Виллиам Жиок
|
Виллиам Фрэнсис Жиок (Англи: William Francis Giauque, 1895 оны 5 сарын 12 – 1982 оны 3 сарын 28) нь Канадын Онтарио мужийн Ниагара Фоллст төрсөн химич. 1949 оны Нобелийн шагналтан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эцэг эх нь америк хүмүүс бөгөөд түүнийг төрсний дараа АНУ-ын Мичиган муж улсад суурьшин, тэнд бага сургуульд суралцсан байна. Гэвч эцэг нь 1908 онд нас барсны дараа Канад руу буцаж, тэндээ их сургуульд орж төгсчээ. 2 жил ажиллаад, 1920 онд Беркли дэх Калифорнийн их сургуулийн Химийн коллежид элсэн орж, 1922 онд хими, физикийн докторын зэрэг хамгаалсан байна. Сургуульдаа туслах багшаар ажиллаж байгаад 1934 оноос албан ёсоор багшлах болж, 1962 онд тэтгэвэртээ гарах хүртлээ ажилласан юм.
Тэрээр 1932 онд гэрлэсэн бөгөөд 1982 онд Калифорни муж улсын Берклид нас нөгчжээ.