мод
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [modᴧ]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ
- (моду)
Үгийн утга
[засварлах]- I урга.
- Бүдүүн хатуу иштэй олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч, модны саглагар орой болно
- Түлээ
- II нэр.
- Нэг метр
- III нэр.
- Уртын хэмжээ; 1.06 километртэй тэнцэнэ
- IV нэр.
- Даалуу, хөзөр зэрэг тоглоомын нэг ширхэг
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- бут мод - туг тугаар багцлан ургах мод
- зуун мод - ойгоос тасархай хэсэг бөөм мод
- хэрүү мод - уулын ард хүй хүйгээр нягт ургасан мод
- хайдаг мод - онгоцны ёроолд нуруу болгон хадсан мод
- хүн мод - ганц хүн тэмээнд юм ачихад нөгөө талд хүнийг орлон тэнг тулах ацтай мод
- модон эдлэл - модоор хийсэн зүйл; модон аяга, модон байшин, модон гадас, модон савх, модон хувин гэх мэт
- мод огтлох - ургаа модыг хөрөөдөж унагах
- мод бэлтгэл - модыг ямар нэгэн зүйлд хэрэглэхээр зэхсэн нь
- модны мужаан - модоор эдлэл хийх, засварлахад мэргэшсэн хүн
- модны давирхай - модноос ялгарах хар хүрэн, хар өнгийн хурц үнэртэй зунгааралдсан шингэн наалдамхай бодос
- модны дурс - модны холтос
- модны эд - модны холтосны доторх хатуу нягт зүйл
- гэрийн мод - гэрийн тооно, унь, хана, хаалга
- яс мод - байшин, барилга зэргийн их бие, гол болж байгаа мод
- босго мод - хөндлөн гишгүүр мод
- модон морь - а.биеийн тамирын харайж сургуулилах хэрэгсэл; б.морины хиймэл толгой сүүлийг тусгай сууринд уяж, ваадан буулгаж сүүжинд уяж морилсон дүрмээр наадах нэг зүйл тоглоом
- модон хөлт - гутлын уланд уртхан мод залган явж наадах тоглоом
- модон бичиг - гурваас дөрвөн цунгийн хэмжээтэй хавтгайлан зассан модон дээр элдэв дүрсийг сийлбэрлэн зурж харилцах нь
- модон бар хуучир. - сийлмэл модон хэв
- модны нохой амьт. - модхой
- модны согсор урга. - өнгө хөх, урт хавтгай навчтай, улаан үртэй, аливаа модонд тогтож ургадаг нэг зүйл ургамал, чанаж үхэрт идүүлэхэд сайн
- модны чийрмаа цэцэг урга. - модон иштэй, сийрэг навчтай, янз лянхуа цэцгийн адил бөгөөд үнэр маш их, тоорцог шар, дөрвөн сар цэцэглэдэг нэгэн зүйл цэцэг
- модны шавтал урга. - илжгэн чих
- модон бадам урга. - хээр бут бутаар ургадаг, цайвар ногоон өнгөтэй, хэлтэс нь ес, нэг салаанаас нэжгээд цэцэглэж, балчингаас навч гарна, эрхэм чийрмаа цэцгийн адил үнэртэй нэг зүйл цэцэг
- навчит мод урга. - шилмүүст модноос ялгавартай навч бүхий мод
- нарс мод урга. - боргоцой бүхий шилмүүст мод
- самрын мод урга. - хуш
- хайлаас мод урга. - уян бөгөөд бөх чанартай навчит мод
- хар мод урга. - харгай
- хувь мод урга. - мөнх ногоон тураг мод
- шилмүүст мод урга. - навчит модноос ялгавартай шилмүүс бүхий мод
- ялам мод урга. - навчаар нь хүр хорхой тэжээдэг, үрийг нь иддэг нэгэн зүйл мод
- мод хагалах - хөрөөдсөн модыг жижиглэх; түлээ хагалах
