт жүжигчин Ума Турман
- 1974 - Азийн хамгийн их ашиг олсон дуучин, дива Анггун
- 1976 - Японы мэргэжлийн сүмо бөхийн озеки Чиотайкай Рюжи
- 1978 - АНУ-ын "The Voice" тэмцээний ялагч, дуучин Хавьер Колон
- 1984 - Паралимпийн долоон алтан медальт Канадын усанд сэлэгч Кирби Кот
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1771 - Оросын "Өвлийн ордон", "Екатерина хатан хааны ордон"-г зохион бүтээсэн Италийн уран барилгач Франческо Бартоломей Растрелли (1700 онд төрсөн)
- 1944 - Португалийн гурав дахь Ерөнхийлөгч Бернардину Машаду (1851 онд төрсөн)
- 1947 - Америкийн эдийн засагч, судлаач Ирвинг Фишер (1867 онд төрсөн)
- 1980 - Америкийн кино урлагийн нэрт найруулагч Альфред Хичкок (1899 онд төрсөн)
- 2000 - Вьетнамын хоёр дахь ерөнхий сайд Пхам Ван Донг (1906 онд төрсөн)
- 2007 - Хорватын долоо дахь ерөнхий сайд Ивица Рачан (1944 онд төрсөн)
- 2012 - Ливийн ерөнхий сайд Шукри Гханем (1942 онд төрсөн)
- Ухаалаг картыг зохион бүтээгч Роланд Морено (1945 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Америкийн Нэгдсэн Улс Химийн зэвсгийн улмаас амиа алдагсдыг дурсах өдөр
- Олон улсын бүжгийн өдөр
Commons: 4 сарын 29 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан