Шар буурцаг
Шар буурцаг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Glycine max (L.) Merr. |
Шар буурцаг (Латин: Glycine max (L.)Merr.) нь Зүүн Азиас гаралтай, буурцагтны овгийн нэгэн зүйл ургамал. Шар буурцаг нэг наст ургамал бөгөөд Хятадад гэхэд 5000 жилийн турш хүнс болон эмийн орцонд хэрэглэж байна. Найрлагандаа их хэмжээний амин хүчил агуулах тул уургийн сайн эх үүсвэр болдог. Мөн өөх тос, төмөр, кальци, болон эрдэс бодис агуулна. Шар буурцагны тариалалтаар АНУ, Бразил, Аргентин, Хятад ба Энэтхэг зэрэг орнууд тэргүүлдэг.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Soybean (U.S. English) болон soya bean (UK English) гэж нэрлэдэг шар буурцаг нь 5000 гаруй жилийн тэртээгээс эртний Хятадад тариалж, хүнсэнд өргөнөөр хэрэглэж ирсэн түүхтэй. Англи хэлээр "soy" гэж нэршсэн нь Японы shōyu (醤油, しょうゆ) буюу цуу гэсэн үгийг анх Голландчууд Soya Sauce гэж өөрсдийн хэлэнд буулгаж авсантай холбоотой юм. Soya Sauce буюу цууг мөн шар буурцагнаас гаргаж авдаг тул буурцгийг нь Soy bean гэх болжээ. Шар буурцгийг европ зүгийнхэн 1690-ээд оноос л судлаачдын түвшинд мэдэх болж, 1740 онд Францаар дамжин шар буурцаг анхлан Европод нэвтэрсэн боловч бодитой тариалж эхэлсэн нь 1885 он юм. АНУ-ын хувьд 1898 оноос аж ахуйн зорилгоор шар буурцгийг тариалах болжээ. 2009 оны байдлаар, дэлхий дээр шар буурцгийн тариалалт, нийлүүлэлтийг АНУ (32%), Бразил (28%), Аргентин (21%), Хятад (7%) болон Энэтхэг (4%) голлон хангадаг байна. Шар буурцаг бол дэлхий даяар өргөн тархсан, хүнсэнд маш олон төрлөөр өргөн хэрэглэдэг, шим тэжээлтэй, олон талын ашиг тустай, тэгсэн хэрнээ амтлаг бүтээгдэхүүн билээ. Нэг Га газар тариалсан шар буурцагнаас гаргаж авах уураг, протейний хэмжээ бусад буудай, хүнсний ногооноос дор хаяж 2 дахин их, үнээний ферм тэр газар ажиллуулж сүү гаргаж авснаас 5-аас 10 дахин их, мөн яг тэр газар мал аж ахуй эрхэлж гаргаж авах махны уурагнаас 15 дахин их байж чадах юм. Иймд, шар буурцагны шим тэжээл, ургамлын гаралтай уургийн баялаг агууламж нь юугаар ч орлуулашгүй хүнсний зүйл, үнэт баялаг юм. Шар буурцгийг янз бүрээр боловсруулж, амталж, маш олон нэр төрлийн хоол, хоолны хачир гаргаж авдаг. Нийтлэг, олны мэдэхээс жишээлбэл: шар буурцагны сүү - шар буурцгийг дэвтээж, нухаж, устай чанаж, шүүж гаргаж авна шар буурцагны гурил - шар буурцгийг тээрэмдэж хийсэн гурил мисо - исгэсэн буурцагнаас гаргаж авсан нухаш, мисогоор японы алдартай мисо шөл хийдэг натто - урьдчилан чанаж болгосон, бутлаагүй буурцагийг исгэж бэлдэнэ. Амтлаг боловч исч, зунгааралдсан хэлбэрээс нь зарим хүн сэжиглэж, дургүй байх тохиолдол байдаг. шар буурцагны тос - ургамлын тосны нэг хэлбэр буурцагны мах - шар буурцагны тосгүй гурилыг хэлбэржүүлж хийнэ. Төрх, бүтцээрээ махтай төстэй. цуу - исгэсэн шар буурцагнаас гаргаж авсан хоолны шингэн амтлагч юба - шар буурцагны сүүний өрөм.
Тариалалт
[засварлах | кодоор засварлах]Шар буурцгийн тариалалт – 2016 | |
---|---|
Улс | Тариалалт (сая тонн) |
АНУ | 117.2 |
Бразил | 96.3 |
Аргентин | 58.8 |
Энэтхэг | 14.0 |
Хятад | 12.0 |
Парагвай | 9.2 |
Канад | 5.8 |
334.9 | |
Эх сурвалж: FAOSTAT[1] |