- мод хөрөөдөх - модыг хэрчим болгон огтлох, түлээ хөрөөдөх
- гурван мод дурдан - гурван метр дурдан
- таван мод торго - таван метр торго
- найман мод газар - найман километр газар
- мод дутах - даалуу, хөзөр зэргээс дутах
- мод ирэх - тоглоход сайн даалуу, хөзөр таарах
- завхай мод - а.дүрс өөр боловч нүхний тоо адил хошоодоор хослох даалуу, хөзрийн мод; б.хөзөр, даалуу зэргийн доогуур, муу мод
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]мод нэр. ~ны давирхай, модны, модонд, модноос, о.тоо моднууд
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠊ᠣ
ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ᠊᠊ᠨ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠪᠡ᠊ᠷ
ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠪᠡ᠊᠊ᠨ
ᠮᠣ᠊ᠳ᠋ᠣ ᠨᠣ᠊ᡍᠣ᠊ᠣ᠊᠊᠊ᠨ
- /~ы /~д /~ыг /~оос /~оор /~той /~руу /~оо ᡁд
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]Товчилсон үг
[засварлах]- БОМБ Барилга, Ой, Мод Боловсруулах
- БОМБҮ Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэр
- БОМБҮАҮЭ Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэрийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэл
- МБАА Мод Боловсруулах Аж Ахуй
- МБАА Мод Бэлтгэлийн Аж Ахуй
- МБК Мод Боловсруулах Комбинат
- МБҮ Мод Боловсруулах Үйлдвэр
- МДБ Мод Дамжуулах Бааз
- ОААМБҮУЕГ Ойн Аж Ахуй, Мод Боловсруулах Үйлдвэрийг Удирдах Ерөнхий Газар
Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- модоо барих - хоосрох, ядуурах
- мод болох - мод шиг хатуурах, хөлдөх
- модон өмд өмсчихсөн юм шиг - суухгүй хөшөө мэт зогсох байдал
- мод толгой - гаанс
- мод ваадан, морь эмээлтэй - а.бүх зүйл бэлэн болсон нь; б.даалуугаар жаа тоглоход хожлын бүх мод өөрийн гарт байгаа нь
- мод болох - хатах, хөших, мод шиг хатуурах, хөших, хөлдөх, их л даарах~Өвлийн хүйтэн эрчилж байлаа. Нэг өглөө зуны сэржгэр малгайтай ёстой л мод болох шахсан орж ирж билээ (Ч.Лодойдамба, Хоёр найз минь).
- мод ваадан, морь эмээлтэй - а.бүх зүйл бэлэн болсон~Мод ваадан, морь эмээлтэй байна. Бушуул хүү минь. б.хөзөр, даалуу зэргийг тоглоход, хожлын бүх мод ирэх
- мод толгой - (мууш.) а.гаанс~Хар ус гудраад л айл айл хэсээд, даалуу харжигнуулаад алга болцордог хүн гэж мод толгойгоо хоёр завжиндаа сөөлжүүлэн үглэнэ (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ). ~Базар ах алгадуулсан хацраа нэг илчихээд, ...уурганыхаа дэргэд очиж мод толгойгоо гарган тамхи угсраа угсраагаар угзарсаар нар шингэтэл овойн сууж билээ (Б.Ганбат, Донгио). б.соруулгүй мухартай
- модон өмд өмсчихсөн юм шиг - суухгүй хөшөө мэт зогсох байдал~Нөхрөө орж ирээд байхад модон өмд өмсчихсөн юм шиг яаж байгаа дамшиг вэ? (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
- модон хутгаар үхэр алах - болхи бөгөөд дэмий үйл үйлдэх~Пүрэвийг чинэглэн өдөөж Содбаатартай но-
Хэвшмэл хэлц
[засварлах]- Далай хэдий гүн боловч ёроолтой
