Опел Адам
Опел | |
---|---|
Oпел Адам (2012 оноос хойш) | |
Адам | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2012–2019 |
Ангилал: | Хамгийн жижиг тэрэг |
Их биеийн хэлбэр: | Комбилимузин |
Хөдөлгүүр: | Отто хөдөлгүүр: 1,0–1,4 литр (51–110 кВт) |
Урт: | 3698–3747 мм |
Өргөн: | 1720 мм |
Өндөр: | 1484–1493 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2311 мм |
Хоосон жин: | 1086–1178 кг |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[1] |
Опел Адам нь (үйлдвэрлэгчээс дуудахыг хүссэн дуудлага нь: [ˈædəm]) автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийн үйлдвэрлэсэн хамгийн жижиг ангиллын тэрэг юм.
Энэхүү автомашиныг Опел компанийн 150 жилийн ой баяраар буюу 2012 оны 9-р сарын 22-нд олон нийтэд анх танилцуулсан байна. Урьдчилсан танилцуулга загварын үйлдвэрлэл 2012 оны 11-р сарын сүүлээр эхэлсэн бол цуврал (байнгын захилгат) үйлдвэрлэл нь 2013 оны 1 сарын 14-нд эхэлсэн.[2] Албан ёсны борлуулалт нь 2013 оны 1 сарын 19-нд байсан.
Адамыг Айзенахын Опелийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд энэ үйлдвэрт Адамыг угсрах бэлтггэл ажилд зориулан 190 сая евроны хөрөнгө оруулалт хийсэн байна.[2]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Опел Адам зөвхөн гурван хаалгатайгаар үйлдвэрлэгдсэн ба түүний шасси нь Опел Корса D-н богиносгосон хувилбар юм.[3] Энэ гурван хаалгатай загвараас гадна Женевын Автомашины үзэсгэлэн дээр кабрио загварыг мөн танилцуулсан байна.
Энэ жижиг тэрэгний дизайн болон загварыг Опел хүмүүсийн сонирхолд нийцүүлэн хийхэд ихээхэн санаачлага гаргасан бөгөөд бусад загвараас ялгагдан харагдах үүднээс түүний Адам гэсэн нэрийг ар талын эмблемийн дэргэд биш харин С-багана дээр нааж өгсөн.[4] Дээврийн доторлогоог олон төрлөөс сонгох боломжтой жишээлбэл: тэнгэрийн загвар (Sky), шатрын хөлөгийн загвар (Go) эсвэл 63 ширхэг гэрлийн диодоор гэрэлтүүлсэн одот тэнгэрийн загвар (Stars) гэх мэт.
Урд арматурын хэсэг нь үндсэндээ Фиат 500-тай адилхан. Мөн гадна талыг төрөл бүрийн материал болон түүнд тохирсон төрөл бүрийн будаг хэрэглэсэн бөгөөд энэ нь зайн удирдлага бүхий түлхүүрийн таг хүртэл өөр өнгөөр будсан байна. Орчин үеийн ухаалаг утас холбох холболтын суурьтайгаас гадна шууд бордкомьпютертэй холбогдоно.
Тоноглолт
[засварлах | кодоор засварлах]Адамд зориулсан дөрвөн төрлийн тоноглолтой хувилбар бий.
- Адам: үндсэн загвар
Үндсэн загварт Адамд радио, цахилгаан удирдлага бүхий цонх хаагч болон гаднаx толины тохируулга, өдрийн гэрэл, ABS, ESP (шарвалтаас хамгаалах систем), дундуур нь хуваасан хэвтүүлэх боломжтой арын суудал, төв түгжиx систем, дотор талд хромжуулсан гоёлын зураас болон City-Modus (энэ төрөл нь хэвийн шингэний удирдлагатай жолооны хүрднээс илүү хүчтэй буюу хүрд эргүүлэх хүч багатай хувилбар) гэж нэрлэх шингэний удирдлагын тусламжтай жолооны хүрдтэй.
- Jam: үнэтэй загвар
Энэ загварт нэмэлтээр агааржуулаx төхөөрөмж, хурд автоматаар баригч, бордкомпьютер, жолооны хүрд ширэн бүрээстэй, хөнгөнцагаан дугуй, CD-радио болон гар утаснаас чөлөөлөн ярих тоноглолууд багтсан.
- Glam: тансаг загвар
Энэ загварт дээрх хоёр загварын тоноглол дээр нэмж агааржуулалтын автомат систем, LED-өдрийн гэрэл болон шилэн дээврийн салхивчууд багтаж байна.
-
Опел Адам 1.4 Glam
-
Ар талаас
- Slam: спорт загвар[4]
Спорт загварт нь арын салхивчны шилнүүдийг бүрэг өнгийн дулааны хамгаалалттай шилээр тоноглон, хагас ширэн доторлогоо, хэмжээ томтой хөнгөнцагаан дугуй, LED-арын гэрэл, спорт загварын явах ангийг нэмж тоногложээ. Энд гэхдээ дээврийн шилэн салхивчийг зөвхөн захилгаар хийдэг.
