Акко
Акко
| |
---|---|
Еврей галиглал | |
• ISO 259 | ʕAkko |
Улс | Израил |
Дүүрэг | Умард |
Байгуулагдсан | МЭӨ 3000 (Хүрэл зэвсгийн үеийн суурин) МЭӨ 1550 (Канааны суурин) 1104 (Загалмайтны дэглэм) 1291 (Мамлюкийн засаглал) 1948 (Израилын хот) |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Амихай Бен Шлуш (2024 оноос)[1] |
Газар нутаг | |
• Нийт | 13.533 км2 (5.225 бээр2) |
Хүн ам (2022)[2] | |
• Нийт | 51,420 |
• Нягтрал | 3,800/км2 (9,800/бээр2) |
Угсаатны бүрэлдэхүүн | |
• Еврейчүүд болон бусад | 67.6% |
• Арабчууд | 32.4% |
Албан ёсны нэр | Аккогийн хуучин хот |
Шалгуур | Соёлын: ii, iii, v |
Эшлэл | 1042 |
Бүртгэл | 2001 (25 дахь чуулган) |
Бүс нутаг | 63.3 га |
Буфер бүс | 22.99 га |
Акко (еврей: עַכּוֹ, ʻAkkō; араб: عكّا, ʻAkkā) нь Израилын Хойд Дүүрэгт оршдог далайн эргийн хот. Энэ хот нь Газар дундын тэнгисийн эрэг дээрх Хайфа булангийн захад байрладаг. Хайфа хотоос хойд зүг 23 км зайд оршдог.
2003 онд Аккогийн Хуучин хот нь ЮНЕСКО-ийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн.
2019 онд Акко хотод 48,303 хүн амьдарч байна. Хүн ам нь еврей, араб, друз гэх мэт үндэстэнээс бүрдсэн. Хүн амын хоёрны гурав нь араб үндэстэн. Хотын дарга Шимон Ланкри нь 2018 онд 85%-ийн саналтай дахин сонгогджээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хүрэл зэвсгийн үе
[засварлах | кодоор засварлах]Орчин үеийн Аккогийн хамгийн эртний суурингийн үлдэгдлийг орчин үеийн Акко хотоос зүүн тийш 1.5 км зайд орших толгодоос олжээ. Энэхүү тариалангийн суурин хэдэн зууны турш оршиж байсан бөгөөд далайн түвшин нэмэгдэж үер болсноос болж энэ суурин орхигдсон гэдэг.
Акко нь МЭӨ 2000-1550 оны үед хот маягаар дахин хүн суурьшсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй оршиж байжээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Өнөөдөр Аккод ойролцоогоор 48,000 хүн амьдардаг. Израилын хотуудын дунд Aкко нь еврей биш оршин суугчдын харьцангуй өндөр хувьтай бөгөөд хүн амын 32% нь арабчууд байдаг. 2000 онд Хуучин хотын оршин суугчдын 95% нь арабчууд байв.
1999 онд Акко хотын 22 сургуульд 15,000 хүүхэд суралцаж байв.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Old City of Acre - The Official Website (Old Acre Development Company - OADC )
- Acre's History (Jewish Virtual Library)
- The Acre prison break (Jewish Virtual Library)
- Acre travel home page (TripTouch.com)
- Names by which Acre has been known & pictures (Bibleplaces.com)
- Hazlitt's Classical Gazetteer
- Acre Walls (OADC)
- The Tourists Guide to Acre
- Photos of Acco
- Photo gallery of the old city of Acco
- ↑ "תוצאות הבחירות המקומיות 2024". www.themarker.com (еврей хэлээр). 2024-03-03. Татаж авсан: 2024-05-07.
- ↑ 2.0 2.1 "Орон нутгийн статистик". Израилын Статистикийн төв товчоо. Татаж авсан: 2024-03-21.