Jump to content

Мохаммед Али

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мохаммед Али
Статистик
Жинхэнэ нэрКассиус Марселлус Клэй
Жингийн ангилалхүнд жин
Өндөр1,91 м
Цохилтын зай1,98 м
Иргэншил Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо1942 оны 1 сарын 17
Төрсөн газарЛуисвилль, Кентакки
Нас барсан огноо2016 оны 6 сарын 3
Нас барсан газарСкоттсдейл, Аризона
Өрөлтзүүн талын өрөлттэй
Боксын амжилт
Нийт тоглолт61
Ялалт56
Нокаутаар ялсан37
Ялагдал5

Мохаммед Али (Англи: Muhammad Ali, хуучин нэр нь Бага Кассиус Марселлус Клэй Cassius Marcellus Clay, Jr.; * 1942 оны 1 сарын 17-нд төрсөн, † 2016 оны 6 сарын 3) нь Америкийн Нэгдсэн Улсын боксчин, Дэлхийн хүнд жингийн аварга цолыг 3 удаа хүртэж, бүх цаг үеийн хүнд жингийн хамгийн агуу боксчин гэж нийтэд үнэлэгддэг тамирчин юм. Сонирхогчийн боксоор хичээллэдэг байх үедээ Италийн Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод аваргалжээ[1].

Кассиус Клэй гэдэг нэртэй байсан тэрээр 1964 онд Исламын шашинд орсноор нэрээ Мохаммед Али болгон сольжээ. 1967 онд Али шашин шүтлэгийнхээ улмаас Вьетнамын дайныг эсэргүүцэн, Америкийн армид алба хаахыг татгалзсан боловч үүнийхээ төлөө баривчлагдан, боксын цол хэргэмүүдээ, тоглох эрх буюу лицензээ ч хураалгажээ. Хэдий шоронд ороогүй боловч түүний заргыг АНУ-ын Дээд Шүүхээс хүлээн авч зөвтгөх хүртэл 4 жил орчим рингэн дээр гарч чадаагүй.

"Хамгийн агуу" гэж хочлогддог байсан Али боксын түүхэнд бичигдсэн хэд хэдэн тоглолтод оролцсон. Тэрбээр мэргэжлийн боксын рингэнд нийт 61 тоглолт хийснээс 56 ялж (үүнээс 37 нь нокаутаар), 5 ялагдсан амжилт үзүүлжээ[2]. Зодог тайлсныхаа дараа тэрбээр Паркинсоны өвчнөөр өвчилсөн. 1999 онд Алиг "Спортс Иллюстрэйтэд" сэтгүүл, Би-Би-Си телевиз Зууны шилдэг тамирчин-аар өргөмжилжээ[3].

  1. Nathan Ward (Memento 11. Нэгдүгээр сар 2007 цахим архивт) "'A Total Eclipse of the Sonny,'" American Heritage, Oct. 2006.
  2. "boxer: Muhammad Ali". BoxRec. Татаж авсан: 2008-05-20.
  3. "Ali crowned Sportsman of Century". BBC News. 1999-12-13.