-
Опел Адам 1.4 Slam
-
Ар тал
-
Жолоодох хэсэг
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Цүнхний өрөө
-
1,2 литрийн 70 м.x. моторын харагдах хэсэг
-
Дотор дээвэр Шатрын хөлгийн загвартай
-
„Flexfix“ дугуй тээвэрлэгч
-
Опел Адам Рокс (2014 оноос хойш)
-
Адам S Женевын Автомашины үзэсгэлэн дээр 2014
Техникийн үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Адамыг эхлээд Корса D-д угсрагдаж байсан 1,2-1,4 литрийн 51-74 кВт (70-100 м.x.) чадалтай Отто мотортойгоор худалдаанд гарсан. Энэ моторт таван араатай механик хурдны хайрцагийг холбож өгсөн.
2013 оны 8 сараас эхлэн 1,4 литрийн мотортой хувилбарын Адамын түлшний эх үүсвэрийг хий болгон өөрчилсөн хувилбар гаргав. Хийн түлштэй болсоноор энэ моторын чадал нь 64 кВт (87 м.x.) хүчтэй, 100 км-т 6,9 литр шингэн хий хэрэглэж байна.[5]
2014 он 7 сараас эхлэн шинээр зохион бүтээсэн, орчин үеийн 1,0 литрийн эзэлхүүн, гурван цилиндртэй бензин мотор ашиглаж эхэлсэн.[6] Яг үүнтэй давхцан Адам Роксын эвхэх дээвэртэй хувилбар гарч ирэв.
Топ-загвар болох Адам S-ийг 2014 оны 11 сарын 18-наас эхлэн 18690 € -р захиалах боломжтой. Адам S нь 1,4 литрийн турбо мотортой, энэ мотор нь 150 м.x. 220 Нм эргэлтийн моментийг гаргах чадалтай. Энэ үзүүлэлтүүдээрээ хорт хийн дүрмийн Eвро 6 гэсэн ангилалд багтаж байна.
Опел энэ ангилалдаа мөн хосолсон мотортой хувилбар болон дан цахилгаан мотортой загварууд гаргахаар ажиллаж байна. Дизель моторыг, моторын өөрийн хүнд жингээс шалтгаалан одоохондоо угсрах төлөвлөгөө байхгүй байна.
Моторын үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Загвар | 1.6 Экотек 16V |
---|---|
Цилиндрийн тоо | Ц4 |
Эзэлхүүн (см³) | 1598 |
Маx. чадал (кВт/м.x) | 103/140, 6500-д |
Маx. эргэx момент (Нм) | 160, 4700-д |
Хамгийн дээд хурд (км/цаг) | 185 хүртэл |
Түлшний савны хэмжээ | 42 литр |
Худалдах үнэ (нэмүү өртөг ороогүй) | 24.900 Евро |
Худалдаа
[засварлах | кодоор засварлах]Худалдан авагчийн хүрээг тэлэх үүднээс 2014 оны 9 сарын 10-нд Tchibo каффее-дэлгүүрийн салбарт онцгой хямрдалтай 750 ширxэг Адамыг зарсан. Энэ сурталчилгааны Адамын өнгө нь Cappucino бор, дээвэр нь цагаан загвартайгаар 1,2 литрийн 70 м.x.-тэй бензин мотортой Jam хэмээх нэртэй загварыг 13990 € борлуулсан.[8]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Ergebnisse des Opel Adam im Euro-NCAP-Crashtest". Archived from the original on 2014-10-21. Татаж авсан: 2016-09-12.
- ↑ 2.0 2.1 eisenachonline.de: Offizieller Produktionsstart für den Opel Adam, aufgerufen am 14. Januar 2013.
- ↑ auto motor und sport: Ab 2013 reitet der Mini-Opel die Up-Attacke, abgerufen am 9. Juli 2013
- ↑ 4.0 4.1 autobild.de: Opel Adam: Ausstattungen und Schriftzug
- ↑ Opels Kleinster noch sparsamer: Adam jetzt auch mit Autogas
- ↑ autonews.com: New Opel minicar set to debut small engine co-developed with China's SAIC (englisch)[permanent dead link]
- ↑ Opel Magazin
- ↑ ADAC-Motorwelt, Heft 10, Oktober 2014
« өмнөх — Он тооллын дараалал-Опел
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ангилал | 1980 он | 1990 он | 2000 он | 2010 он | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хамгийн жижиг тэрэг | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Карл | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Адам | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Жижиг тэрэг | Корса А | Корса B | Корса C | Корса D | Корса E | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Чеветте | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Тигра А | Тигра B | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Компакт буюу жижиг дунд ангилал | Кадетт D | Кадетт E | Астра F | Астра G | Астра H | Астра J | Астра K | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ампера | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Астра G Кабрио | Астра H ТвинТоп | Каскада | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дунд ангилал | Манта B | Калибра | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сигнум | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Аскона B | Аскона C | Вектра A | Вектра B | Вектра C | Инсигниа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дундаас дээд ангилал | Рекорд E | Омега A | Омега B | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Коммодоре C | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сенатор A | Сенатор B | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Монца | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Спорт загвар | Спеедстер | GT | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Микрован | Агила А | Агила B | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Миниван | Мерива А | Мерива B | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Компактван | Цафира А | Цафира B | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ван (урт) | Синтра | Цафира C | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
SUV | Мокка | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Компакт SUV | Фронтера А | Фронтера B | Антара | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Пик-Ап | Кампо | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бүхээгтэй загварууд | Кадетт Комбо | Комбо B | Комбо C | Комбо D | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Микро автобус | Бедфорд Блитц | Арена | Виваро A | Виваро B | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Мовано A | Мовано B |