Токмок
Appearance
Токмок | |
---|---|
мужийн хот | |
кир. Токмок | |
Ил-28 бөмбөгдөгчийн хөшөө | |
Улс | Киргиз |
Муж | Чүй |
Хот | Токмок |
Газар нутаг | 55 км² |
Газрын байц | д.т.д. 800 м |
Хүн ам (2009) | 53,231 хүн |
Ард түмэн | Киргиз, орос, дунган ... |
Түүх | 1825 он — суурин үүссэн 1927 он — хот болсон |
Цагийн бүс | Киргизийн цаг (ГЦ+6) |
Токмок (киргизээр Токмок - «муна» хэмээх утгатай) — Киргиз улсын Чүй мужийн харьяа, тус мужийн засаг захиргааны төв, 53 мянган хүнтэй хот.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Токмок хот Казахстан-Киргизийн хил дээр, Чүйн хөндийгээр урсах Чүй голын зүүн эрэгт байдаг. Умардад байх Илийн Алатау, өмнөдөд байгаа Киргизийн нурууны завсар далайн түвшнээс дээш 800 м өндөрт оршжээ. 55 км² газар нутагтай.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Токмокд 2009 оны тооллогоор 34,822 хүн оршин сууж байв.[1]
Киргиз (47 хувь), орос (20%), дунган (16%), узбек (9%) ардын хот юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Кокандын хант улсын үед (1825—1830) тус хотын суурь тавигдсан.
1862 онд оросын мэдэлд орж 1867 онд Долоон усан мужийн Токмок хошууны засаг захиргааны төв болов. 1927 онд хотын зэрэг олсон.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Tokmok – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Перепись населения Киргизии 2009. Иссык-Кульская область" (PDF). Archived from the original (PDF) on 2011-08-10. Татаж авсан: 2011-08-10.