Ареопаг
Appearance
Ареопаг (эрт.грек. Ἄρειος πάγος, шууд утгаар. «Арес дов», англи: Areopagus) нь Эртний Афины онц дээд шүүх. Энэ ажиллагаа нь Акрополийн ойролцоо, Арес довын орой дээр явагддаг байсан тул ийнхүү нэрлэжээ. Дракогийн хууль цаазын бичигт (МЭӨ 621 оны орчим) өгүүлснээр энэ нь арконуудаас насан туршийн хугацаагаар бүрэлдсэн хааны зөвлөл байжээ. Гэвч Солон (МЭӨ 594) ямар ч иргэнийг дэвшүүлж болохуйц нээлттэй болгосон түүхтэй. Ареопаг өргөн хэмжээтэй улс төр, шүүхийн эрх мэдэлтэй байв. Энэ шүүхийн нэр хүнд МЭӨ VI зууны дунд үеэс МЭӨ IV зууны дунд үе хүртэл нэлээд ганхсан ч Ромын ноёрхлын үед дахин сэргэж, өргөн хэмжээний гүйцэтгэх эрх мэдэлтэй болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Acts 17:16-34 A Biblical account of St. Paul discussing with the Areopagus the nature of the Christian God. Also referred to is the story concerning the altar to "The Unknown God."