StarCraft II: Wings of Liberty
Хөгжүүлэгч | Blizzard Entertainment |
---|---|
Үйлдвэрлэгч | Blizzard Entertainment |
Дизайнер | Dustin Browder |
Зураач | Samwise Didier |
Зочиолч | Chris Metzen |
Хөжмийн зочиолчид | Derek Duke, Glenn Stafford, Russell Brower, Neal Acree |
Платформ | Microsoft Windows, OS X |
Төрөл | Бодит-цагийн стратеги |
Худалдаанд гарсан огноо | 2010 он, 7 сар, 27 |
StarCraft II Wings of Liberty нь шинжлэх ухааны уран зөгнөлт дайны сэдэвтэй бодит-цагийн стратеги видео тоглоом юм. Энэхүү тоглоом нь гурмал буюу гурван өргөтгөлөөс бүрдэхээр хийгдсэн. Үүнд Wings of Liberty -н дараа Heart of the Swarm , үүний дараа Legacy of the Void гэсэн өргөтгөлүүд гарах юм.
Тоглоом нь гурван төрлийн төрөл зүйлүүдийн хооронд өрнөнө: Терранууд, дэлхийгээс дөрвөсөн хүмүүс; Зерг, амьд амьтны дүрстэй маш сайн хөгжсөн төрөл зүйл; Протосс, асар их оюун ухааны хүчтэй ба технологийн өндөр-дэвшилттэй. Wings of Liberty тоглоомны хувьд терран дээр төвлөрсөн буюу терраны тухай үйл явдал өрнөх юм.
Тоглоом нээлтээ хийсэн даруйдаа маш их эерэг шүүмж хүлээж авсан. Тоглоомыг худалдаанд гаргахаас өмнө хөгжүүлэгчид StarCraft II нь LAN буюу дотоод сүлжээг дэмжихгүй болхоо мэдэгдээд байсан юм. Энэ нь тоглоомыг ихээр хүлээж буй хүмүүсийг багагүй бухимдуулсан явдал байв. Гэвч тоглоом худалдаанд гарсан даруйдаа бүх цаг үеийн хамгийн хурдан борлогдсон бодит-цагийг стратеги тоглоом болсон. Нээлтээ хийсэн эхний сарын дотор л дэлхий даяар аль хэдийн гурван сая хувь зарагдсан.
Гол утга санаа
[засварлах | кодоор засварлах]Үр Төлийн Дайн (Brood War) үйл явдлаас дөрвөн жилийн дараах үйл явдлаар өрнөнө. Зохиолын гол дүрд Jim Raynor гарах ба тэрээр Hyperion (Battlecruiser) хөлгийн ахмад, Raynor-ийн довтлогчид бүлгэмийн тэргүүлэгч.
Тоглолт
[засварлах | кодоор засварлах]Ганц-тоглогчийн горим: Үе давах явцад Терран болон Протоссоор тоглоно. Тоглолтын хувьд зөвхөн ганц-тоглогчийн горимд л хоёр өөр орчинд ээлжилж тоглох юм.
1. Hyperion (Battlecruiser) хөлөг дээр яриа өрнүүлэх, өөрийн цэрэг болон барилгаа хөгжүүлж сайжруулах, зэрэг мөн хөлгийн тавцан дээр даалгавар хүлээж авах юм.
2. Бодит-цагийн стратеги орчинд тоглох
Олон-тоглочийн горим: Олон тоглогчийн горимд зөвхөн battle.net сервер дээр л тоглох боломжтой. Европ, Америк, Солонгос-Тайвань, Зүүн өмнөд Ази гэсэн бүсүүдээс өөрийн байгаа бүсээ сонгож тоглох боломжтой. Олон-тоглогчийн горимд хэр сайн тоглож байгаагаасаа хамааран тоглогчдыг Хүрэл, Мөнгөн, Алтан , Платин, Очир Алмааз, Мастер, Их Мастер гэсэн лигүүдэд бүсийн дагуу хуваарьлана.
Орчин
[засварлах | кодоор засварлах]Цахим Спорт ба Мэргэжлийн тэмцээн
[засварлах | кодоор засварлах]Хөгжүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Тоглоомыг хөгжүүлэлт 2007 оны 5-р сарын 19 нд албан ёсоор эхлэсэн.