Jump to content

2015 оны Формула-1

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2015 оны Формула-1
Дэлхийн аварга
Жолооч: Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон
Зохион бүтээгч: Герман Мерседес АМГ Ф1 баг
Улирлын мэдээ
Уралдааны тоо: 19
< Улирал 2014

2016 Улирал >

2015 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 66 дахь улиралын тэмцээн ба үүнд нийт 19 Гран При уралдааныг хамардаг. Энэ улирлын эхний тэмцээн гуравдугаар сарын 15-нд австралийн Мельбурнээс эхэлсэн бол хамгийн сүүлчийн уралдаан нь арваннэгдүгээр сарын 29-нд мөн л өмнөх онтой адил Абу Дабигийн өмнөх Яс-Арал дээр болсон юм. Аравдугаар сарын 25-нд Британийн тамирчин Льюис Хамилтон дэлхийн аваргын цолыг урьдчилсан дүнгээр гурав дахь удаагаа авах болзлыг хангасан байна.

2015 оны өөрчлөлтүүд

[засварлах | кодоор засварлах]
Дэлхийн аварга Льюис Хамилтон

Энэ онд Мексикийн гран-при нэмэгдсэн ба энэ нь 2014 онд гарсан уралдааны хуанлийн эхний хувилбарт ч бүртгэгдсэн байсан ч сүүлчийн хувилбарт нь бүртгэлээс хассан байжээ.[1] Мөн түүнчлэн Өмнөд Солонгосын Гран Приг 2013 онд бүртгэгдсэн байсан учир нэмэгдэн орсон ба чухам хаана уралдааныг зохион байгуулах нь тодорхой шийдэгдээгүй зөвхөн Сөүлд болох магадлалтай байв.[2] Үүгээр Формула 1-ийн дэлхийн аваргын түүхэнд анх удаа нэг улиралд 21 уралдаан болохоор тов гарсан байна. 2015 оны нэгдүгээр сарын 6-нд FIA-с гарсан мэдэгдэлд Өмнөд Солонгосын уралдааныг энэ улиралаас хассанаа мэдэгдсэнээр 20 уралдаан болохоор болов.[3] Германы Гран При нь Хоккенхаймринг Баден-Вюртембергээс Нюрбургринг рүү шилжүүлсэн боловч Нюрбургринг нь эзэмшигчийн солилцоо явагдсаны улмаас тодорхой шийдэлд хүрээгүй нээлттэй байв. Берни Экклестоун 2015 оны хоёрдугаар сарын 2-нд Рейн-Цайтунг сонинд факс илгээсэн ба үүнд: "[...] германд Формула 1-ийн тэмцээн явагдахгүй болсоныг мэдэгдэж байна" гэжээ. Үүний дараа гуравдугаар сарын 20-нд албан ёсоор германы гран при явагдахгүй гэдгийг Нюрбургрингийн удирдлагууд мэдэгдсэн байна.[4]

Техникийн дүрмийн өөрчлөлт

[засварлах | кодоор засварлах]

Автомашины хамрын хэсгийн талаар шинэ дүрэм гарсан нь хамрын үзүүрээс хойш хамгийн бага хөндлөн огтлол нь 50 мм болон 150 мм аль алиныг хийцэд оруулсан байх. Мөн түүнчлэн хамрыг нь дээрээс нь харахад тэгш хэмтэй байх ёстой.[5]

Автомашины нийт жинд жолооч ороод 11 кг-аар нэмэгдэн 702 кг болгов.[6]

Тоормосны диск нь дугуйтай ижилхэн хурдаар эргэх ёстой.[7]

Уралдааны хуанли

[засварлах | кодоор засварлах]
Формула-1-дэлхийн аварга тэмцээнийг зохион байгуулсан улсуудыг дэлхийн газрын зураг дээр тэмдэглэсэн байдал.
* ногоон өнгө: 2015 оны Гран Приг зохион байгуулагч улсууд
(хар цэгээр тухайн улсад байх уралдааны замыг тэмдэглэжээ)

* саарал өнгө: 2015 оноос өмнө Гран Приг зохион байгуулагч улсууд

Уралдааны хуанлийн эхний хувилбар нь 20 уралдаан агуулсан байсан ба үүнийг 2014 оны есдүгээр сарын 8-нд нийтэлсэнийг FIA-ийн дэлхийн зөвлөл есдүгээр сарын 12-нд баталсан байна.[8]

Д/д Огноо Гран-при Авто тойруулга Түрүү нисгэгч Зохион бүтээгч
1 3 сарын 15 Australia 2015 оны Австралийн гран-при Альберт парк Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
2 3 сарын 29 Малайз 2015 оны Малайзын гран-при Сепанг Герман Себастиан Феттель Феррари
3 4 сарын 12 Хятад 2015 оны Хятадын гран-при Шанхай Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
4 4 сарын 19 Бруней 2015 оны Бахрейны гран-при Бахрай Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
5 5 сарын 10 Испани 2015 оны Испанийн гран-при Каталуня Герман Нико Розберг Мерседес АМГ Ф1 баг
6 5 сарын 24 Монако 2015 оны Монакогийн гран-при Монте-Карло Герман Нико Розберг Мерседес АМГ Ф1 баг
7 6 сарын 7 Канад 2015 оны Канадын гран-при Монтреал Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
8 6 сарын 21 Австри 2015 оны Австрийн гран-при Шпиелберг Герман Нико Розберг Мерседес АМГ Ф1 баг
9 7 сарын 5 Нэгдсэн Хаант Улс 2015 оны Их Британийн гран-при Сильверстоун Герман Нико Розберг Мерседес АМГ Ф1 баг
10 7 сарын 26 Унгар 2015 оны Унгарын гран-при Могёрод Герман Себастиан Феттель Феррари
11 8 сарын 23 Бельги 2015 оны Бельгийн гран-при Спа-Франкоршам Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
12 9 сарын 6 Итали 2015 оны Италийн гран-при Монца Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
13 9 сарын 20 Сингапур 2015 оны Сингапурын гран-при Сингапур Герман Себастиан Феттель Феррари
14 9 сарын 27 Япон 2015 оны Японы гран-при Сузука Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
15 10 сарын 11 Орос 2015 оны Оросын гран-при Сочи Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
16 10 сарын 25 Америкийн Нэгдсэн Улс 2015 оны Америкийн гран-при Аустин Нэгдсэн Хаант Улс Льюис Хамилтон Мерседес АМГ Ф1 баг
17 11 сарын 1 Мексик 2015 оны Мексикийн гран-при Мексик Герман Нико Розберг Мерседес АМГ Ф1 баг
18 11 сарын 15 Бразил 2015 оны Бразилын гран-при Интерлагос Герман Нико Розберг Мерседес АМГ Ф1 баг
19 11 сарын 29 2015 оны Абу Дабигийн гран-при Яс-Арал Герман Нико Розберг Мерседес АМГ Ф1 баг
  1. Formel-1-Kalender 2014: 22 Rennen im Plan Motorsport-Total.com, Roman Wittemeier, 2013-09-27
  2. Focus.de 21 Rennen: Organisatoren schließen Rückkehr nach Südkorea quasi aus 2014-12-04
  3. Sport1.de Korea-GP aus Kalender gestrichen (Memento 7. Нэгдүгээр сар 2015 цахим архивт) 2015-01-06
  4. Motorsport-Total.com FIA-Weltrat bestätigt: 2015 keine Formel 1 in Deutschland! Norman Fischer, 2015-03-20
  5. Neue Nasenvorgaben 2015: Schönheit im Auge des Betrachters Motorsport-Total.com, Dieter Rencken, Mario Fritzsche 2014-07-04
  6. FIA announces changes to 2015 calendar and rules (Memento 9. Арванхоёрдугаар сар 2014 цахим архивт) formula1.com, 2014-12-03
  7. Weltrat: Stehende Safety-Car-Restarts abgesegnet Motorsport-Total.com, Christian Nimmervoll 2014-06-26
  8. Keine Überraschungen: Formel-1-Kalender 2015 abgesegnet Motorsport-Total.com, Christian Nimmervoll, 2014-09-12
 Commons: 2015 оны Формула-1 – Викимедиа дуу дүрсний сан