Jump to content

эрх

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[erxĕ]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋
(эрхэ)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Нийгмийн хүмүүсийн харьцааг зохицуулдаг төр засгаас тогтоон, хамгаалан бэхжүүлэх хэм хэмжээ
II тэм.
  1. Хүн дур зоригоороо байх хүсэл, дуршил
III.
  1. эрх ялуу (тэрэгний ялууны урд хойд хоёр захын ялуу мод).

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
ардын эрх - иргэний эдлэх ёстой эрх
сонгуулийн эрх - сонгох сонгогдох эрх
эрх баригч - төр засгийн эрх мэдэлтэн хүн
эрх баригч нам - парламентад олон суудал бүхий засгийн эрх барих нам
эрх булаах - бусдын эрх мэдлийг эзэрхэн авах
эрхийг нь хасах - а.эрх барих тушаалаас буулгах; б.улс төрийн эрх мэдлийн заримыг хууль ёсоор хязгаарлах
эрхэнд орох - а.эрх мэдлийг авах, эзэмших; б.бусдын мэдэлд орох, дуулгавартай дагах
эрхээ алдах - эрх мэдэлгүй болох, бусдын мэдэлд орох
эрхээр болгох - а.үйл хэргийг өөрийн зориг санал тийш татан аваачих; б.хэргийг шийдвэрлэх шийтгэхэд зүй зохисыг харж үзэх
эрх эзэмших - эрхтэй болох
эрх олох - а.хасагдсан эрхээ эгүүлэн авах; б.эрх мэдэл бүхий тушаалд дэвших
эрхээ алдах - эрх мэдлээ бусдад алдах
эрх төгс - агуу хүчирхэг, сүр хүчтэй
эрх зүй - нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, зөрчигдөх явдлаас төрийн албадлагаар хамгаалсан бөгөөд уг харилцаанд оролцогчдын дагаж баримтлах зан үйлийн журмыг тодорхойлсон бичиг
эрх зүйн зохицуулалт - нийгмийн харилцааг, төрөөс тогтоосон эрх зүйн хэм хэмжээ
эрх зүйн шинэчлэл - хуулийн цоорхойг ашиглан гарч буй зүй бус үйлдлүүдээс үндэслэн, зарим нэг хуульд өөрчлөлт оруулах үйл ажиллагааны
эрх дархтан - эрх мэдэл бүхий хүмүүс
эрх тэгш амьдрал - дарлах, дарлагдахгүй чөлөөтэй амьдрах
эрх дураар - өөрийнхөө дур хүслээр амьдрах

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

эрх I.нэр. хүний ~, эрхийн, эрхэд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋  ᠶᠢ‍᠊ᠨ
ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠳ᠋ᠣ
ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊ᠷ
ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡ᠊ᠷᠭᠡᠡ᠋ ᠪᠡ᠊ᠨ

/~ийн /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ рүү /~ээ

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • эрх ашиг - нийтийн үйлсийн төлөө үр дүнтэй ажиллах хэм хэмжээ
  • эрх дарх - хүний гавьяа зүтгэлийг харж, сайшаан шагнаж олгосон эрх
  • эрх мэдэл - ямар нэг ажил хэргийг өөрт олгосон эрхийн дагуу таслан шийдвэрлэх мэдэл
  • эрх тушаал - ямар нэг ажил хэргийг эрхлэн гүйцэтгэх эрх мэдэл бүхий тушаал
  • эрх хэмжээ - хүний эзэмшин эдэлж болох эрх
  • эрх чөлөө - хуульд заасан хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх
  • эрх сүр - эрх мэдэлтэй болоод сүр бараатай байдал
  • эрх тэгш - бүгдээрээ адил байхыг илтгэсэн нь
  • эрх ямба - том албан тушаалтны эдлэх онцгой эрх
  • эрх томоогүй - амьдралыг ойлгох болоогүй бага балчир
  • эрх эмзэг - а.хэтэрхий зоргоороо, эрх танхи; б.өвдөхдөө амархан; в.хөндөж үл болох, ховор нандин
  • эрх танхи - эрх дураараа, хал үзээгүй
  • эрх энхрий - а.бусдаас илүү хайрладаг, маш их хайртай; б.эрх танхи

