Швейцар нарс
Швейцар нарс | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Pinus cembra Карл Линней |
Швейцар нарс (Pinus cembra) нь Нарсныхан овгийн нэг зүйл нарс мод бөгөөд Европ тивийн төв хэсгийн Альпийн нуруу, Карпатын нуруу, Польш, Швейцар, Франц, Итали, Герман, Словак, Украин, Румын улсын нутгуудаар ургана. Голдуу 1500-2200 м өндөрлөг газарт ургадаг. Нас бие гүйцсэн швейцари нарс нь 25-35 м өндөр, 1.5 м голчтой. Энэхүү нарс нь нарсны дэд төрөл Strobus буюу цагаан нарсны бүлэгт хамрагдана. Навч шилмүүс нь 5-9 см урт, 4-8 см урт боргоцойтой, үр нь 8-12 мм урт. Швейцар нарс нь Сибирийн нарстай маш ойр төстэй юм.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Швейцар нарс нь цэцэрлэг, хүрээлэнд чимэглэлийн зориулалтаар ихэд дэлгэрсэн мод юм. Өвлийн хатуу ширүүн улиралд сайн дасан зохицсон, -50 °C хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Боргоцойн үрийг хураан авж нарсны самар хэлбэрээр худалдаалж, хүнсэнд хэрэглэнэ. Мөн мод нь байшин барилга болон сийлбэр гэх мэтийн гар урлалд дээр үеэс хэрэглэгдэж буй.