- Мод хэдий өндөр боловч үндэстэй
- Залуурын дэргэдэх
- Мод шулуун
- Могой бол зулбадаг
- Мод болж ургадаг
- Могой мэт зулбаж
- Мод мэт долрох
- Мод арвин бол салхинаас айхгүй
- Хүн арвин бол хүчрээс айхгүй
- Мод арвиндаа ач их
- Хүн арвиндаа хүч их
- Мод бүдүүрвэл сугуйдаг
- Хүн өсвөл ухаардаг
- Мод голбол түлээгүй
- Морь голбол унаагүй
- Мод модондоо
- Могой нүхэндээ
- Мод мушгиу ч ширхэг байдаг
- Төрөл хартай ч хэлж байдаг
- Мод нь их бол
- Сүүдэр нь их
- Мод нь хөрсөндөө дээрэнгүй
- Муу нь номхондоо дээрэнгүй
- Мод өргөстэй боловч чавга нь амттай
- Монос яртай боловч мойл нь амттай
- Мод өтөлбөл үндэс олон
- Хүн өтөлбөл үг олон
- Мод суулгасан нь мухар өвгөн
- Жимс идсэн нь замын цагаачин
- Мод хальстай
- Хүн нүүртэй
- Мод хөгширвөл үндэс нь илүү
- Хүн хөгширвөл мэдэх нь илүү
- Мод хэдий олон боловч зандан шиг үнэртэй нь цөөхөн
- Зандан хэдий үнэртэй боловч галбарваасыг яаж гүйцэх вэ
- Мод хэдий өндөр боловч унах навч нь доор
- Мод хэдий өндөр боловч үндэсгүй бол ургахгүй
- Морь хэдий хурдан боловч жолоогүй бол болохгүй
- Мод хэдий өндөр боловч үндэсгүй бол ургахгүй
- Хүн хэдий мэргэн боловч сургаалгүй бол дэвжихгүй
- Мод цавчсан хүн идэрхүү
- Морь унасан хүн ундархуу
- Мод эс босвол
- Шаазгай юунд суух вэ
- Морь тэмээний тус их
- Мод түлшний хэрэг их
- Морь унасан
- Мод тохсон хүн
- Морь унаснаас биш
- Мод унасан биш
- Морь эмээлтэй
- Мод баадантай
- Морь эцэвч эмээлээ даана
- Мод хатавч мөчрөө даана
- Морьтой явган хоёр нийлдэггүй
- Мод чулуу хоёр тохирдоггүй
- Мөс залгисан шиг мөлийж
- Мод залгисан шиг гозойх
- Муу эр цухалддаг
- Мод чулуу хавиралддаг
- Ном баян
- Тэр баян
- Үр баян
- Мод баян
- Од тэнгэрийн чимэг
- Мод газрын чимэг
- Үг учиртай
- Мод мөчиртэй
- Үг хэлэхэд үг гардаг
- Мод зороход зомгол гардаг
- Хуц тойрсон хүн хоньтой болох
- Мод тойрсон хүн морьтой болох
- Хүн арван намрын будаа идвэл эр болно
- Мод арван он ургавал нуруу болно
- Хүн залуугаараа байдаггүй
- Мод шулуунаараа байдаггүй
- Хүн нүүртэй
- Мод хальстай
- Хүн нүүрээ барвал ичингүйрнэ
- Мод хальсаа барвал хувхайрна
- Хүн нэг бодолтой
- Мод нэг мөчиртэй
- Хүн нэг зантай
- Мод нэг яртай
- Хүн сэтгэлтэй бол
- Мод зоргодостой
- Хүн төрвөл хүнстэй
- Мод төрвөл үндэстэй
- Хүн ухаанаа түшнэ
- Мод хальсаа түшнэ
- Хүн харгавал хэлнэ
- Мод харгавал бичнэ
- Хүнтэй хэлэлцсээр муугий нь эрэх
- Мод унагасаар гишүүгий нь авах
- Шувуу өдний ачаар өндөр ниснэ
- Мод үндэсний ачаар өндөр ургана
- Юм болгон учиртай
- Мод болгон мөчиртэй
- Юм учиртай
- Мод мөчиртэй
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Модны бүдүүн нь
- Махны тарган нь
Тайлбар: модны бүдүүн том нь ашигтай, махны өөхтэй нь амттай
- Модны муу жодоо
- Махны муу зовлого
Тайлбар: мод, махны хамгийн муу нь
- Ойн мод урттай богинотой
- Олон хүн сайнтай муутай
Тайлбар: хүн бүхэн адил биш