Товчилсон үг

[засварлах]
МТУБЭАХЗ Монголын Телевизийн Уран Бүтээлчдийн Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөл
МХЭАХН Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
МХЭАХНҮХ Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо
МХЭЭАХН Монголын Хүүхэд, Эмэгтэйчүүдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
НХЭАХН Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
НЭЗБТХ Нийслэлийн Эрх Зүйн Байдлын Тухай Хууль
НЭХЭАХН Нийгмийн Эмзэг Хэсгийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
НЭХЭАХС Нийгмийн Эмзэг Хэсгийн Эрх Ашгийг Хамгаалах Сан
ОУЭЗК Олон Улсын Эрх Зүйн Комисс
СӨЭАХТ Сууц Өмчлөгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Төв
ТАХЭАХХ Төрийн Албан Хаагчдын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо
ҮЭА Үндэсний Эрх Ашиг
ҮЭЧХ Үндэсний Эрх Чөлөөний Хөдөлгөөн
ХБИЭАХТХ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрх Ашгийг Хамгаалах Түр Хороо
ХЭЗДС Хууль, Эрх Зүйн Дээд Сургууль
ХЭЧТ Хүний Эрх Чөлөөний Төв
ЭЗБА “Эрх Зүйн Боловсрол” Академи
ЭЗЗХ Эрх Зүйн Зохицуулалтын Хороо
ЭЧХН Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
эрх хав шиг шарвалзах - зусардаж долигонох~Илүү тэнэг нь эрх хав шиг шарвалзан өөрөө ирж зангуу шиг наалдах нь ч бий. Бялдуучдад эздээ хосгүй ухаантан, ховор хүн мэтээр хоосон магтах дон шүглэнэ.
эрхийн балай - тэнэг, мангар, мэдлэггүй, эрх~Удирдах ажилд яг тэнцэнэ хэмээн эрхийн балай охиноо худлаа магтлаа.
эрхээрээ хатах - (үл тааш.) тоглох~Шөнө орондоо унтаад хэвтэнэ үү, эрхээрээ хатна уу, дурынх (Д.Урианхай, Халуун зуны сүүдэр).

Хэвшмэл хэлц

[засварлах]
Баян эрхэмд итгэгсэд ядуурч буурна
Эрх хүчинд итгэгсэд дарагдаж доройтно
Эв найрыг алдвал сайн хүн холдоно
Эрх тушаалыг хөөцөлдвөл элдэв зовлон тулгарна
Эм хүний дотор
Эрх эмзэг хүү эргэлддэг
Эрх бэрх хоёрыг хянавал сайн
Эрдэм билиг хоёрыг хичээвэл сайн
Эрх ихэдвэл балмад болдог
Эрдэм ихэдвэл богд болдог
Эрх сүр нэгэн хувь
Эе найр найман хувь
Эрх сүр хүчтэй боловч
Эе найрт үл хүрнэ
Эрх сүр хүчтэй боловч
Эе найргүй бол тусгүй
Эрх хүүхэд эцэг эхийнхээ хүчинд
Эрдэм сурсан шавь багшийнхаа хүчинд
Эрх эм ядаж нялаг
Эрх хүүхэд ядаж тэнэг
Эх орноо харахад бахархаж баршгүй
Эрх жаргалаа магтахад бичиж баршгүй

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Цэцэн үг

[засварлах]
Эрх сүр хүчтэй боловч эв найргүй бол тусгүй

Тайлбар: эвтэй байж эрх сүртэй байна

Эрхийг сурахаар б сур

Тайлбар: ажил хөдөлмөр хийж сур