Майкл Оуэн
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Майкл Жэймс Оуэн | ||
Өндөр | 5 ft[convert: unknown unit][1] | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Манчестер Юнайтед | ||
Дугаар | 7 | ||
Өсвөрийн баг | |||
1991–1996 | Ливерпүүл | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1996–2004 | Ливерпүүл | 216 | (118) |
2004–2005 | Реал Мадрид | 35 | (13) |
2005–2009 | Ньюкасл Юнайтед | 71 | (26) |
2009– | Манчестер Юнайтед | 24 | (4) |
Шигшээ баг‡ | |||
1997 | Англи U20 | 4 | (3) |
1997 | Англи U21 | 1 | (1) |
2006–2007 | Англи B | 2 | (0) |
1998–2008 | Англи | 89 | (40) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 1 сарын 4 (UTC). † Гараа (Гоол). |
Майкл Жэймс Оуэн (Англи: Michael James Owen, 1979 оны 12 сарын 14-нд Честерт төрсөн) нь Английн мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд өдгөө Манчестер Юнайтед багт довтлогчоор тоглодог.
Хөлбөмбөгчин асан Терри Оуэний хүү тэрээр 1996 онд Ливерпүүл багаас мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхэлжээ. Эхэндээ залуучуудын багт тоглодог байсан хүү үндсэн багт 1997 оны 5 сард анх тоглохдоо л гоол оруулжээ. Улмаар Премьер Лигт бүтэн тоглосон анхны улиралдаа мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Уг амжилтаа дараагийн жил нь давтсан тэрээр гуяныхаа гэмтлийг үл хайхран 1997–2004 онд Ливерпүүл багийнхаа мэргэн бууч нь байж ирсэн билээ. 2001 онд Ливерпүүл баг УЕФА-гийн цом, Английн Хөлбөмбөгийн Холбооны цом, Хөлбөмбөгийн Лигийн цомыг хүртэж, Оуэн өөрөө Баллон д'Ор шагналыг хүртэн, анхны томоохон амжилтуудаа гаргажээ. Тэрээр Ливерпүүлийн бүрэлдэхүүнд Премьер Лигт 216 тоглолт хийхдээ 118 гоол оруулсан юм.
Оуэн 2004 оны дундуур 8 сая фунт стерлингээр Реал Мадрид багт очсон боловч тоглолтонд ихэнхдээ сэлгээгээр орж ирдэг байлаа. Гэхдээ л Ла Лигад 13 гоол оруулсан нь тоглосон минуттай нь харьцуулахад улирлын хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм. Тэрээр дараагийн улиралд нь Англидаа буцан ирж, 16 сая фунт стерлингээр Ньюкасл Юнайтед багт шилжжээ. 2005–06 оны улирлыг амжилттайгаар эхлүүлсэн ч дараагийн 18 сарын турш бэртэл гэмтлээс салсангүй. Хөлбөмбөгтөө буцаж ирсэн Оуэн багийн ахлагчаар сонгогдож, 2007–08 оны улиралд багийнхаа мэргэн буучаар тодорчээ. Түүний гэрээний 4 жилийн хугацааны сүүлийн улиралд Ньюкасл баг зиндаа уруудаж, чөлөөт агент болсон Оуэн Манчестер Юнайтед баг руу үнэгүй шилжиж иржээ.
Олон улсын тавцанд анх 1998 онд насанд хүрэгчдийн шигшээ багтаа багтан тоглосон тэрээр тухайн үедээ Английн шигшээ багийн хамгийн залуу тоглогч, хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болж байв. Түүний 1998 оны ДАШТ-д үзүүлсэн гайхалтай тоглолт түүнийг од болгосон бөгөөд уг тэмцээнээс гадна 2000 оны ЕАШТ, 2002 оны ДАШТ, 2004 оны ЕАШТ-д оролцож, гоол оруулж явжээ. Тэрээр Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 4 том тэмцээнд гоол оруулж байсан цорын ганц тоглогч нь юм. Мөн 2006 оны ДАШТ-д оролцсон ч гэмтэл авч, бүрэн эдгэрэх хүртлээ бүтэн жил зарцуулсан билээ. Багийн ахлагчийн туузыг ч зүүж байсан удаатай Оуэн Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд хийсэн тоглолтынхоо тоогоор 7-рт бичигддэг. Тэрээр 89 тоглолтод 40 гоол оруулсны 26 нь тоглолтын хувь заяаг шийдвэрлэж байсан аж.[2]
2006 оны ДАШТ-д Оуэн гэмтэл авч, удаан хугацаагаар тоглоогүй нь ФИФА, Английн Хөлбөмбөгийн Холбоо, Ньюкасл Юнайтед багийн хооронд маргаан үүсгэж байсан бөгөөд Ньюкасл 10 сая фунт стерлингийн нөхөн төлбөр авч, урьд хожид үзэгдээгүй явдал гарч байсан. Улмаар тоглогчид шигшээ багтаа тоглож байгаад гэмтэл авбал харьяалагдах баг болон шигшээ багийн хоорондох харьцааг зохицуулах асуудалд өөрчлөлт орсон түүхтэй билээ.
