Мангуд
Харагдац
Мангуд нь Нирун аймгийн нэгтгэлд явсан эртний Монгол аймаг юм. Хожим Халх түмний дотор оролцож явсан бололтой. Тухайлбал Мангуд овогтон Дорнодын Халхгол, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад тааралдаж байна. Энэ үгийн утгыг бид Монгол гэдэг үгийн хуучин хэлбэрийг хадгалсан нэртэй овог байжээ гэсэн утгаар ойлгож байна хэмээн Ш.Гаадамба тайлбарлажээ.