Бие даагч
Appearance
Бие даагч гэдэг нь аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй улс төрчийг хэлнэ. Бие даагчдын зарим нь аль ч улс төрийн намын бодлогыг үл дэмжих буюу төвийг сахисан байр суурь баримталдаг бол нэг хэсэг нь аль нэг улс төрийн намтай хамтран ажилладаг буюу хуучин аль нэг намын гишүүн байсан байдаг. Түүнчлэн үлдсэн хэсэг нь аль нэг намын дэмжлэгийг хүлээх нь бий.
Монгол улсад
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан ёсоор сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд 801 хүний гарын үсэг цуглуулах ёстой байдаг нь улс төрийн нам байгуулахад тавигдах шаардлагатай ижил юм. Бие даагчид аль нэг намын эрх ашгийг илэрхийлдэггүй тул ард түмний дуу хоолойг парламентийн танхимд хүргэдэг гэгддэг боловч хүч султай байдаг.
Улсын Их Хуралд сонгогдож байсан бие даагчид
[засварлах | кодоор засварлах]- 1992 он
- Гэндэнсамбуугийн Зуунай - МАХН-ын гишүүн
- 2000 он
- Ламжавын Гүндалай - Хожим Ардчилсан Намд элссэн бөгөөд нэг хэсэг Ард Түмний Намыг байгуулан даргаар нь ажиллаж байсан, одоо Ард Түмнээ Хайрлая намын дарга
- 2004 он
- Ринчиннямын Амаржаргал - АН-ын гишүүн
- Дүрзээгийн Одхүү - АН-ын гишүүн
- Ядамсүрэнгийн Санжмятав - АН-ын гишүүн
- 2008 он
- 2012 он
- Хаянгаагийн Болорчулуун - Хожим МАН-д элссэн
- Сайнхүүгийн Ганбаатар
- Цэрэнпилийн Даваасүрэн - Хожим МАН-д элссэн
- 2016 он