Статистик
[засварлах | кодоор засварлах]Баг | Улирал | Лиг | Цом | Лигийн цом | Европ | Бусад | Нийт | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | Тоглолт | Гоол | ||
Ливерпүүл | 1996–97 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 |
1997–98 | 36 | 18 | 0 | 0 | 4 | 4 | 4 | 1 | 0 | 0 | 44 | 23 | |
1998–99 | 30 | 18 | 2 | 2 | 2 | 1 | 6 | 2 | 0 | 0 | 40 | 23 | |
1999–2000 | 27 | 11 | 1 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 12 | |
2000–01 | 28 | 16 | 5 | 3 | 2 | 1 | 11 | 4 | 0 | 0 | 46 | 24 | |
2001–02 | 29 | 19 | 2 | 2 | 0 | 0 | 12 | 5 | 2 | 2 | 45 | 28 | |
2002–03 | 35 | 19 | 2 | 0 | 4 | 2 | 13 | 7 | 1 | 0 | 55 | 28 | |
2003–04 | 29 | 16 | 3 | 1 | 0 | 0 | 6 | 2 | 0 | 0 | 38 | 19 | |
Нийт | 216 | 118 | 15 | 8 | 14 | 9 | 52 | 21 | 3 | 2 | 297 | 158 | |
Реал Мадрид | 2004–05 | 35 | 13 | 4 | 2 | – | 4 | 1 | 0 | 0 | 43 | 16 | |
Нийт | 35 | 13 | 4 | 2 | – | 4 | 1 | 0 | 0 | 43 | 16 | ||
Ньюкасл Юнайтед | 2005–06 | 11 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 7 |
2006–07 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2007–08 | 29 | 11 | 3 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 13 | |
2008–09 | 28 | 8 | 2 | 0 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 10 | |
Нийт | 71 | 26 | 5 | 1 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 79 | 30 | |
Манчестер Юнайтед | 2009–10 | 19 | 3 | 1 | 0 | 4 | 2 | 6 | 4 | 1 | 0 | 31 | 9 |
2010–11 | 5 | 1 | 0 | 0 | 1 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 8 | 3 | |
Нийт | 24 | 4 | 1 | 0 | 5 | 4 | 7 | 4 | 2 | 0 | 39 | 12 | |
Бүгд | 346 | 161 | 25 | 11 | 22 | 16 | 63 | 26 | 5 | 2 | 458 | 216 |
2011 оны 1 сарын 4-ний байдлаар[3]
Английн шигшээ баг | ||
---|---|---|
Огноо | Гараа | Гоол |
1998 | 12 | 4 |
1999 | 6 | 1 |
2000 | 6 | 3 |
2001 | 8 | 6 |
2002 | 12 | 5 |
2003 | 9 | 5 |
2004 | 13 | 4 |
2005 | 9 | 7 |
2006 | 5 | 1 |
2007 | 8 | 4 |
2008 | 1 | 0 |
Нийт | 89 | 40 |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Hugman, Barry J. (2009). The PFA Footballers Who's Who 2009–10. Edinburgh: Mainstream Publishing. p. 322. ISBN 978-1-84596-474-0.
- ↑ Arnhold, Matthias (2009-01-29). "England – Record International Players". RSSSF. Татаж авсан: 2009-02-11.
- ↑ Endlar, Andrew. "Michael Owen". StretfordEnd.co.uk. Татаж авсан: 2 October 2010.
- ↑ http://www.national-football-teams.com/v2/player.php?id=2190
- ↑ http://www.rsssf.com/miscellaneous/owen-intlg.html
Гаднын холбоосууд
[засварлах | кодоор засварлах]- Майкл Оуэн ФИФА-гийн үзүүлэлт
- Майкл Оуэн - Soccerbase
- Албан ёсны вэбсайт
- TheFA.com дахь профиль
- Ньюкасл Юнайтед багийн вэбсайт дахь профиль
- ДАШТ-ий сайт дахь профиль
- Албан ёсны фэнклуб
Манчестер Юнайтед — одоогийн бүрэлдэхүүн
|
---|
1 де Хеа (х) • 2 Рафаэл • 3 Шоу • 4 Жонс • 5 Рохо • 6 Эванс • 7 Ди Мариа • 8 Мата • 9 Фалькао • 10 Руни (а) • 11 Янузай • 12 Смоллинг • 13 Линдегор (х) • 16 Каррик • 17 Блинд • 18 Янг • 20 ван Перси • 21 Эррера • 22 Пауэлл • 25 Валенсиа • 31 Феллайни • 32 Вальдес (х) • 33 Макнейр • 39 Торп • 40 Эймос (х) • 42 Блэкетт • 44 Перейра • 49 Уилсон • Дасгалжуулагч: Ван Гал |
- Convert invalid units
- Английн шигшээ багийн хөлбөмбөгчин
- Ливерпүүл багийн тоглогч
- Реал Мадрид багийн тоглогч
- Ньюкасл Юнайтед багийн тоглогч
- Манчестер Юнайтед багийн тоглогч
- Сток Сити багийн тоглогч
- Европын оны шилдэг хөлбөмбөгчин
- Их Британийн оны шилдэг тамирчин
- УЕФА Европын Лигийн аварга
- Англичууд
- Их Британичууд
- 1979 онд төрсөн