Токоферол
Е витамин нь чөлөөт радикалын сөрөг нөлөөнөөс эсийг хамгаалдаг хүчирхэг антиоксидант юм. Мөн зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Витамин Е болон түүгээр баялаг хоол хүнс хэрэглэснээр эрүүл мэндээ эсийн түвшинд хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой. Витамин Е дутагдахад булчингийн хөгжил сулрах, цус багадах, сэтгэл санаа тавгүйдэх, биеийн эсэргүүцэл сулрах, судасны хана хатуурах, мартамхай болох, дааврын ялгаралт муудах, дутуу төрөх, үр зулбах, хавдраар өвчлөх эрсдэл ихэсдэг. Витамин Е нь организмыг хоргүйжүүлж, цусан дахь лецитины хэмжээг нэмэгдүүлж, холестериныг багасгаснаар судас хатуурахаас хамгаалдаг. Хүн бүрт Е витамин хэрэгтэй. Энэхүү ажилсаг витамин нь нүд, арьс, элэг гэх мэт таны биеийн маш олон эд эсийг тэжээдэг. Таны уушгийг агаарын бохирдолд хордохоос сэргийлж чадах зүйл бол Е витамин юм. Мөн цусны улаан бөөм бүрэлдэхэд чухал үүрэгтэй.
Улаан буудай, овъёос гэх мэт бүх төрлийн үр тариа, улаан буудайн үр, ногоон навчит ногоонууд, сардин загас, өндөгний шар, самар, үр тарианд Е витамин агуулагдсан байдаг.