Тайфу
Харагдац
Тайфу (хятадаар:太傅; пиньинь галиг:Tài fù)цол нь эртний хятадын эзэн хааны шадар сайд болон хааны багшийн үүргийг гүйцэтгэж байжээ. Анх Баруун Жоу улсад үүссэн бөгөөд Хан улсын үеэс хойш гурван гүнгийн нэгд багтаж ирсэн өндөр цол юм. Энэхүү цолыг нанхиад, солонгос, вьетнам, монгол, манж үндэстэний улс, гүрэнд хэрэглэж байсан.