Jump to content

Азийн наадам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Азийн наадам (Азийн тоглолт) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэг улсын санаачилгаар зохиогдох болсон, 4 жил тутам зохион байгуулдаг Ази тивийн улсуудын спортын наадaм юм. Азийн Олимпын Зөвлөл (англи. Olympic Council of Asia, OCA) ерөнхий зохион байгуулагч нь тул "Азийн олимп” хэмээн нэрлэгддэг.

Ази тивд анх удаа олон спортын наадам 1913 онд Филиппиний Манила хотод "Дорно дахины наадам" гэж нэрлэгддэг. 1917 онд Шанхай хотод; нэрийг "Дорно дахины наадам"-аас "Алс Дорнодын аварга шалгаруулах тэмцээн" болгон өөрчилсөн. Эдгээр тоглоомууд 1938 он хүртэл үргэлжилсэн. Харин Азийн бусад орнуудад “Баруун Азийн наадам” 1934-1938 онд зохион байгуулагдаж байсан. Анхны “Баруун Азийн наадам” 1934 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байжээ. Дэлхийн 2-р дайны улмаас 1938 онд "Иерусалем Палестины Баруун Азийн 2-р наадам", "Алс Дорнодын Осака 11-р наадам" зэрэг Азийн бүх наадмыг 1938 онд цуцалжээ. 1948 оны Лондонгийн зуны Олимпын үеэр Азийн Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч нар Ази дахь бүх наадмыг (Алс Дорнодын болон Баруун Азийн наадам) нэгтгэж, Азийн бүх ҮОХ-ны Азийн наадам гэж нэрлэх шийдвэр гаргажээ. Азийн наадмын холбоо нь 1949 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод байгуулагдсан. Анхны Азийн нэгдсэн наадам 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон бол Азийн хоёр дахь наадам 1954 онд Филиппин улсын Манила хотод болсон. Үүнээс хойш дөрвөн жилд нэг удаа наадмыг зохион байгуулдаг болсон.

1981 онд Азийн спортын удирдагчид "Азийн наадмын холбоо"-ны нэрийг "Азийн Олимпын Зөвлөл" (англи. Olympic Council of Asia, OCA) болгон өөрчлөх шийдвэр гаргажээ. 1982 онд Азийн Олимпын Зөвлөлийн төв байрыг Энэтхэгээс Кувейт руу нүүлгэсэн байна.

Ерөнхийдөө олимпын наадамд багтдаг спортын төрлүүдээс бүрдэхээс гадна боулинг, бильярд, кабади, сепак такрау зэрэг Азид өргөн тархсан, олимпод багтдаггүй спортын төрлүүд ч бий.

Түүнээс хойш ерөнхийдөө зуны олимп зохиогддоггүй тэгш тоотой жилүүдэд зохиогдсоор иржээ. Мөн 1986 оноос эхлэн зуны наадмаас гадна Азийн өвлийн наадам зохиогдох болсон.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. Азийн улсуудын хувьд дараа жил нь болох олимпын сонгон шалгаруулалт, 2 жилийн дараах Олимпын наадамд амжилт гаргах найдлага бүхий залуу тамирчдын томоохон сорилго болдог билээ.

Азийн наадам зохиогдсон газрууд

[засварлах | кодоор засварлах]

Азийн зуны наадам болсон газруудын жагсаалт болно.

Азийн өвлийн наадам гэсэн сэдвээс өвлийн наадам болсон газруудыг харна уу.
д.д. Cар өдөр Xот Улс Оролцсон орон Тамирчид Спортын төрөл Монгол

тамирчид

1 1951 3 сарын 4 - 11 Шинэ Дели  Энэтхэг 11 489 6
2 1954 5 сарын 1 - 9 Манила  Филиппин 18 970 8
3 1958 5 сарын 24 - 1 Токио  Япон 20 1820 13
4 1962 8 сарын 24 - 4 Жакарта  Индонез 17 1460 14
5 1966 12 сарын 9 - 20 Бангкок  Тайланд 18 1945 14
6 1970 12 сарын 9 - 20 Бангкок  Тайланд 18 2400 13
7 1974 9 сарын 1 - 15 Тегеран  Иран 25 3010 16
8 1978 12 сарын 9 - 20 Бангкок  Тайланд 27 3842 19
9 1982 11 сарын 19 - 4 Шинэ Дели  Энэтхэг 33 3411 20
10 1986 9 сарын 20 - 5 Сөүл  Өмнөд Солонгос 27 4839 25
11 1990 9 сарын 22 - 7 Бээжин  Хятад 37 6122 27
12 1994 10 сарын 2 - 16 Хирошима  Япон 43 6828 34
13 1998 12 сарын 6 - 20 Бангкок  Тайланд 41 6554 36
14 2002 9 сарын 29 - 14 Пусан  Өмнөд Солонгос 44 7711 38
15 2006 12 сарын 1 - 15 Доха  Катар 45 9520 39
16 2010 11 сарын 12 - 27 Гуанжоу  Хятад 45 9704 42
17 2014 9 сарын 19 - 4 Инчон  Өмнөд Солонгос - 9500 -
18 2018 8-р сарын 18-2 Жакарта  Индонез 45 10000 40 269 тамирчин оролцсон
19 2023 9-р сарын 23-10 Ханжоу Хятад 45 12000 61 408 тамирчин, 250 дасгалжулагч