Jump to content

нуур

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[nu:r]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ
(нагур)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
нэр.
  1. Хуурай газраар хүрээлэгдсэн их хэмжээний тогтмол ус
  2. Багаахан хэмжээний тогтмол ус; бороотой жил тогтож, гантай жил ширгэнэ.

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
давст нуур - их хэмжээний тогтмол давстай ус
цэнгэг нуур - их хэмжээний тогтмол цэнгэг ус
хиймэл нуур - газрыг эрэглэн ухаж, их хэмжээний тогтмол ус бий болгосон нь
мөстлөгийн нуур - уулын мөс хайлснаас хонхойж тогтсон их хэмжээний ус
холбоо нуур - дааган нуур
дааган нуур - газар доогуур болон дээгүүр усны судлаар холбогдсон хоёр нуур; холбоо нуур
нуурын мандал - хуурай газраар хүрээлэгдсэн их хэмжээний тогтмол усны мандал
нуурын хөвөө - ихээхэн хэмжээний тогтмол усны эрэг хавийн газар
нуур ширгэх - ихээхэн хэмжээний тогтмол ус хатах, ус нь багасах
нуур судлал ш.у. - байгалийн болон хиймэл нуурын ус судлалын горим, биологийн онцлогийг судалдаг шинжлэх ухаан
нуурын хөх цэцэг урга. - өндөрдүү, хөхөвтөр бор өнгийн цэцэгтэй, иш нь эмд орно, салаа навчийг нь чанаж ууж хэрэглэж болдог, нуур цөөрөм, гуу сувгийн хөвөөний усанд ургадаг нэг наст өвс

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

нуур нэр. ~ тойром хорш., нуурын, нууранд, нуураас, о.тоо нуу­рууд

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠤ‍᠊ᠨ
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠲ᠋ᠣ
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠊ᠢ
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠢᠶᠡᠷ
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠢᠶᠡ‍᠊ᠨ
ᠨᠠᡍᠣ᠊᠊ᠷ ᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ

/~ын /~т /~ыг /~аас /~аар /~тай /~луу /~аа /~ууд

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]

Товчилсон үг

[засварлах]

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
нуур дэлсэж, мэлхий айлгах - хий сүр бадруулан бусдыг айлган сүрдүүлж зорилгодоо хүрэхийг оролдох

Хэвшмэл хэлц

[засварлах]
Далай амар бол даяар амар
Нуур амар бол нугас амар
Найр цагтай
Нуур захтай
Нум хэдий хүчтэй боловч хөвчөө таслахгүй
Нуур хэдий их гэвч эргээ давахгүй
Нуур амар бол нугас амар
Нуур амар бол нугас амар
Далай амар бол загас амар
Нуур амгалан бол
Нугас амгалан
Нуур баймаажин нугас умбана
Номхон баймаажин үнэнийг олно
Нуур далай хол байвч үүл мананаар уулздаг
Хүний үрс хол байвч хүсэл сэтгэлээр учирдаг
Нуур далай шиг идээтэй
Нугас галуу шиг үртэй
Нуур доторх загасыг гохон төмөр хөдөлгөнө
Нууж байсан үгийг хундагатай архи хатгана
Нуур дэлсэж
Мэлхий айлгах
Нуур хэдий их боловч эргээ давахгүй
Нум хэдий хүчтэй боловч хөвчөө таслахгүй
Нуур хэдий их гэвч
Эргээ давахгүй
Нуур шиг шөл
Нугас шиг мах
Нуур ширгэвэл мэлхий хатна
Нуур тогтсон газарт
Чийг тасрахгүй

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Нуур амар бол нугас амар

Тайлбар: нийгэм, орчин тойрон нь тайван, эмх замбараатай байвал хүн ард нь төлөв төвшин сайхан байна

Нуур ширгэвэл мэлхий хатна

Тайлбар: оршин тогтнох амьдралын нөхцөл алдагдвал аяндаа мөхнө

Нуураасаа салсан нугас
Нутгаасаа салсан хүн

Тайлбар: төрөлх нутаг, гэр орноосоо хол байх хэцүү