Jump to content

11 сарын 3

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
10 сар · 11 сар · 12 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

11 сарын 3 нь Григорийн тооллын жилийн 307 дахь (өндөр жил бол 308 дахь) өдөр юм. Мөн он дуустал 58 өдөр үлдэж байна.

  • 1912.11.03: Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Коростовец Монгол Улсын Богд хааны Засгийн газрын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн болон түүний Засгийн газрын таван сайдтай нийслэл хүрээнд Найрамдлын гэрээ байгуулан шинэ тутам байгуулагдсан Монгол Улс, Орос улсын харилцаа ямар байхыг тодорхойлов. 1912 оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд үргэлжилсний эцэст  байгуулсан найрамдлын эл гэрээ Монголын олон улсын талбар дээр дахин төр улс болж гарч ирсний нэг илэрхийлэл болсон юм.
  • 1928: Түрк хэлний шинэчлэлийн хүрээнд түрк хэл улс араб цагаан толгойноос татгалзаж латин цагаан толгой руу шилжсэн байна.
  • 1936: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж Ф.Рузвельт хоёр дахь удаагаа ялалт байгуулсан.
  • 1957: Зөвлөлт улс сансар огторгуйд Спутник-2 хөлгийн бүхээгт “Лайка” нохойг хөөргөсөн нь дэлхийн түүхэнд анх удаа болсон юм.
  • 1969: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Өмнөд Вьетнамын газар нутгаас Америкийн хуурай замын анги нэгтгэлүүдийг бүгдийг нь гаргана гэжээ.
  • 1978: Доминика тусгаар улс болов.

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]
  • Японд Соёлын өдөр
  • АНЭУ-д Төрийн далбааны өдөр
  • Мальдивд Ялалтын өдөр



 Commons: 11 сарын 3 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан