Jump to content

Крис Мартин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Крис Мартин
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрКристопер Эйнтони Жон Мартин
Төрсөн1977 оны 3 сарын 02
Exeter, Devon, Англи
Хөгжмийн урсгалАлтернатив рок, Арт рок, Британ рок
МэргэжилДуучин,продюсер
Зэмсэггитар,төгөлдөр хуур, аман хуур, мандолин, лимбэ, бүрээ, басс гитар, орган
Идэвхтэй1996-одоо
СтудиParlophone, Capitol
Хамтардаг уран бүтээлчидColdplay, Los Unidades
Цахим хуудасwww.coldplay.com

Кристопер Эйнтони Жорн "Крис" Мартин (1977 оны 3-р сарын 2нд төрсөн) нь Английн дуучин, хөгжмийн зохиолч, продюсер, мулти-хөгжимчин. Тэрээр Британы алтернатив рок Coldplay хамтлагийн үүсгэн байгуулагч, гоцлол дуучин. Тэрээр Дэвон мужийн Эксэтор хотын Вайтстон нэртэй газар төрсөн. Мартин 'Лондон их сургуулийн коллеж'-д суралцаж байхдаа Жонни Баклэнд-тай танилцан 1996 онд хамтлагаа Pectoralz нэртэйгээр байгуулж 1998 онд нэрээ Coldplay болгон өөрчилсөн.

Мартин Coldplay-н бусад гишүүдтэйгээ хамтран 2000 онд гаргасан "Yellow" синглээрээ дэлхий дахинд танигдаж эхэлсэн байдаг. Энэхүү дуу нь хамтлагийн анхны Грэмми шагналын номинац болох "Шилдэг рок дуу" номинацийг авчирсан. Хамтлаг улмаар A Rush of Blood to the Head болон Viva la Vida зэрэг хэд хэдэн цомгоороо шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авч сайшаал хүртэн, хэд хэдэн Brit Awards болон Grammy Awards хүртжээ. Coldplay дэлхий даяар 80 гаруй сая уран бүтээлээ борлуулсан нь тэднийг бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг болгосон.

Амьдралын эхэн үе болон боловсрол

[засварлах | кодоор засварлах]

Крис Мартин Английн Девон мужийн Ексетер хотод төрсөн ба айлын 5 хүүхдийн хамгийн том нь юм. Түүний аав Эйнтони Мартин тэтгэвэрт гарсан нягтлан харин ээж нь Элисон Мартин нь дууны багш ажээ. Түүний гэр бүлийн бизнес болох "Martins of Exeter" 1999 он хүртэл үйл ажилгаагаа явуулжээ.[1][2]Виллиам Виллет, дэлхийд анх удаа өдрийн илүү цагийг ашиглах санааг амжилттай туршиж амьдралд нээсэн бөгөөд тэрээр Крис Мартины элэнц өвөө юм.[3]

Мартиний боловсрол нь Hylton хэмээх бэлтгэл сургуулиас эхэлсний дараа Ексетерийн сүмийн бага сургуульд суржээ. Бага сургуульдаа тэрээр анхны хамтлагаа байгуулж байжээ. Ник Рептон, Иван Гронов 2н хамт The Rocking Honkies гэсэн хамтлагтай байж. Тэдний анхны тоглолт нь тийм ч сайн байгаагүй. Ексетерийн сүмийн сургуулийн дараа Мартин Дорсетэд байх Шерборне-н хөвгүүдийн сургуульд элсжээ. Тэр сургуульд тэрээр ирээдүйн Coldplay-н менежер Пил Харвейтай танилцаж байж.[4]

Мартин цаашлаад Лондоны Их сургуульд элсэн, Рамсай Халл хэмээх Дэлхийн эртний түүхийн танхимд суралцаж Грек, Латин чиглэлээр баклавар зэрэг хамгаалжээ. Тэнд л тэрээр ирээдүйн Coldplay-н андууд болох Жонни Баклэнд, Вилл Чампион, Гаи Берримантай танилцжээ.[5]

Уран бүтээлийн замнал

[засварлах | кодоор засварлах]
Гол өгүүлэл: Колдплей

Лондонгийн их сургуульд суралцаж байхдаа Мартин ирээдүйн хамтлагийн гитарчин Жонни Баклэндтай танилцан хамтлаг байгуулахаар шийдсэн. Улмаар тэд хамтлагтаа Гай Бэрримэн, Вилл Чэмпион нарыг элсүүлсэн. Тухайн үед Вилл Чэмпион бөмбөр богино хугацаанд тоглон сурч хамтлагт бөмбөрчинөөр элссэн. 1996 онд тэд Coldplay хамтлагийг байгуулсан, тэдний анхны нэр нь Pectoralz байсан ба түр хугацаанд Starfish нэртэйгээр байх явцдаа өөр нэгэн хамтлагийн санал болгосноор нэрээ Coldplay болгон өөрчилжээ. Учир нь тухайн санал болгосон хамтлаг энэхүү Coldplay нэрээ ашиглахаа больсон байна.

Хамтлаг 2000 онд Parachutes цомгоо гаргасан даруйдаа дэлхий нийтэд танигдаж алдар нэр, амжилт олж эхэлсэн. Тэдний Parachutes цомгийн Yellow дуу Чартын 4-р байранд бичигдэж Coldplay олны анхаарлын төвд авчирсан. Одоогийн тэд нийт 7 цомог үүнд : Parachutes, A Rush of Blood to the Head, X&Y, Viva la Vida or Death and All His Friends, Mylo Xyloto, Ghost Stories, A Head Full of Dreams цомгууд гаргаад байна. Мөн тэд хэд хэдэн EP гаргасны дотор Safety, Blue Room зэрэг багтана.

Бие даасан уран бүтээл

[засварлах | кодоор засварлах]
Мартин 2005 онд

Бие даасан уран бүтээлийн хувьд Мартин Embrace-н Gravity, Jamelia-н See It in a Boy's Eyes гэх мэт олон төрлийн дууны үг бичжээ. Мартин мөн Рон Секссмит, Фаутлайне, The Streets, Иан МакКаллоктай хамтарч ажиллаж байжээ. Тэрээр Band Aid 20 дууны хэсэг, 2004 оны төгсгөлд Do They Know It's Christmas? хэмээх дууг дуулжээ. Мартин Нелли Фуртадотой хамтран 2006 оны Loose цомогт орсон "All Good Things (Come to an End) дууг хамтарч дуулжээ. 2002 оны Glastonbury-д болсон тоглолтонд хамт дуулж байсан ба тухайн үед Мартин, Нелли 2г хосууд хэмээн цуу таржээ. Фуртадо үүнийг "Тиймээ, тэр миний найз залуу - тэр гэхдээ үүнийг мэдээгүй яваа" хэмээн хошигнож байжээ. Мартин Хип Хоп тал дээр ч сайн байсан ба 2006 оны дундуур реппер Jay-Zтэй хамтарч репперийн дахин алдарт хүргэж чадсан Kingdom Come цомог дээр нь ажилжээ. Мартин Jay-Zн Beach Chair дуун дээр хамтарч ажиллаж байжээ. Тухайн дуу 2006/9/27нд Jay-Zн Royal Albert Hall-т болсон Европын аялан тоглолтонд дуулагдаж байжээ. 2007 онд Мартин Swizz Beatz-н бие даасан цомог болох One Man Band Man-т орсон Part of the Plan дуун дээр хамтарч ажиллаж байжээ. Мартин мөн Кение Вест хамтран 2006 онд Abbey Road Studios-д болсон тоглолтон дээр нь ямар ч бэлтгэлгүй цээжээр дуулжээ. Тухайн тоглолтонд Вест-н Graduation цомгын Homecoming дууны дахилтыг дуулж байв.

Уран бүтээлийн нөлөөллүүд

[засварлах | кодоор засварлах]

Мартин болон Coldplay хамтлагт Шотландын Травис хамтлаг ихээр нөлөөлдөг ба Травис хамтлаг Coldplay-г бүтээсэн хэмээн хэлсэн байдаг. U2 хамтлагч мөн Мартины хөгжим, зохион байгуулалтанд гол нөлөө үзүүлсэн ба тэрээр Rolling Stones сэтгүүлийн “бүх цаг үеийн хамгийн гайхалтай 100н уран бүтээлчид”-д багтсан U2 хамтлагын талаар “Би амралтаараа Ирланд явах тасалбар худалдаж авж мөн тэднийг хаа явсан газар нь дагдаггүй байсан. Гэвч U2 бол миний чин зүрхнээсээ бүх зүйлийн сонсож, шүтдэг байсан цорын ганц хамтлаг. Unforgettable Fire цомгийн эхний дуу болох A Sort of Homecoming-г ар өргүй маш сайн мэднэ Энэ дуу бол хүнд маш их урам өгдөг, гайхалтай сайхан дуу. Энэ дуу бол миний ирээдүйн хүүдээ зориулж дуулсан анхны дуунуудын минь нэг” хэмээн бичжээ. Мартин Норвегын New wave, Synthpop хамьлаг болох a-ha хамтлагт маш дуртай юм. 2005 оны нэгэн ярилцлаганд “ Саяхан би Амстердамд байхдаа өөрийгөө нээсэн ба анх удаа а-ha-н бичлэгэнд оролцсон. Тэгхэд л би энэ хамтлагт ямар их дуртайгаа ухаарсан. Дууны зохиол нь гайхалтай. Хүн бүр л юу та нарт урам өгдөг, юунаас санаа авахыг оролдож байсан, өсөж том болж байхдаа юу сонсдог бсан гэж асуудаг- миний хамгийн анх дурлаж байсан хамтлаг бол a-ha.” хэмээн хэлжээ. Мартин түүнчлэн а-ha-н Магне Фурухолментай хамтарч амь д тоглолт хийж байжээ. 2011 оны 11 сард тэрээр “ бид өөрсдийн гэсэн хит дуугүй байхад a-ha-н дуунуудыг дуулдаг байсан” хэмээн өгүүлжээ. Мартин мөн Английн альтернатив рок хамтлагууд болох Oasis, Muse, Ирландын поп хамтлаг Westlife, Английн Radiohead, Британы поп хамтлаг Girls Aloud,Take That, Канадын индие рок хамтлаг Arcada Fire-н фен юм. Бие даасан уран бүтээлчдээс Леона Левис, Ноэл Галлахер, Жонни Кэш, Кайли Миноуг, Боб Дилан, Ханк Виллиамс нарт дуртай. Coldplay R.E.M-н Nightswimming дууг Майкл Стайптай хамтран тэдний Austin City Limits тоглолтон дээр дуулжээ. Тоглолтын үед, Мартин Nightswimming дууг ”хамгийн гайхалтай үгтэй дуу” хэмээв.

Мартин хамтлагын гитарчин Жон Бакландын хамт ZombiAid сайн дурын буяны үйлсийг дэмжиж Shaun of the Dead киноны туслах дүр бүтээжээ. Мартин энэ кинонд 2догч зомбины дүрд тогложээ. 2006 онд Мартин Рики Жервайс болон Степен Мерчант нарын Extras гэдэг инээдмийн олон ангит кинонд туслах дүр бүтээжээ. Мөн 2009 онд хийгдсэн Bruno киноны төгсгөлийн хэсэгт Боно, Стинг, Слаш, Snoop Dogg, Элтон Жоны хамт дуулдаг. Мөн Sid James Experience-д тоглож байжээ. Мартин чөлөөт худалдааны асуудлуудад дээр онцгойлон оролцдог байсан ба Oxfam-н Make Trade Fair сайн санааны үйл ажиллагаанд оролцож байсан. Тэрээр Гана, Гайти-д айлчлан фермчидтэй уулзан шудрага бус худалдааны сургалт дадлагын үр дүнг судалдаг байжээ. Тэрээр АНУ-н ерөнхийлөгч Жеорж Буш болон Ирак-н дайныг дуугаараа дамжуулан шүүлжилдэг байжээ. Мартин Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жон Керригийн дэмжигч ба хатгийн тод жишээ эь 2004 оны Грамми Авардад Оны шилдэг бичлэг номинацид Clocks дуугаараа ялагч болохдоо шагналаа Жон Керрид зориулсан юм. Мартин түүнчлэн 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшигчийг дэмжиж, 2008/10/25нд Saturday Night Live ТВ шоун дээр Yellow дуугаа дуулсны дараа Баррак Обама хэмээн орилжээ.

Мартин АНУ-н жүжигчин Гвинет Палтроутай 2003 оны 12-р сарын 5нд гэрлэсэн бөгөөд гэрлэлтээ зөвхөн найзууд, гэр бүлийнхэнтэй хамтран сүр дуулиан багатай зохиосон. Тэдний охин Эйпл Блайт Алисон Мартин 2004 оны 5-р сарын 14нд Лондон хотод төрсөн. Мартин болон хамтлагийнхан хамтран удахгүй төрөх охиндоо зориулан "I am your baby's daddy" дуугаа "The Nappies" нэртэйгээр гаргасан. Хамтлагийн "Speed of Sound" дууг зохиоход Мартины аав болж, охинтой болох нь нөлөөлсөн. Тэдний хоёрдох хүүхэд, Мосэс Брүс Антони Мартин 2006 оны 4-р сарын 8нд Ньюрк хотод төрсөн. Moses нэрийг хамлагийн "Moses" дуунаас сэдэвлэн нэрлэсэн. Энэхүү дууг Мартин өөрийн эхнэр Палтроудаа зориулан бичсэн. Саймон Пэгг болон Coldplay хамтлагийн Жонни Баклэнд нар охин Эйплийн загалмайлсан эцгүүд ба Мартин ч мөн Саймон Пегийн охины загалмайлсан эцэг юм. 2014 оны 3-р сард Мартин болон Палтроу нар 10 жил хамтран амьдарсны эцэст салалтаа зарласан бөгөөд 2015 оны 4-р сарын Палтроу салах өргөдлөө өгч шүүх тэдний гэрлэлтийг 2016 оны 7-р сарын 15нд эцэслэсэн байна.[6]

Дэлгэцийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]

Телевизийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Үүрэг Тэмдэглэл
2006 Extras (ТВ Цуврал) өөрийн дүрээр "Chris Martin" (Улирал 2: Анги 4)
2010 The Simpsons өөрийн дүрээр "Million Dollar Maybe" (Улирал 21: Анги 11)
2014 Saturday Night Live өөрийн дүрээр Saturday Night Live (Улирал 39: Анги 764)
2016 Super Bowl 50 өөрийн дүрээр "Super Bowl 50 halftime show"
2017 Modern Family өөрийн дүрээр Анги: "Brushes with Celebrity"
Он Нэр Дүр Тэмдэглэл
2004 Shaun of the Dead өөрийн дүр болон Зомби хөндлөнгийн дүр
2009 Brüno өөрийн дүр хөндлөнгийн дүр
2012 Coldplay Live 2012 өөрийн дүр Баримтат Кино
2017 Avicii: True Stories өөрийн дүр Баримтат Кино
2018 Coldplay: A Head Full of Dreams өөрийн дүр Баримтат Кино
  1. "Chris Martin: The stereo MC". London, UK: Independent. 23 February 2003. Татаж авсан: 23 February 2003. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  2. Staff (7 December 2003). "The Observer Profile: Jonny Buckland and Chris Martin". London: The Observer. Татаж авсан: 4 November 2008.
  3. Jonathan Dekel. "Daylight Saving Time’s Coldplay connection" (Memento 16. Есдүгээр сар 2016 цахим архивт), Canada.com; accessed 21 June 2015.
  4. "The State of Coldplay". Q. August 2002.
  5. "Coldplay's university challenge". BBC News. 22 February 2001. Татаж авсан: 21 February 2001.
  6. "Gwyneth Paltrow and Chris Martin Finalize Divorce". USA Today. 15 July 2016.