Jump to content

Санремо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Санремо хотын далайн эрэг

Санремо (итали. Sanremo) -италийн далайн эрэг дээрх амралт сувилалын хот. Италийн Империя мужийн хамгийн том хот.

МЭӨ 1-р зуунд энэ хотыг Ромын эзэнт гүрний нэгэн цэргийн жанжин Гайя Матуций-гийн нэрээр Матуция гэж нэрлэдэг байжээ.

7-р зуунд Матуци хотод бишоп Ромоло Христийн шашныг номлож, хүмүүст тусалж, олон гайхамшгийг үйлдсэнийхээ төлөө түүнийг амьд ахуйдаа гэгээнтэн хэмээн хүлээн зөвшөөрч, хотыг түүний нэрэмжит Сан Ромоло /Гэгээн Ромоло/ гэж нэрлэж, эцэст нь аялгуу өөрчлөгдсөөр Сан Ромо, дараа нь Сан Ремо гэх болжээ.

Алдарт эрдэмтэн Альфред Нобель 1896 онд Санремо хотод нас баржээ. 1920 онд тус хотод Үндэстнүүдийн лигийн бага хурал болж, Ойрхи Дорнод дахь (Сири, Палестин, Ливан, Ирак) мандаттай нутаг дэвсгэрийн талаар шийдвэр гаргаж байжээ.

1951 оноос хойш энэ хот Италийн дууны алдартай хөгжмийн Наадам зохион байгуулдаг газар болсон юм.

Хотын ивээн тэтгэгч гэгээнтэн бол Генуягийн Ромулус юм.

Хотын өдрийг 10-р сарын 13-нд тэмдэглэдэг байна.

Мөн сүүлийн үед Европ дахь хамгийн урт 24 км дугуйны замтай болсоноороо тус хот алдартай.