Jump to content

Праяграж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Праяграж
प्रयागराज
Аллахабад
Үгийн гарал: Праягуудын хаан
Хоч: 
Сангам хот[1] болон Ерөнхий Сайд нарын хот[2]
Праяграж, Уттар Прадеш
Праяграж
Праяграж
Уттар Прадеш дахь Праягражын байршил
Праяграж, Энэтхэг
Праяграж
Праяграж
Праяграж (Энэтхэг)
Солбицол: 25°26′09″N 81°50′47″E / 25.43583°N 81.84639°E / 25.43583; 81.84639Солбицол: 25°26′09″N 81°50′47″E / 25.43583°N 81.84639°E / 25.43583; 81.84639
Улс Энэтхэг
Муж Уттар Прадеш
ХэлтэсПраяграж
ТойрогПраяграж
Хамгийн анх дурдагдсанМЭӨ 1200–1000 он орчим[3]
Илахабас нэртэй байгуулагдсан1584
Хот мэтээр байгуулагдсан1801
Үгийн гаралПанч Праяг
Засаг захиргаа
  ТөрөлХотын корпораци
  БиетПраяграж хотын корпораци
  Хотын даргаГанеш Кесарвани (ЭАН)
Газар нутаг
  Нийт365 км2 (140.9 бээр2)
  Байр10
Өндөр
98 м (321.52 фут)
Хүн ам
 (2020-2011 оны холимог)[4]
  Нийт1,536,218
  Байр7-д (Уттар Прадешт)
36-д (Энэтхэгт)
  Нягтрал4,200/км2 (11,000/бээр2)
Хэл
  Албан ёсныХинди хэл[5]
  Нэмэлт албан ёсныУрду хэл[5]
  Орон нутгийнАвадхи хэл[6]
Цагийн бүсUTC+5:30 (ЭСЦ)
PIN
211001–211018
Утасны код+91-532
Улсын дугаарUP-70
Хүйсийн харьцаа852 /1000
Вэб сайтprayagraj.nic.in

Праяграж (хинд. प्रयागराज, буюу Перс хэлээр Бурханы суурин гэсэн утгатай, Моголууд эртний хот Праяг (хинд. प्रयाग, урдү. پریاگ-ийн нэрийг ийн өөрчилсөн) нь зарим эх сурвалжид үндэслэвэл Энэтхэгийн 2 дахь хамгийн эртний хот юм. Хойд Энэтхэгийн Уттар Прадеш мужид орших тус хот нь Праяграж тойргийн засаг захиргааны төв болно. Праяграж нь өдгөө Энэтхэгийн хамгийн хурдан хөгжиж буй хотуудын нэг билээ. Мужийн нийслэл Лукновоос өмнө зүгт 250 км зайд орших тус хотын эртний нэр Праяаг (Санскрит хэлээр "Тахилын газар") бөгөөд Брама бурхан дэлхийг бүтээсний дараа анхны тахилаа энд үйлдсэн гэгддэг. Тус хот нь Хинду шашны мөргөл Кумб Мелагийн дөрвөн төвийн нэг бөгөөд нөгөө гурав нь Харидвар, Ужжайн, Нашик юм. Хотын байршил нь Хинду шашны судруудад ариун Ганга, Ямуна болон эртний Сарасвати голын бэлчирт оршдог буюу Тривени Сангам гэгдэн, чухалд тооцогддог аж[7].

Хотод Праягражийн Дээд Шүүх, Уттар Прадеш мужийн нийтийн үйлчилгээний комиссын байр, Уттар Прадеш мужийн Цагдаагийн газар, Хойд Төв Төмөр замын төв байр зэрэг төв засгийн газар болон мужийн засгийн газрын олон байгууллага байдаг. Праяграж Энэтхэгийн хамгийн эртний 4 их сургуулийн нэг болох Праягражийн Их Сургууль, мөн Уттар Прадеш муждаа цорын ганц Үндэсний Технологийн Хүрээлэн бий.

Праяграж Энэтхэгийн 14 ерөнхий сайдын долоог нь төрүүлсэн түүхтэй. Жавахарлал Неру, Лал Бахадур Шастри, Индира Ганди, Ражив Ганди, Гулзарилал Нанда, Вишванат Пратап Синг, Чандра Шекар нар тус хотод төрсөн, эсвэл Праягражийн Их Сургуулийг дүүргэсэн буюу аас хууль тогтоох байгууллагад сонгогдож байсан аж[8].

Энэтхэгийн засгийн газар хотуудын дэд бүтэц, засаглал, хотын иргэдэд үзүүлэх үндсэн үйлчилгээг сайжруулах Жавахарлал Неру Үндэсний Хот Шинэчлэлийн Зорилтдоо тус хотыг хамруулаад байна[9].

  1. Мани, Ражив (2014-05-21). "Сангам хот, Аллахабад". The Times of India. Архивласан огноо 2014-05-25. Татаж авсан: 2024-11-09.
  2. "Ерөнхий Сайд нарын хот". Уттар Прадеш мужийн засгийн газар. Archived from the original on 2014-08-13. Татаж авсан: 2024-11-09.
  3. Krishnaswamy & Ghosh 1935, pp. 698–699, 702–703.
  4. 4.0 4.1 "Prayagraj City". allahabadmc.gov.in. Архивласан огноо 2020-08-02. Татаж авсан: 2024-11-09.
  5. 5.0 5.1 "Энэтхэг дэх Хэлний цөөнхийн комиссарын 52 дахь илтгэл" (PDF). nclm.nic.in. Цөөнхийн хэрэг эрхлэх яам. Archived from the original (PDF) on 2017-05-25. Татаж авсан: 2024-11-09.
  6. "Авадхи". Ethnologue. Архивласан огноо 2019-06-06. Татаж авсан: 2024-11-09.
  7. "Archive copy". Archived from the original on 2019-06-16. Татаж авсан: 2020-06-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  8. "Archive copy". Archived from the original on 2012-08-31. Татаж авсан: 2011-09-05.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  9. Mission Cities at Archive copy (Memento 14. Зургаадугаар сар 2010 цахим архивт)