Jump to content

Хенри Карр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хенри Карр

Хенри Карр дунд нь

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хенри Карр
Төрсөн огноо 1942 оны 11 сарын 27 (1942-11-27) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар Мичиган, Детройт
 
Медалиуд
Зуны олимп
Алт Токио 1964 200 м
Алт Токио 1964 4x400 м буухиа

Хенри Карр (Англи: Henry Carr, 1942 оны 11 сарын 27-нд Мичиган муж улсын Детройтод төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, Японы Токио хотод зохиогдсон 1964 оны зуны олимпын хошой алтан медальт тамирчин юм.

Карр Детройт хотынхоо Баруун-хойд ахлах сургуульд суралцаж байхдаа 100 ярдыг 9.3 секунд гүйж, мужийн аварга болж байсан бөгөөд хөнгөн атлетикийн авъяас чадвараараа үнэлэгдэн Аризона Мужийн Их Сургуульд элсэн оржээ. Их сургуулийнхаа Сан Девилс багт харьяалагдаж байх үедээ 3 удаа улсын аварга цол хүртсэн тэрээр 200 метр, 220 ярдын дэлхийн дээд амжилтууд тогтоож байв. Карр мөн 4 x 440 ярдын буухиа уралдаанд хурд сорьдог байлаа.

1964 олимпод оролцсон Карр хоёр алтан медаль хүртэж, алдар хүндийн оргилд гарсан билээ. Карр 200 метрийн зайд түрүүлснээс гадна 4 x 400 метрийн буухиа уралдаанд АНУ-ын баг 3:00.7 гэсэн амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлэхэд, багаасаа хамгийн сүүлд гүйсэн юм.

Америк хөлбөмбөг

[засварлах | кодоор засварлах]

Олимпын дараа Карр Үндэсний Хөлбөмбөгийн Лигт элсэж, мэргэжлийн америк хөлбөмбөгчин болсон. Түүнийг 1965 оны НФЛ-ийн драфтын дөрөвдүгээр үеийн №43-аар Нью-Йорк Жайантс баг драфтлан авсан бөгөөд Карр сэйфти (хамгаалагч), корнербэк (захын хамгаалагч)-ийн байрлалд 1967 оныг хүртэл 3 улирал тоглосон.