Жэнгэ хатан
Харагдац
Жэнгэ | |
---|---|
Юань улсын их хатан (1307—1311 он) | |
Хатан | Хайсан хааны хатан |
Ургийн овог | хонгирад |
Жэнгэ[1] (1327 онд өнгөрсөн) — Юань улсын Хайсан хүлэг хааны их хатан (1307-1311) байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Жэнгэ хатан хонгирад аймгийн хүн байв. Эцэг нь Бэнбула гэгч байв.[2]
1307 онд Хайсан хаан ширээнд залрахад их хатан болсон. 1311 онд хаан нас барсанаар үр хүүхэдгүй Жэнгэ хатан 1313 онд ордноос гарч бурхны сүмд гэлэнмаа болов.
1327 онд нас барахад нь Есөнтөмөр хаан «Гийгүүлэгч нигүүлсэхүй өглөгт хатан» хэмээн нэхэн өргөмжилсөн. 1335 онд Тогоонтөмөр хаан Жэнгэ хатны хөргийг Өвгөсийн сүмд тахьжээ.[3]
Сурвалж, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Хятад галиг нэр нь Жэнгө (真哥 Zhēngē), орос галиг нь Чжэнгэ.
- ↑ Жао 2008 он. 108-р хуудас.
- ↑ Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. 263-р тал. Улаанбаатар. 2010 он.
Өмнөх Булган хатан |
Юань улсын их хатан 1307—1311 он |
Дараах Раднашири хатан |