2 сарын 9
Appearance
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 36 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 325 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 326 байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1621 - Кардиналын зөвлөлийн хурал нэр дэвшигчдыг хэлэлцэж сонгосон сүүлийн пап XV Григорий ариун сэнтийдээ заларчээ.
- 1775 - Америкийн хувьсгал: Британийн парламент Массачусетсийг бослого дэгдээсэн гэж үзэн цэргийн хүч хэрэглэх шийд гаргав.
- 1788 - Хабсбургийн хаант улс Орос-Туркийн дайнд оролцох болжээ.
- 1825 - 1824 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын зөвлөлийн хурлаар санал тэнцсэн тул АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Жон Күинси Адамсыг ерөнхийлөгчийн суудалд сонгожээ.
- 1849 - Бүгд найрамдах Роман улс тусгаар тогтнолоо зарлав.
- 1870 - АНУ-ын Ерөнхийлөгч Үлиссес С.Грант АНУ-ын Цаг уурын хороог байгуулах шийд гаргав.
- 1889 - АНУ-ын Ерөнхийлөгч Гровер Кливленд Хөдөө аж ахуйн яамыг байгуулав.
- 1895 - АНУ-ын багш Уиллиам Г.Морган воллейболоос санаа авсан Минтонетт тоглоомыг санаачлав.
- 1900 - Газрын теннисний шигшээ багуудын хамгийн том тэмцээн болох Дейвисийн цом анхлан зохион байгуулагджээ.
- 1912 - Богд хаант Монгол Улс улс нийслэлээ "Их Хүрээ" хэмээн зарлав.
- 1920 - Свалбардын тунхагийн дагуу Арктикийн орчим дахь Свалбард арал Норвегийн мэдэлд бүрэн шилжив.
- 1922 - Бразил улс зохиогчийн эрхийг хамгаалах Бернийн тунхагт нэгдэн оров.
- 1942 - Дэлхийн II дайн: АНУ-ын цэргийн томоохон удирдлагууд дайны стратегийн талаар зөвлөлдөв.
- 1943 - Дэлхийн II дайн: Холбооны арми Гуадалканалыг Японы имперлистуудаас хамгаалав.
- 1959 - ЗХУ дэлхийн хамгийн анхны тив алгасагч баллистик пуужин "Р-7 Семёрка"-г амжилттай туршжээ.
- 1964 - Алдарт "Битлз" хамтлаг Эд Салливаны шоунд оролцож, нэр алдарынхаа эхийг тавив.
- 1971 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 14 хөтөлбөрийн багийнхан эх дэлхийдээ ирэв. АНУ саран дээр гурав дахь удаагаа хүнээ буулгасан билээ.
- 1975 - ЗХУ-ын "Союз 17" хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирэв.
- 1986 - Хейлигийн сүүлт од сүүлчийн удаагаа нарны аймгийн дотор нэвтэрчээ.
- 1991 - Литвын ард иргэд тусгаар тогтнолынхоо төлөө санал өгөв.
- 1996 - Лабораторийн төвшинд Коперникум бодисыг анх удаагаа илрүүлжээ.
- 2016 - ХБНГУ-ын Бавари мужийн жижиг тосгонд зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж 12 хүн амиа алдан, 85 хүн бэртэж, гэмтэв.
- 2018 - Өвлийн олимп: Өмнөд Солонгосын Пёнчан хотод 23 дахь удаагийн Өвлийн олимп ёслол төгөлдөр нээлтээ хийв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1060 - Ромын пап II Онориус (1130 онд нас барсан)
- 1737 - Английн нэрт философич Томас Пейн (1809 онд нас барсан)
- 1773 - АНУ-ын 9 дэх ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон (1841 онд нас барсан)
- 1783 - Оросын нэрт яруу найрагч, орчуулагч Василийх Жуковский (1852 онд нас барсан)
- 1846 - Германы инженер, Мейбак компанийг үндэслэгч Вилгельм Мейбак (1929 онд нас барсан)
- 1856 - Японы 10 дахь ерөнхий сайд Такаши Хара (1921 онд нас барсан)
- 1893 - Грекийн ерөнхий сайд Гиоргиос Атанасиадис-Новас (1987 онд нас барсан)
- 1907 - Вьетнамын дөрөв дэх ерөнхийлөгч Трүонг Чин (1988 онд нас барсан)
- 1910 - Нобелийн шагналт Францын биохимич Жак Моно (1976 онд нас барсан)
- 1912 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 35 дахь их аварга Садажи Фүтабаяма (1968 онд нас барсан)
- 1939 - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, Улсын Багшийн Их Сургуулийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв мэндэлжээ.
- 1940 - Нобелийн шагналт Австралийн зохиолч Ж.М.Коетци
- 1943 - "Америкт нэг удаа", "Гэртээ ганцаараа" киноны од Жое Пески
- Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жозеф Стиглиц
- 1945 - Нобелийн шагналт Японы биологич Ёшинори Осүми
- 1965 - Олимпын алт, мөнгө, Европын алт, мөнгөн медальт Германы гүйгч Диетер Бауманн
- 1973 - Олимпын гурав, Дэлхийн тав, Европын 9 удаагийн аварга Беларусийн гимнастикч Светлана Богынская
- 1979 - Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой, Европын долоон удаагийн аварга Оросын уран гулгагч Ирина Слуцкая
- 1981 - "Авенжер", "Тор" киноны од Английн жүжигчин Том Хиддлестон
- 1982 - Америкийн сагсанбөмбөгч Жамийр Нельсон
- 1987 - Олимпын хошой, Дэлхийн 12 удаагийн аварга Германы биатлонч Магдалена Нойнер
- 1988 - Олимпын хүрэл, Дэлхийн хошой аварга Данийн усанд сэлэгч Лотте Фрийс
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1135 - Жин гүрний хаан Тайзон (1075 онд төрсөн)
- 1670 - Данийн хаан III Фредерик (1609 онд төрсөн)
- 1881 - Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Фёдор Достоевский (1821 онд төрсөн)
- 1984 - ЗХУ-ын Коммунист намын төв хорооны ЕНБД Юрий Андропов (1914 онд төрсөн)
- 1995 - Америкйн нэрт улстөрч Ж.Уиллиам Фулбрайт (1905 онд төрсөн)
- 2001 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Херберт А.Саймон (1916 онд төрсөн)
- 2010 - Нисдэг тавгыг зохион бүтээгч Уолтер Фредерик Моррисон (1920 онд төрсөн)
- 2016 - Непалын 37 дахь Ерөнхий сайд Сушил Койрала (1939 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах] Commons: 2 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан